42.

62 11 0
                                    


Jungkook's POV:

Би одоо ч Ви-н надад 7 хоногийн өмнө үлдээсэн зурвасыг эргэлзэн бодсоор байна.

Яг юу гэх гэсэн юм бол өөрийгөө асуудалтай, хэвийн биш гэж?

Ви тэр эргэлзээтэй сүүлийн зурвасаасаа хойш огт зурвас үлдээгээгүй юм.

Харин маргааш Валентины өдөр...

Бодолдоо гүн автчихсан байх зуур хэн нэгэн миний нэрийг дуудаж байгааг бараг л анзаарсангүй.

"ЖОНГҮГГ!!" Танил чанга хоолой дуулдахад Жонгүг эргэн харвал "Хусог ах аа?"

"Юу байна даа, Гүги"

"Шинэ содон юм харамсалтай нь алга даа. Танаар юу байна?"

Жонгүг эргүүлэн асуухад Хусог,

"Бүжиглэдгээрээ бүжиглэж л байна даа. Нээрээ...би чамд Юнги Жимин 2 эцэст нь нэг юм шиплэгдсэнг хэлэх гэж ирсэн юм" хэмээн Жонгүгт ойртоод, шивнэх шахам хэллээ.

Жонгүгийн нүд томорсоор, "Үнэхээр үү?" гэж уулга алдахад Хусог жаргалтай нь аргагүй толгой дохих аж.

"Одоо Намжүн, Жин хоёрыг хүлээх л үлдэх шив"

"Удахгүй дээ, удахгүй" Жонгүг хэлэн, хөнгөхөн мишээлээ.

Mute | vkWhere stories live. Discover now