Author's note:
Энэ их удаан хугацаанд үргэлжилсэн, урт фанфикийг минь залхалгүй эхнээс нь дуустал үргэлж уншиж байсан та нартаа баярлалаа. Одоо ингээд дуусч байна даа,... Анх өчнөөн олон жилийн өмнө Хогвартсад би өөрөө оччихлоо гэж төсөөлөөд бичиж эхэлж байсан энэ фикээ саяхан өөрчлөөд Supernatural, Harry Potter crossover болгочихсоны дараа ийм олон хүн уншина гэж төсөөлж ч явсангүй. Надад урам өгч vote, comment үлдээдэг бүгдэд чинь баярлалаа. Энд хүрээд миний бяцхан төсөөлөл өндөрлөж байна. :) Таалагдана гэж найдья."Жейнни, чи энийг болно гэдэгт үнэхээр итгэлтэй байна уу?" гэж Дийн ахин дахин асуусаар л байлаа. Мэдээж би итгэлтэй болоод л ийм алхам хийж байна шүү дээ. 100 хувь ч биш л дээ, гэхдээ 90, үгүй ээ 80 ч юмуу. За ямар ч байсан болох л ёстой. Би Дийнийг бүхэл бүтэн тамын армийн эсрэг нэг муу чөтгөрөөс болоод зогсоохгүй шүү.
"Дийн, дуугүй л тэрнийг дуудаадах. Би бэлэн." гэлээ. Тэр итгэлгүйхэн толгой дохиод эргэж хараад латинаар амандаа бувтнаж эхэллээ. Тун удалгүй миний танил жижигхэн Британи эр гараад ирлээ. Тэр үнэхээр л чөтгөр байсан байх нь шүү. Дийнтэй тохиролцоо хийсэн гэхээр овоо гар байж таарна. Гэхдээ зориглоод л үздэг хэрэг. Миний санаа Дийнд таалагдаагүй ч зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй учраас би түүнийг хармагцаа шууд саваагаа чиглүүллээ. Тэр өөр чөтгөрүүдэд миний шид үйлчилсэн юм чинь энэнд ч гэсэн үйлчилж л таарна. Гэхдээ өршөөлгүй 3 шившлэгийн нэгийг ахиад ашиглана гэдэг ч... Би аль хэдийн круциатусыг ашиглачихсан. Авада Кедавраг ч оролдож үзсэн. Яаманд миний хийгээд байгаа зүйл таалагдахгүй л болов уу.Краулиг юу болоод байгааг ойлгохоос өмнө би түүнрүү Ступифай илгээлээ. Газар уначихаад босч ирмэгцээ,
"Ингэх үнэхээр шаардлагатай байсан юм уу? Би саяхан энэ хослолоо хуурай химид өгчихөөд өмсөөд ирж байхад." гэлээ. Би түүнийг илүү хөдөлгөөн хийхээс өмнө амжиж Петрификус тоталус явуулсан ч түүнийг захирна гэдэг жирийн шидтэн байтугай чөтгөрт шид хэрэглэж байснаас ч хэцүү юм аа. Би сандарснаа мэдэгдүүлэхгүйг байдгаараа хичээгээд,
"Чимээгүй! Би чамд нэг л удаа боломж олгоё. Дийн Кастиэл хоёртой хийсэн тохиролцоогоо цуцал. Тэгвэл би ямар ч хүч хэрэглэх шаардлагагүй болно." гээд түүнд ярих боломж олгохын тулд шившлэгээ хэсэгчилж цуцлав.
"Жейн Винчестер. Чи үнэхээр намайг тамалж байгаад ийм сайхан гэрээг минь цуцлуулж чадна гэж бодоо юу?"
"Үгүй ээ. Би чамайг огтхон ч тамлахгүй. Чи өөрөө цуцлах болно. Би тав хүртэл тоолно шүү." гэхэд тэр нэг их тоосон шинжтэй харагдсангүй зүгээр л,
"Хэзээ ч үгүй" гэв. Би тоолж эхэллээ.
"Тав. Дөрөв."
"Би бол тамын хаан тэнэг минь!"
"Гурав. Хоёр. Нэг."
"Чи намайг яаж ч чадахгүй."
"Тэг. ИМПЕРИО!!!" гэж хашгирахад тархинд бүрэн биш сулхан хяналт цутган орж ирэх нь мэдрэгдэх нь тэр. Гэхдээ миний хяналт түүнийг хүчээр үг хэлүүлэхэд хангалтгүй байна. Би байдгаараа анхаарлаа төвлөрүүлээд тархинд нь нэвтэрсэн ч харсан дүр зурагнууд маань түүнийг удирдахад харин ч илүү саад болоод байлаа. Хэдэн мянган хүн, хэдэн зуун чөтгөрүүдийг алж, тамалж байгаа тэр дүр зургууд, бүр хүн байх үеийнх нь хэцүүхэн бага насны мөчүүд ч нүдэнд минь харагдаж байв.
Эхлээд круциатус, авада кедаврагийн оролдлого, одоо империус. Би ч азкабанруу явах хурдны галт тэрэгний тасалбараа авчихлаа даа. Гэхдээ Краулиг тогтоож өөрөөр нь тохиролцоог дуусгах хэрэгтэй. Энэ л Дийн Кас хоёрыг аврах цорын ганц боломж. Тэрний тархинд нэвтрэх аймшигтай байсан ч би эцэст нь хяналт тогтоож чадлаа.
"Дийн. Одоо. Эхэл." гэж арай ядан хэлэхэд Дийн,
"Краули, чи Кас бид 2той хийсэн тохиролцоогоо цуцалж байна уу? Өөрийнхөө хүсэлтээр?" гээд эхэллээ. Би хяналтаа чангатгаад Краулид,
"Би, Краули, тамын хаан, Дийн Винчесиер болон Кастиэлтэй хийсэн тохиролцоогоо цуцалж байна." гэж хэлэх команд өглөө. Дийн үргэлжлүүлэв.
"Энэнээс хойш чи биднийг хайхгүй, бас тохиролцоо бүрэн дууссан учраас ямар нэг өөр оролдлого хийхгүй биз?"
"Тийм ээ. Би ахиж хэзээ ч та хоёрыг энэ тохиролцоогоор уяхгүй, хайхгүй, өөр аргаар буцааж сэргээхгүй." гэж Краулигаар хэлүүллээ. Бурхан минь, би чадлаа шүү. Бушуухан империусын холбоогоо тасласны дараа тэр яг л дэлбэрэх гэж байгаа юм шиг харагдаж байв.
"ЧИ... ЯАЖ НАД ДЭЭР НААД ЗҮЙЛЭЭ АШИГЛАЖ ЗҮРХЛЭВ? ЧИ...ЧИ..." гэхэд нь би ахин империус хэрэглээд,
"Тайвшраад тамруугаа тонилж үз." гэхэд тэр алга болчихсон байв. Дийн, Кас, Фред 3 надруу гайхширсан харцаар ширтээд зогсож байлаа.
"Жейнни... хамраас чинь..." гэж Дийнийг хэлэхэд л хамраас минь урсаж байгаа шингэнийг мэдрэх нь тэр. Ингэж зовсон гэхэд ч хамраас цус гарах гайгүй байна аа. Дийн цусыг минь арчиж өгөөд намайг чанга гэгч нь тэвэрлээ.
"Би чамаараа бахархаж байна. Чи л биднийг аварлаа шүү дээ. Баярлалаа охин минь."
"Зүгээр дээ. Та хоёрт тусалж чадсандаа баяртай байна." гэтэл Фред,
"Жейн, чамаас нэг зүйлийг асуух хэрэгтэй байна. Чи үнэхээр Хогвартсруу явмаар байвал асуудалгүй ээ. Гэхдээ Рон, Харри хоёр чамайг... үнэндээ биднийг түр очоод хэрэггүй гэсэн. Чамд ямар байгааг тэд ойлгож байгаа. Тийм болохоор энэ бүгдээс хэсэг зуур ч гэлээ холдвол..." гэхэд нь би шууд л,
"Тэгье. Хаашаа ч юм хэн ч саад болохгүй газарлуу л явья." гэлээ.
Фред П.О.В
Бүх юм сайхан өнгөрлөө гэж хэлэхгүй ч энэнээс дор байж болох л байсан шүү дээ. Тийм болохоор одоо байгаа нөхцөл байдалтайгаа эвлэрэхээс өөр аргагүй. Нэгдүгээрт, Хогвартсруу явах одоо бидний хэн хэнд нь хэцүү. Хоёрдугаарт, сургуулийнхан биднийг тийм ч таатай хүлээж авахгүй. Ийм учраас л Билл Флер хоёрын хуучин жижигхэн далайн эргийн байшинруу бид хоёр явахаар шийдсэн юм. Биднийг гаргаж өгөхөөр явахдаа Дийн намайг тусад нь дууддаг юм байна. Тэр намайг Жейнийг сонсохооргүй газар аваачаад,
"Фред, би... чамд баярлалаа. Хэсэгхэн хугацаа өнгөрсөн ч чи надад өөрийгөө хэн гэдгээ таниуллаа. Гэхдээ нэг зүйлийг чамд сануулах хэлэх гэсэн юм. Чи тэрнийг..." гээд түүнийг эхлэхэд нь би,
"Мэдэж байна аа. Жейнийг гомдоох юм бол та намайг ална. Бла бла бла." гэтэл тэр инээмсэглээд,
"Үгүй дээ, жаал аа. Тэр чамайг өөрөө алчихна. Түүнийг хамгаалж байгаарай." гээд мөрөн дээр минь нөхөрсөгөөр алгадлаа. Дийн Винчестер. Тэр баатар уу, эсвэл үнэхээр их зовлон шаналал амссан жирийн нэг хохирогч уу? Энэ асуултын хариуг би хэзээ ч олж чадахгүй гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ би түүнийг насан туршдаа хүндэлж явна гэдэгтээ ч бас итгэлтэй байсан юм.
ESTÁS LEYENDO
Hogwarts
FanficШидтэний ертөнцийн 2дох дайн дуусч, Харри Поттер Хар Лордыг бүрэн түлхэн унагаасны дараа Хогвартс ч бас өөрчлөгджээ. Бидний сайн мэдэх дүрүүдийн хүүхдүүд одоо гол дүр. 6р дамжаанаасаа эхлэн Хогвартсад суралцах болсон Жейн Винчестер, Жорж Уизлигийн х...