Chapter 11: Truth hurts.

1K 62 6
                                    

"За яав, олж чадсан уу???" гэж Фредийг бүрэн хувирахаас ч өмнө яаран асуулаа. Өнөө шөнө жинхэнэ галзуу үйл явдал болсон. Трисса гэв гэнэтхэн ямар ч сураггүй алга болчихсон! Сургууль даяараа тэрнийг олох гэж хөдөлж байгаа ч тэр ямар ч ор мөргүй алга болчихлоо. Харин миний толгой дотор юу болж байна гэж санана!!! Эхлээд ээж, одоо Трисс. Хангалттай. Одоо Дийнийг байцаах цаг болсон. Тийм болохоор би Фредийг могой болж хувираад, Слагхорны өрөөнөөс нисдэг дарь /floo powder/ аваад ир гэсэн юм. Тэр ч аваад иржээ. Дийн одоо bunker-таа байж байгаа. Тийш нь очих хэрэгтэй.
"Жейн, уучлаарай. Гэхдээ олдсон нь л энэ. Ийм жаахан болохоор бүтэн биеэр чинь шилжүүлж чадахгүй байх аа. Толгойгоо л зууханд хийж байгаад дариа цацчих..." гэж санаа зовсон байртай хэлэхэд нь би түүнийг тэвэрлээ. Тэр юунд ч санаа зовох хэрэггүй, тэр асар их эрсдэл гарган байж чадах бүхнээрээ надад тусалж байгаа. Түүнээс жижигхэн ууттай дарийг аваад зуухруу очиж, дариа цацаж толгойгоо хийхэд Дийний өрөөний ханан зууханд миний толгой гарч ирлээ.
"Дийн. Хөөе ДИЙН!!!" гэж хашгирахад тэр цочсондоо золтой л надруу буудчихсангүй.
"Хараал ид гэж, чи энд юу хийж яваа юм бэ? Чиний толгой зуухнаас цухуйж байна!!!"
"Дийн, цаг бага байна. Надад үнэнийг хэл. Энд юу болоод байгаа юм? Ээж яг хаана байна! Сургууль дээр нэг... ямар ч байсан энэ бүхэнтэй чинь холбоотой байсан нэг хүн, гэм зэмгүй нэг хүн алга болчихоод байна. Ээжээс бас сураггүй!!! Надад үнэнийг хэл л дээ. Ээж хаана байна?" гэхэд тэр түгдэрснээ,
"Чи энэнд санаа зоволтгүй." гэлээ. Худлаа яриад байгаа нь тодорхой байна. Би тэрнийг сайн мэднэ шүү дээ.
"Дийн надад үнэнийг хэл.Би мэдэх эрхтэй. Миний нүдрүү харж байгаад ээжид муу юм тохиолдоогүй гэж хэлээч?" гэтэл тэр надтай харц тулж чадахгүй байлаа.
"Дийн? Түүнд юу ч тохиолдоогүй биз дээ?"
"Намайг уучлаарай, Жейн. Гэхдээ чи надад итгээд наанаа үлд. Одоо чи бид хоёр л бие биедээ байгаа." гээд сэтгэл хирдхийтэл хэллээ. Юу гэсэн үг вэ? Тэр арай... ээж??? Тийм байх ёсгүй. Миний ээж шидтэн, бас ангууч. Тэр хэзээд ч шид хэрэглээд биеэ хамгаалчихаж чадна. Тэр... үхсэн байх учиргүй. Тийм юм болсон ч Дийн надаас нуухгүй байх байсан. Гэтэл Дийн мэдсээр байж надад хэлээгүй хэрэг үү?
"Дийн, утгагүй юм ярихаа больж үз. Юу ч болоогүй биз дээ? Тийм ээ?" гэхэд тэр юу ч дуугарсангүй.
"Үгүй ээ... юу ч болоогүй. Үгүй. Чи баттай мэдээгүй шүү дээ." гэтэл тэр толгой сэгсрээд,
"Надад итгээд зүгээр л тайвшир" гэлээ.
"... Та... мэдэж байсан хэрнээ нуусан хэрэг үү?"
"Жейнни, ойлго л доо. Чамайг л хамгаалах гэж..." гэхэд нь би яриаг нь таслаад,
"Хэн намайг хамгаалаад өг гэж гуйсан юм!? Та хэн юм бэ? Надаас ийм юмыг нуух ямар эрхтэй юм!!! Та үргэлж л намайг харж хандах хамгаалах гэсэн нэрээр утгагүй зүйл хийж яг л миний аав юм шиг аашилдаг. Та яг хэн юм бэ? Та миний аав биш. Хэзээ ч аавын минь орон зайг нөхөж чадахгүй!!!" гээд хариу ч сонсолгүй шууд зуухнаас холдлоо. Ээж... Юу болсон байж таарах вэ? Зүрх минь зогсчих шиг л боллоо. Ийм юм болох учиргүй. Надаас хэтэрхий ихийг авсан. Энэ чинь шударга бус байна. Ямар новш нь ийм юм хийчихэв ээ??? Бобби ч тэгэхээр... Тэр хоёрт ийм юм хийсэн новшийг заавал олно доо. Заавал. Нулимс юу юугүй урсчих гээд байсан ч нүднээсээ унагасангүй. Би уйлахгүй. Юу ч болсон уйлахгүй. Тэдэнд яг юу тохиолдсоныг мэдэхээс нааш би дусал ч нулимс унагахгүй. Фред миний хувхай цайчихсан царайг хараад,
"Жейн, юу болоов" гэхэд нь,
"Фред, гуйя. Яваад өг. Би ганцаараа баймаар байна." гэлээ.
"Надад юу болсноо хэл л дээ. Би тусалж чадна шүү дээ. Би чиний найз... үгүй ээ, найзаас ч илүү хүн биздээ?" гэхэд нь би эргэлзсэн ч үгүй хуруунаасаа бөгжийг нь авж шуудхан шидчихээд,
"Одоо биш болсон болохоор зүгээр л яваад өг. ЯВ!" гэтэл түүний царай аймшигтай болсон ч тэр байрнаасаа хөдөлсөнгүй.
"За яахав, би өөрөө явчихна. ПЕТРИФИКУС ТОТАЛУС" гэхэд Фредийн хөшсөн бие газарт уналаа. Түүний нүдэнд одоо ч итгэж ядсан харц, дүүрэн гуниг харагдаж байлаа. Гэхдээ одоо надад хэн ч хэрэггүй. Фред ч, Дийн ч хэрэггүй. Би алдаж болох хамгийн үнэтэй зүйлсээ аль хэдийн алдчихсан. Одоо Триссаг л олох хэрэгтэй. Тэгж байж л учир нь олдоно. Би ямар тэнэг байсан юм бэ. Тэрний дотор юу ч байсан бай шилтгээний хүчин доор надад ямар ч гэм хийж чадахгүй байхад нь л барих хэрэгтэй байсан юм. Харин тэр одоо яг хүссэнээрээ энэ их шидийн хүчин доороос гараад, тэр муу ёрын хүчээ хүчээ бүрэн ашиглаж чадах газарлуугаа намайг дагуулж байна.

HogwartsWhere stories live. Discover now