Хисын улаан сарнай цэцэгсийг гартаа барин Ёныг гэрээсээ гарч ирэхийг хүлээн зогслоо. Минут өнгөрөх тусам саарал үүлс нэмэгдэн нар ч хэдийн харагдахаа больсон байв. Удалгүй Ён сургуульдаа явахаад гэрээсээ гарч ирэн, Хисыныг зогсож байгааг хараад өөдөөс нь ширтлээ. Юу ч дуугаралгүйгээр.
Хисын түүний нэг гарыг барьж аван баглаа цэцгээ атгуулаад Жонвоны хамт тээшээ барьсаар цааш явав.
"Хисын..ахаа!"
Ён түүний нэрийг хойноос нь хамаг чангаараа дуудсан боловч Хисын мөн л эргэж харсангүй. Харин Жонвон охин руу санаа нь зовсон байдалтай харж байх ажээ. Охин улаан сарнайгаа гартаа улам чанга атгаад нүүрэндээ ойртуулвал залуугийн үнэртэй ус, цэцэгсийн үнэртэй холилдон үнэртэж байлаа. Түүнийг тэврэхэд, түүнийг хажууд нь байхад үнэртэж байсан тэр үнэртэн цэцэгсээс ханхлахад охин тэвчилгүй нулимс урсган зогсов.
i can't touch you
3 months later.
"Хараал ид. Хараал ид. Нэг ч ажил бүтэхгүй нь."
Хисын өрөөнийхөө эд зүйлсийг нэг нэгээр нь авч шидэхэд шалан дээр хагарсан шилнүүд хөглөрч байлаа. Бүсгүй түүний энэ авираас нь эмээн ойртож чадалгүй өрөөнийх нь гаднаас амаа даран ширтэнэ.
"Х...Хисын..."
Бүсгүй түүний нэрийг эргэлзэнгүй дуудахад Хисын түүн рүү эргэж хараад хурдан хурдан алхан түүний өмнө тулж ирэн зогслоо. Гараа хамаг чангаараа зангидан зогсох нь бүсгүйг улам айлгаж орхив.
"Яг одоо чамайг алахаас өмнө эндээс зайлж үз."
"Гэхдээ..."
"Би нэг үгээ дахиж давтахгүй."
Хисын ууртай хоолойгоор ийн хэлээд хүрмээ авсаар гэрээсээ гарч явлаа. Гараас нь шилний хэлтэрхийнээс үүдэлтэй дусал цус урссан ч тэр тоосонгүй машиндаа суугаад хаашаа ч юм бэ явж эхлэв. Аль хэдийн шөнө болох дөхсөн ажээ. Тэр гэрлэн дохиог ч тоолгүй хамаг хурдаараа давхин нэгэн оршуулгын газрын өмнө хүрч ирлээ. Залуу ээжийнхээ зурагны өмнө цагаан цэцэгс тавиад буцан машин руугаа явав. Харц нь өвдөлт болон уур хилэнгээр дүүрсэн харагдана.
Тэнгэр цаг урагшлах тусам л саарал үүлсээр бүрхэгдэнэ. Залуу гэртээ орж ирэхэд бүсгүй түүний нураасан зүйлсийг цэвэрлэн сууж байлаа. Гар нь шилний хэлтэрхийд зүсэгдсэн бололтой дусал цус үзэгдэнэ. Одоо ч гэртээ өмсдөг цагаан даашинзтайгаа.
"Х..Хисын..."
Залуу түүний гараас атган дээш босгоод шархан дээр нь зөөлөн үнсэн,
"Уучлаарай. Уураа хянаж чадсангүй." гэлээ.
-I can't touch you
"Тэгээд? Сөүлд надтай амьдрах хэрэг үү?"
Сонхүн машинаа жолоодсон чигтээ урагш харах зуур охин үүлэрхэг тэнгэр лүү хараад, тийм гэх шиг толгой дохилоо. Сонхүн түүний хариуг машиныхаа толинд харчихаад,
"Худалдаагаа больсон гэсэн үг үү?" хэмээн нухацтай хоолойгоор асуулаа.
"Больчихсон. Хангалттай их мөнгө цуглуулчихсан болохоор одоо хэрэггүй."
Охин ингэж хэлээд түүний сул байх гараас зөөлөн атгаад авлаа. Сонхүн ч түүний гараас эргүүлэн атгана. Машинд тэнгэр дугарах чимээнээс өөр чимээ сонсогдсонгүй.
"Энд ямар нэг тэнэг зүйл хийх гэж оролдвол би чамайг ах эгч рүү явуулна."
"Хийхгүй ээ.....тэнэг зүйл."
YOU ARE READING
ɪ ᴄᴀɴ'ᴛ ᴛᴏᴜᴄʜ ʏᴏᴜ |ʟᴇᴇ ʜᴇᴇꜱᴇᴜɴɢ|
Fanfiction"Би чамайг өвтгөх учраас надад бүү дурла."