"Би чиний сүрчгийг үнэртэхийг хүсээгүй."
Нүүрэн дээр нь мандах нарны туяа үл ялиг тусахад охин нүдээ нээн дээш өндийн суулаа. Цонхоор тэнгэр үзэсгэлэнтэй нь аргагүй гэрэлтэх агаад, Хисын түүний хажууд үнэрнээсээ өөр зүйл үлдээлгүй түүнийг орхин явсан байв.
Охин угаалгын өрөө орон нүүрээ хүйтэн усаар шавшин угаагаад үс болон хувцсаа янзлан зочид буудлаас гарч гэрийнхээ зүг явлаа. Дээрээ өмссөн хүрэмнээс нь Хисыны сүрчиг л ханхалж байв. Өөрийнх нь үнэр биш.
-i can't touch you-
-Жонвон?
Хичээлийн их завсарлагаанаар багадаа үргэлж хамт байдаг байснаа мартчихсан мэт л танихгүй дүр эсгэдэг байсан охин яг одоо түүний дүрэмт хувцасны цамцнаас зууран нэрийг нь дуудаж байгаа нь Жонвонд зүүд мэт санагдах ажээ. Тэр баяртай байгаагаа нуух гэсэнгүй инээмсэглэнэ.
-Юу болсон юм?
Жонвон түүнийг хажуудаа суухыг дохиход хоолны ширээнд хамт сууж байсан найзууд нь тэр хоёрыг холбох мэт тоглоом шоглоом хийж байв.
-Хисын ах энд хэр удаан байх юм?
-Нэг сар. Эсвэл түүнээс ч богино хугацаанд. Уулзмаар байна уу?
-Тийм ээ. Уулзмаар байна. Бас нэг зүйл хэлэхэд, битгий гаж донтон шиг цонхоороо над руу хараад бай!
Охин ингэж хэлээд цайны газраас гарахаар зүглэхэд Жонвон дэмий л өөрийгөө буруугүйг хэлэн сууж байлаа. Тэгснээ утсаа гаргаж ирэн Хисын рүү залгав.
-i can't touch you-
Хичээлийн цаг дуусахад Жонвон шуудхан л охины гараас атгаж аваад сургуулийн гадаа гүйхээрээ нэг гарч ирэхэд Хисын зогсож байлаа. Энэ бол Хисын, Ён хоёрыг уулзуулах гэсэн Жонвоны бяцхан төлөвлөгөө байсан юм.
Нар мандахад түүний үнэр л хажууд нь үлдэж, нар жаргахад тэр үнэртэйгээ хамт урдаас нь харан зогсож байв.
-Би сургалт руугаа явлаа. Та хоёр хамтдаа хотоор явцгаа.
Жонвон хэзээ ч юм бэ аль хэдийн тэднээс холдчихсон ингэж хэлээд цааш яван бараа нь ч үзэгдэхээ болив. Охины урт үс салхины аясаар нүүрийг нь багахан халхалж байлаа. Ён дагаад яв гэсэн шиг хаашаа ч юм бэ алхаж эхлэхэд Хисын түүний аядуухан алхаж буй төрхийг хойноос нь ширтэн дагаж эхлэв.
Удалгүй тэд багадаа хамт тоглодог байсан голын дэргэд хүрч ирцгээсэн байлаа. Нар жаргах явцын тусгалыг тэд хамтдаа хараад сэвшээ салхины аясыг мэдэрч хэсэг зогссоны эцэст Хисын түрүүлж ам нээв.
-Энд нэг сар гаруй байх гэж байсан ч компани дээр ажил гарчихсан. Дахиад хоёр долоо хоног л байна байх. Тэр болтол хамт байя гэвэл чи дургүйцэх үү?
-Мэдээж дургүйцэхгүй. Энд зогсохоор багын дурсамж сэргэж байна. Гэхдээ та юу ч санахгүй байгаа байлгүй.
Хисын үнэнээ эргэлзэлгүй хүлээн зөвшөөрч толгой дохиход охин инээмсэглэж байлаа. Удалгүй Ён түүний гараас татаад норох эсэхийг тоосон ч үгүй гол руу орж ирцгээлээ. Тэгээд түүн рүү ус цацаж эхлэв.
-Бурхан минь гэж.
Хисын дургүйлхсэн царайтай харагдах боловч харин ч эсрэгээрээ хөгжилтэй санагдан зөрүүлэн ус цацаж орхилоо. Тэгээд л яагаад ч юм бэ усан байлдаан тэдний дунд эхэлчихсэн.
Яг л багадаа тоглодог байсан шигээ.
-ЧҮЭ ЁН!
Хэсэг хугацааны дараа хэн нэгний хоолой ийн дуулдахад дуу гарсан зүг рүү харвал нэг дүрэмт хувцастай хөвгүүн зогсож байлаа. Хөвгүүний царай их л ууртай харагдах ба Ён хурдхан шиг голоос гараад түүний зүг гүйн очив.
-Сонхүн..
Хисын ч мөн түүний хойноос гараад охиныг өнөө хөвгүүнтэй хөтлөлцөхийг хэсэг хугацаанд ажиж зогсов. Удалгүй түүний утас дуугарлаа. Харвал хэд хоногийн өмнө гэрт нь уулзсан эмэгтэйн дугаар байх аж.
-Уулзацгаая.
-Би Бусан хотод хэд хоног байрлаж байгаа. Чадахгүй нь.
Ён Хисын рүү гэмшингүй харц шидлэн гараараа даллахад, хажууд нь байсан хөвгүүн ууртайхан гараас нь татаад цааш явав. Хисын хойноос нь ширтсэн хэвээр.
-Бусаны хаана юм? Би яг одоо яваад очъё.
Залуу багахан жуумалзаад өчигдөр шөнө Ёнтой хамт орсон зочид буудлынхаа хаягийг хэлээд,
-Хүлээж байя, хонгор минь гэж хэлээд утсаа тасаллаа.
Тэр шөнө Ён өөрийг нь хайрлаагүй хөвгүүний энгэрт юу ч мэдрэлгүй тэврүүлэн хэвтэж байхад Хисын охиныг орлох нэгэнтэй өөрийгөө зугаацуулж, эмэгтэйн биеийг аль болох чадлаараа мэдрэх гэж хичээж байв.
Магадгүй Жонвон тэднийг дахин уулзуулсан нь алдаа байсан байж магадгүй. Тэд дахин нэг жижиг дурсамж бүтээсэн нь ч алдаа байж магадгүй. Тэдний бие биенээ гэх мэдрэмж хуурамч байж магадгүй. Тэдний мэдэх тэд одоо үл оршиж байгааг тэд анзаараагүй байж магад.
Энэ мөчид тэд төсөөлсөн. Харанхуй гудамжаар хамт алхах өөрсдийгөө. Хагацаж төгсөх өөрсдийн ирээдүйгээ. Бие биедээ хэлэхийг хүсээгүй үнэнээ.
2024.05.23
YOU ARE READING
ɪ ᴄᴀɴ'ᴛ ᴛᴏᴜᴄʜ ʏᴏᴜ |ʟᴇᴇ ʜᴇᴇꜱᴇᴜɴɢ|
أدب الهواة"Би чамайг өвтгөх учраас надад бүү дурла."