Хайрлахыш хүсэх тусам өөрөөсөө түлхэх юм.
Миний хувьд..Хисын гэж яг хэн юм бол оо?
-Энэ тэнэглэлээ одоо зогсоох цаг болсон байх.
Сонхүн цүнхээ аваад гэрээс минь гарахынхаа өмнө нааш эргэж харлаа. Түүний нүдэнд багахан гэмшил үзэгдэх мөчид тэр гэмшлээ нуух гэсэн шиг нааш зөөлөн алхаж ирээд үсийг минь чихний араар хийн духан дээр минь зөөлөн үнсээд цааш явлаа.
Магадгүй би түүнтэй дахиж хэзээ ч уулзахгүй байх.
Тэр орой нь би агаар амьсгалахаар гарахад үдшийн тэнгэр үзэсгэлэнтэй нь аргагүй оддоор гэрэлтэж байлаа. Харамсалтай нь надад үзэсгэлэнтэй одод нь аз хишгээ өгөөгүй. Харин ч И Хисын-г өөр бүсгүйтэй хамт буй төрхийг надад үзүүлсэн.
Түүний хажуугаар зөрөхөд Хисын намайг харсан хэрнээ юу ч хэлэлгүй өнөө үнэртэнгээ үнэртүүлсээр хажуунаас минь холдсон юм.
-Хисын ахаа!
Өрөвдөлтэй нэгэн шиг санагдсан ч би түүний нэрийг дуудсан. Гэвч тэр нааш эргэж хараагүй. Өмнөх Хисын ах байсан бол юу болсныг минь асуун урдаас минь инээмсэглэх байсан даа. Гэвч тэр одоо нэгэнт үгүй болсон.
-i can't touch you
-Тэгвэл Сөүлд очоод уулзъя, хонгор минь.
Хисын бүсгүйн уруул дээр зөөлөн үнсээд буцаад гэртээ хүрч ирлээ. Өрөөндөө ороод цонхоор нь харвал Ёны өрөө гэрэлтэй байсан ч хөшгөө нээсэнгүй. Хисын түүний цонхыг ширтэнгээ халааснаасаа тамхи гаргаж ирэн асаагаад амандаа зуулаа.
Удалгүй Ён хөшгөө нээж тагтан дээрээ гарч ирэв. Хисын юу ч хэлэлгүй өөдөөс нь ширтэнэ. Ёны нүднээс нулимс урсах ажээ.
Охины нулимс хацрыг нь даган урсахыг хараад түрхэн зуур тамхиа гарандаа атган, өрөөнөөсөө гарч яван, гадаа гарч ирлээ. Түүнийг нь харсан охин хурдхан шиг түүн дээр очихыг хүсэн гарч явахад Хисын түүнийг хүлээж байсан мэт өөдөөс нь ширтэн тамхиа дээш үлээн зогсоно.
Хэн хэн нь юу ч хэлэлгүй, ердөө л бие биенийхээ нүд рүү ширтэн хаа нэгтээ нуугдах үнэнийг эрэн зогсоцгоолоо.
Удалгүй бороон дусал нэг нэгээрээ дусалж эхлэв. Охин алхам алхмаар түүн рүү дөхөөд чангаар тэврээд авлаа. Хисын түүний үйлдэлд огтхон ч гайхаагүй аятай ердөө л тамхиа үлээн зогсоно.
Шиврээ бороо орж эхлэхтэй зэрэгцэн залуу түүний мэгших чимээг олж сонсоод нэг гараараа түүнийг тэврэв.
-Яагаад намайг танихгүй дүр эсгэсэн юм? Яагаад нэрийг чинь дуудахад эргэж хараагүй юм?
-Эргэж харах "ёстой" хэрэг үү?
Охин үргэлжлүүлэн түүний энгэрт нулимсаа наан зогсоход түүний толгойг зөөлнөөр иллээ.
-Би удахгүй Сөүл рүү буцна. Сургуулиа заавал төгсөөрэй. Бас надад ямар мэдрэмж өвөртөлж явдгийг чинь мэдэхгүй ч, хэрэв чи надад дурлавал би түүнийг чинь хүлээж авахгүй.
Тэр охины хоёр мөрөөс бариад нүд рүү нь ширтсэн чигээр ийн хэлэхэд Ён харц буруулсаар гэр лүүгээ явж орлоо.
YOU ARE READING
ɪ ᴄᴀɴ'ᴛ ᴛᴏᴜᴄʜ ʏᴏᴜ |ʟᴇᴇ ʜᴇᴇꜱᴇᴜɴɢ|
أدب الهواة"Би чамайг өвтгөх учраас надад бүү дурла."