"Чамтай хамт" гэхэд надад үхэл ч жижиг зүйл байлаа.
Хисын Бусан хотын онгоцны буудал дээр буугаад ачаагаа хоёр гартаа барин багадаа бараг л байнга шахуу очдог байсан нагацынхаа гэрийн хаягийг нэгд нэгэнгүй санахыг хичээн урагш алхалж байлаа. Тэнгэр ердийн өдрөөс илүү цэлмэг байх нь бусдын сэтгэлийг гэгэлзүүлэх ч Хисынд бол эсрэгээрээ байв.
Түүний чихэнд сонстох хөгжмийн дахилт хэсэг эхлэхтэй зэрэгцэн хүчтэй салхи салхилан тэр гараараа нүүрээ халхалж, дараа нь урагш харахад ахлах ангийн дүрэмт хувцастай охин хамаг хурдаараа түүний зүг гүйж ирэх шиг харагдлаа.
And If a double-decker bus crashes into us,
To die by your side is such a heavenly way to die
Хисынд түүнийг хаа нэгтээ харж байсан ч юм шиг мэдрэмж төрсөн ч өнөө охин түүний хажуугаар өнгөрч, бүр цааш яваад өглөө. Харин түүний хажууд энгэрийн тэмдэг унасан байв. Нэр нь "Чүэ Ён."
Хисын түүнийг халаасандаа хийгээд толгойгоо хөнгөхөн сэгсрэн буцаад урагш алхаллаа.
-i can't touch you -
-Тавтай морил, Хисын-а.
Түүний нагац эгч болон нөхөр, хүүхэд гурав Хисыныг угтан авч хоёр давхар дах өрөө рүүгээ ачааг нь оруулахад тусалж байлаа. Гадаа хэдийн харанхуй болж, хоёр давхар дах түүний өрөөнд сар тодхон гэгч нь харагдаж байв.
-Чамаар юу байна даа? Жонвон.
Жонвон түүний сүүлийн цүнхийг оруулж ирэн шалан дээр тавьчихаад өрөөнийх нь хаалгыг хаалаа. Хисын рүү харвал багадаа тоглодог байсан ах нь тэр чигтээ өөр харцтай болжээ.
-Таниас л тэгж асуумаар байна. Сүүлд эгчийн оршуулга дээр тантай үг дуугарч чадаагүй. Бараг хоёр жилийн өмнө байлуу даа?
-Тийм ээ. Асуултанд маань хариулахгүй юм уу?
-Би маш сайн байгаа. Оройн хоол болчихсон бололтой. Доошоо бууцгаая.
Жонвон Хисыныг дагуулан доош буугаад, сүүлийн жилүүдэд болсон зүйлийн талаар ярьж хөөрцгөөн тэдний оройн хоол өндөрлөлөө. Тийм ч удалгүй шөнө ч болж бүгд унтсан хойно Хисын өрөөнийхөө томхон задгай тагтан дээрээ гараад ширхэг тамхи амандаа зуун асаав.
Гадааны салхи түүний тамхины хамт хослон үнэртэх шиг. Тэр урагш ширтэн зогсож байтал хөрш айлынх нь өрөөний гэрэл асаж, өдөр таарсан охин ороод ирэх нь тэр. Хисын түүний юу хийхийг ажин зогсов.
Сурагч охин дүрэмт хувцсаа нэг нэгээр нь тайлан гэрийн хувцсаа өмслөө. Урт хар үс нь түүний анхаарлыг ихэд татжээ. Охины царай зүс, бие хаа гээд бүгд түүнд "үзэсгэлэнтэй" гэх үгийг бодогдуулж байв.
-Юу хийж байгаа юм, хён?
Жонвоны хоолой түүний хойно дуулдаж Хисын тамхиа нуухаар завдахад хүү хажууд нь ирж зогсон,
-Үргэлжлүүлээд татсан ч хамаагүй ээ. Зүгээр. Та тэр охиныг хараад байгаа юм уу? гэж асуулаа.
Хисын хөнгөхөн толгой дохив.
-Тэр манай ангийн охин байгаа юм. Чүэ овогтой Ён гэдэг.
Хисын өнөө энгэрийн тэмдгийг санаад охины нэрийг хэд хэдэн удаа амандаа давтан хэллээ.
-Та санахгүй байна уу? Та энд ирж тоглодог байхад энэ охин ч бас бидэнтэй хамт тоглодог байсан шүү дээ. Та хоёр их л дотно байдаг байсан.
Хисын түүний хэлснийг сонсоод өөрийнх нь нэлээд хуучин дурсамжин дунд орших тэр охины багын төрхийг санахыг хичээсэн боловч ердөө бүдэг бадаг царай болон хоолой л төсөөлөгдөж байлаа.
Удсан ч үгүй охин тэр хоёрын анзаарч хараад, хөшгөө хүчтэйхэн хааж орхилоо. Жонвон түүнтэй нэг анги учир ихэд буруугаар ойлгогдчихсон мэт санагдан хүндхэн санаа алдав. Харин Хисын түүнийг шоолж инээж байлаа.
-Таниас болж байгаа юм.
Жонвон дотогш орж, Хисын ч тамхиа унтраагаад араас нь орлоо.
-Та найз охинтой болсон уу?
-Үгүй ээ. Тийм зүйл хэрэггүй. Чи ч бас эрт хүнтэй үерхэх хэрэггүй. Зүгээр л өөрийгөө үнэ цэнгүй болгож буй эмэгтэйчүүдийг ашиглахад болно.
Тэр хайнгахан ийн хэлэхэд Жонвоны уур хүрч, түүний хэлсэн үгсэд итгэж чадахгүй байх шиг болов. Учир нь И Хисын ийм байгаагүй.-Харин ч тийм эмэгтэйчүүдийн үнэ цэнийг олж өгч, хамт байж өгөх хэрэгтэй шүү дээ. Өмнөх Хисын ах ч бас ингэж бодох байсан.
Жонвон түүнийг өрөөнд нь ганцааранг нь үлдээн гарч явахад Хисын санаа алдсаар орон дээрээ хэвтлээ.
2024.05.02
YOU ARE READING
ɪ ᴄᴀɴ'ᴛ ᴛᴏᴜᴄʜ ʏᴏᴜ |ʟᴇᴇ ʜᴇᴇꜱᴇᴜɴɢ|
Fanfiction"Би чамайг өвтгөх учраас надад бүү дурла."