29.

128 25 7
                                    


Хамгийн сүүлд Тэхён Жонгүгтэй мөргөлдсөнөөс хойш түүнд ахин зурвас үлдээж байх эсэх дээр өөртэйгөө тэмцэлдэх аж.

Анх Тэхён ууж байсан зүйлээ Жонгүг дээр асгаж орхисноор тэд танилцсан гэх үү дээ.

Тэхён юм ярьж чадахгүй учир сандран бөхийсөөр байсан ч Жонгүг санаа зовох хэрэггүйг нь хэлээд, явуулахаар тийм л нинжин сэтгэлтэй байсан хэрэг.

Тэр үед л хүүгийн сэтгэлд бяцхан хайрын гал улалзаж эхэлсэн юм.

Хүн яаж тийм сайхан сэтгэлтэй байж болох юм?

Дараагийн удаа тэр ахиад л түүнийг санаандгүй мөргөж орхихдоо өөрийгөө ичгэвтэр байдалд хийсэн билээ.

Үүний дараа тэр Жонгүгт ахин зурвас үлдээхгүй байхаар шийдсэн аж.

Тэхён хийдгээрээ Жонгүгийн шүүгээний урдуур өнгөрөхдөө зурвас бичээстэй байгааг анзааран олж уншихад нүд нь гэрэлтэж эхэлсэн юм.














___
Long time no see 😭

Mute | vkWhere stories live. Discover now