ᴄʜᴀᴘᴛᴇʀ ᴏɴᴇ.

233 22 2
                                    

"Зөвхөн чи л байхад болно И Хисын. Өөр хэн ч биш."

-И Хисын муу хүйтэн сэтгэлтэй хараал идмэр!Миний нүдэнд дахиж битгий үзэгдээрэй!

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-И Хисын муу хүйтэн сэтгэлтэй хараал идмэр!Миний нүдэнд дахиж битгий үзэгдээрэй!

Нүдний будаг нь уйлснаас болж доош урссан бүсгүй Хисын гэх залуугийн нүүр лүү хүчтэй нь аргагүй алгадахад залуу хацрын доод хэсгээ гараараа зөөлөн илэх шиг болоод амандаа багахан хараал урсгалаа.

-За тэгвэл, дахиж нүдэнд чинь үзэгдэхгүй ээ. Сайхан амьдраарай, хонгор минь.

Үнэтэй хослол өмсөж, үсээ маш нямбайлан хэлбэрт оруулсан залуу гартаа зүүсэн бугуйн цаг руугаа хараад бүсгүйн гэрээс гарч явлаа.

Харин бүсгүй шалан дээр сөхрөн унаж, өөрийг нь хайрлана хэмээн дэмий горьдсон өөрийгөө өрөвдөж, үзэн ядаж байв. Хэн нэгнийг биш өөрийг нь л хайрлаасай гэж хүссэн байтал, тэр өөрөө "хэн нэгэн" нь болчихлоо шүү дээ.

-i can't touch you-

Зөвхөн баячуудын л орж ирж чадах газар гэмээр тансаг газар гурван сард нэг удаа хийдэг уулзалт эхэлж байлаа. Бүгд л нэгэндээ өмссөн зүүснээ гайхуулах гэсэн мэт хамгийн үнэтэй гэсэн зүйлсээ өмссөн харагдана.

-Хисын-а, хүрээд ир.

Хисыны аав болох И захирал хүүгээ дуудаж авч ирэн хажуудаа зогсоогоод, урдаа зогсох бүсгүйтэй танилцуулав. Өнөө бүсгүй нь харваас Хисынд хандтай байгаа нь илт байлаа. 

Түүнийг нь ажиж зогссон хэсэг бүсгүйчүүд нүдээ эргэлдүүлэн хоорондоо Хисыны талаар элдэв зүйл ярьж эхэллээ.

-Хисын тэр охиныг өөрийнхөө нэг тоглоом болгочихоод л хаях биз гэж нэлээд ширүүн царайтай бүсгүй ийн хэлэхэд бусад нь ч хүлээн зөвшөөрөн толгой дохицгоов.

Хисыны аав тэднээс холдон бусад танилуудтайгаа уулзахаар явахад Хисын урдаа зогсох бүсгүйтэй хундага тулган нүд рүү нь увсидах мэтээр удаан ширтэж байлаа. Бүсгүй ч түүн рүү зөрүүлж ширтчихээд, халааснаасаа цаас үзэг гаргаж ирэн өөрийн хаягаа бичиж өгөөд сул гарт нь атгуулан,

-Орой манайд уулзъя гэж шивнэх шахам  хэлээд нүдээ ирмэн цааш яваад өгөв. Хисын түүний өгсөн хаягийг ууж байсан дарс руугаа хийгээд бусад захирлуудын зүг явлаа.

-i can't touch you-

-Нагацынхан чинь чамайг санаад, тэднийд түр амьдраач гэж хэлж байна лээ. Ээжийгээ бодоод энэ долоо хоногтоо багтаад очоорой. Нэг сарын хугацаан дах ажлыг чинь бүгдийг нь зохицуулчихсан учир санаа зоволтгүй.

-Ойлголоо. Тэгье. Угийн ээжийн оршуулгын ёслолоос хойш тэдэнтэй уулзаагүй шүү дээ.

Түүний аав санаа алдан сахлаа оролдож эхлэв. Хисын ч түүнд бөхийчихөөд өрөөнөөс нь гарч яван өөрийнхөө өрөө рүү явж орлоо. Цаг харвал шөнийн нэг болсон байв. Нагацуудаа бодох тоолонд түүний ээжийн төрх бодолд нь зурсхийн түүнд тайван унтах боломж байсангүй тул өдөр хаягаа өгсөн бүсгүйн гэрийн хаягийг тогтоочихсон учир утсаа, машины түлхүүртэйгээ хамт аваад гэрээсээ гарч явлаа.

Азаар ч гэх үү тэр бүсгүйн гэр машинаар явахад нэлээд ойрхон газар байсан учир арван минутын дотор л хүрч очив. Өгсөн хаягийнх нь гадаа нь ирээд машиндаа байсан улаан дарсыг аван тэр хонхыг нь дарлаа. Өнөө бүсгүй яг л түүнийг хүлээж байсан аятай хаалга тэрхэн зуур онгойлоо. Бүсгүй цагаан богино бариу даашинз өмссөн байх ажээ.

-Шөнийн мэнд, хатагтай. Бэлэгтэй хамт ирлээ.

-Ирэхгүй нь л гэж бодлоо.

Бүсгүй түүний гараас хундагатай дарсыг нь аваад ширээн дээрээ тавьж таглааг нь онгойлгон нэг балгахад Хисын түүнийг өөр лүүгээ харуулан уруул дээр нь зөөлнөөр үнсэж эхлэв. Тэд нэгэн ижил чихэрлэг дарсны амтыг амтлах бөгөөд бүсгүйн хүзүүгээр улаан дарсны дусал урсан даашинзад нь нэвчиж байлаа.

Гашуудал хэн нэгнийг өөрчилдөг гэж үнэн үү?

2024.05.01

ɪ ᴄᴀɴ'ᴛ ᴛᴏᴜᴄʜ ʏᴏᴜ |ʟᴇᴇ ʜᴇᴇꜱᴇᴜɴɢ|Where stories live. Discover now