"Чиний үзэсгэлэн гоог л сэвтээж зүрхлэхгүй."
Жонвоны сургууль руу биеийн тамирын хувцсыг нь хүргэж өгөхдөө би Ён гэх охиныг ч мөн олж харсан юм. Тэр өдрийн өглөө Сөүлээс ялгаатайгаар хажууд шувууд жиргэх нь сонстож, амьдралын минь хаа нэгтээ нэг өнгө нэмэгдсэн мэт мэдрэмж төрсөн.
Би охинтой харц тулсан боловч тэр намайг хараад цочирдсон хүн аятай цааш гүйгээд өгөх нь тэр. Өчигдөрхөн би түүний бүх л үзэсгэлэн гоог нүдээрээ үзсэн. Хариу үйлдэл нь хүртэл нэг л нандин үзэсгэлэнтэй санагдаж, зүрх булгилах шиг.
-i can't touch you-
Маргааш өдрийн шөнө нь би тамхилахаар гадагш гарахдаа Ён гэх охиныг гэрээсээ гарч явж буйг олж харсан юм. Түүнийг ийм шөнө юу хийх гэж байгааг сонирхон араас нь чимээгүйхэн дагаж явсаар хагас цаг гаруй алхан эцэст нь томхон зочид буудлын өмнө хүрч ирэв.
Охиныг гадаа уруулаа будан зогсох зуур өөрөөс нь нэлээд хөгшин залуу түүнийг дагуулсаар дотогш орчихлоо. Би амандаа ёжлон инээмсэглээд халааснаасаа дахин нэг тамхи гаргаж ирэн татах гэснээ болиод зочид буудал руу явж оров. Яагаад ч юм санаа зовох мэдрэмж ихээр төрсөн. Нэг л эвгүй.
Яг л миний бодож байсан шиг өнөө хоёр нэг өрөөнд орох мөчид охины чанга хашхирах чимээ дуулдлаа. Би сандарсандаа хажуудаа байсан гал унтраагчийг аваад өрөөний цоожийг эвдэлвэл өнөө эр охины хувцсыг хүчээр тайлж байх нь тэр.
-Ямар новш нь вэ?
Би залуугийн нүүр лүү хүчтэй гэгч нь цохиод охины гарыг атган зочид буудлаас гарч гүйв. Зугтахгүй л бол тэр залуугийн халаасанд хутга байсан. Алуулчихаж ч магадгүй байдал.
Үнэнийг хэлэхэд хэн нэгэн энэ эрд алууллаа ч надад хамаагүй байтал, түүнийг хамгаалахгүй л бол болохгүй санагдах юм.
Хажуу тийш харвал охины дээрх хувцас урагдан арай гэж л халхалж байсан учир би аль болох хүнгүй газар луу гүйн гудамжны мухарт хүрч ирлээ. Би амьсгаадсан хэвээр доош суун охин руу харахад тэр хөшүүн царай гарган сууж байв. Би түүнд хүрмээ тайлж өгөөд цээжийг нь халхаллаа.
Яагаад ийм харц шидэлж суугаа юм бол?
-Ийм зүйл байнга тохиолддог уу?
Би охиноос холдоод ийн асуулаа.
-Би бодож байгаа шиг чинь зүйл хийдэггүй.
Ямар нэг утгагүй зүйлсийг санагдуулам дуу чихэнд минь дуулдана. Түүний одоогийн байдлыг харахад.
Би халааснаасаа тамхиа гаргаж ирээд амандаа зуун асаалаа. Охины бие даарсандаа чичигнэж байх шиг харагдах ч надад хийж өгч чадах зүйл байсангүй.
-Та Хисын ах мөн биз дээ. Намайг уучлаарай. Би амлалтаа зөрччихсөн. Таниас өөр эрэгтэй хүнд ойртохгүй гэх амлалтаа.
Түүнтэй өнгөрүүлсэн дурсамж минь хаашаа ч юм бэ гүн шигдэж орчихоод гарч ирэхгүй байгаа атал тэр надад өгсөн амлалтаа хүртэл тодхон санаж байсан нь сонин.
Би дээш босон охин руу гараа сунгахад тэр ч гарыг миньнь сулхан атгаж аваад дээш бослоо. Ёны гарт татаж байсан тамхиа атгуулахад тэр тамхийг амандаа хальтхан зуучихаад газар шидэн унтраав.
-Тэр амлалт ердөө л хүүхэд байсан бидний дундах утгагүй зүйл. Чиний эр хүнтэй ойртох үгүй чинь надад одоо хамаагүй. Явцгаая.
Би түүнийг ардаа орхин гэрийнхээ зүг алхаж эхлэхэд тэр гараас минь хөнгөхөн зуураад,
-Би өнөөдөр гэртээ очмооргүй байна гэлээ.
Гар нь чичирч, нүдэнд нь юу ч үл орших тэрээр өөрийг нь битгий ганцааранг нь үлдээгээсэй гэсэн шиг гараас минь зуурах юм. Би энэ үйлдэлд нь татгалзаж чадалгүй саяны зочид буудлаас холгүйхэн өөр зочид буудал руу явж оров.
Хамгийн дээд давхрын өрөө учир Бусан хотын үзэмж үзэсгэлэнтэй нь аргагүй нүдэнд тусаж, бид хэсэгхэн зуур чимээгүйхэн тэр үзэмж рүү ширтсэн юм.
Би ядарч туйлдсан түүнийг хоёр гар дээрээ өргөөд орон дээр хэвтүүллээ. Цагаан хөнжил дээрээс нь нөмөргөхөд түүний нүд аажимдаа анилдсаар тэр унтаад өгөх нь тэр.
Үзэсгэлэнтэй царай нь сарны гэрэлд гэрэлтэж, нүднээс нь аажимхан урсах дусал нулимс нь тэнгэрт харвах сүүлт од аятай нүдэнд минь үзэгдэж байлаа.
Тэгэхэд л би нэг зүйлийг баттайгаар шийдсэн. Үхсэн ч энэ охины үзэсгэлэн гоод халдахгүй гэж.
2024.05.13
YOU ARE READING
ɪ ᴄᴀɴ'ᴛ ᴛᴏᴜᴄʜ ʏᴏᴜ |ʟᴇᴇ ʜᴇᴇꜱᴇᴜɴɢ|
Fanfiction"Би чамайг өвтгөх учраас надад бүү дурла."