Chapter 8: Snake, lion and... an angel

1.1K 69 2
                                    

Дийний надад өгсөн зургийн цомгийг өглөө бүр дэлгэж хардаг боллоо. Нээх бүртээ төрөхөөс минь ч өмнө нас барсан аавыгаа, миний хэзээ ч ийм жаргалтай байхыг нь харж байгаагүй Дийн, таних ч үгүй өвөө эмээгээ хардаг болохоор л өдөр бүр, сэрэх тоолондоо тэднийгээ хардаг юм. Яг нүүрэн дээр нь аав, Дийн, Бобби, Эллэн, Жо, бас нэг цув өмссөн залуугийн хамтдаа авхуулсан зураг байдаг юм. Яг тэр зурагны доор Дийн гараараа "гэр бүлийн зураг" гэж бичжээ. Тэднээс одоо ганцхан Бобби Дийн хоёр л үлдсэн гэхээр тэр хоёрт ямар аймшигтай байдгийг төсөөлөхөд ч сэтгэл өвдмөөр. Ингээд бодохоор аавыгаа би сайн мэддэггүй нь ч дээр юм шиг санагдах юм... Мэддэг байсан бол илүү их шаналах байсан биз.

Өнөөдөр Слизерн, Гриффиндорын квиддичийн багуудын тэмцээн болно. Цаг агаар аймшигтай байгаа ч хэн квиддичийн тоглолтыг хойшлуулж зүрхлэх билээ дээ! Би ч урьдын адил багийнхаа зөвлөх хэвээрээ байсан учраас энэ удаад яах аргагүй Фредийн эсрэг болж таарлаа даа. Фред яг л аав шигээ довтлогч. Бладжерийг аюулгүй болгож эсрэг багийнхаа тоглогчидруу илгээх нь тэрний ажил. Даррэн тэр хоёр ч үүнийгээ сайн хийдэг. Манай багт жаахан асуудал байгаа ч Гриффиндорт байхгүй сайн зөвлөх тэдэнд байгаа шүү. Би! :D Чадах бүх аргаа хэрэглэж байгаад хожих л болно доо! Трэвис гэж усан тэнэг надруу эгцэлж ч харахаас айж байгаа учраас хамтран ажиллахад харин ч сайхан байна шүү.

Цэнгэлдэх хүрээлэнд бараг бүгд цуглажээ. Гриффиндор, Хаффлпафф, Равенклавынхны хагас нь Гриффиндорыг багийг, Слизернчүүд болон хэсэг Равенклавынхан Слизернийг дэмжихээр цугласан байлаа. Би ч дасгалжуулж байгаа Слизерний багаа дэмжиж байсан ч Фредэд санаа зовсоор л байлаа. Цаг агаар ийм муу байхад түүнийг өвдчихөөсэй гэж хүсээгүй учраас тоглолт эхлэхээс өмнө түүнд ханиадны эсрэг уусмал хийснээ өгөх гэж Гриффиндорын бэлтгэлийн өрөөрүү орлоо.
Намайг дотор ороход бүгд л надруу толгой дээрээ 3дах нүдтэй хүн харж байгаа юм шиг ширтэж байлаа. Хамгийн ойрхон байсан Вүүд дээр очоод
"Фред, аа биш ээ, Уизли хаана байгаа бол?" гэхэд,
"Чи яах гээв? Слизернүүдийг мэднэ шүү! Ямар юмаа сэтгэчихээд Фредийн толгойг эргүүлж, биднийг хожигдуулах гээв?" гэдэг юм байна. Эсэргүүцэх санаатай ам нээсэн ч Фред ард минь,
"Амаа тат, Льюси. Чи юу ч мэдэхгүй." гэснээ надад хандаж,
"Юу болоов, Жейнни? Дулаахан хувцасласан биз? Гадаа хүйтэн байна шүү" гэлээ. Би инээмсэглээд,
"Энийг л өгөх гэсэн юм. Ханиадны эсрэг уусмал. Тоглолт дуустал чи бараг л даарахгүй байх аа. Манайх хожих нь тодорхой байгаа ч гэсэн, амжилт" гэхэд Фред инээд алдан,
"Жинхэнэ дасгалжуулагч юм даа, Жейн. Тараад уулзая, баярлалаа." гэв. Намайг гарах хаалганы дэргэд очиход ард минь Вүүд Фредэд миний өгсөн уусмалыг уухгүй байх талаар бувтнах нь сонсогдоход өөрийн эрхгүй инээд хүрлээ. Би арай ч Фредэд хор өгөхгүй ээ. Иймхэн зүйлийн төлөө үгүй шүү.
Тоглолт эхэллээ. Талбай дээр Пристоны цангинасан тайлбар сонсогдоно. Багийн ахлагчид гар барь гэхэд Трэвис, Гриффиндорын багийн хайгч Норман 2 нэг нэгнийхээ гарыг хугалчихвий гэхээр чанга атгах нь харагдав. Шүгэл дуугарч тоглогчид, бөмбөгнүүд агаарт хөөрлөө. Манай ангууч Брайнт Гриффиндорын ангууч Финниганы жижигхэн бие энэ салхитай өдөр агаарын хүчийг сөрж дийлэхгүй байгааг нь ашиглаж яг л миний зөвлөснөөр бөмбөгийг нь аятайхан булааж цагирагт хийснээр тоглолтын анхны оноог авлаа.
"Брайнт Финниганы самрын боргоцой шиг жижигхэн биеийг ашиглаад квоффлыг булааж цагирагт оруулснаар 10-0-ээр Слизерн тэргүүлж явна. Финниганы тархи бусадтай харьцуулахад бие шигээ жижигхэн биш бол ахиж ийм зүйлд хууртахгүй биз." гэж тайлбарлагч Пристон ярьж байхад хажууд нь түүнийг хянах гэж суусан Гриффиндорын ахлагч толгойгоо сэгсрэх нь харагдана. Пристон манай тэнхимийн хүн болохоор хянахгүй бол хадуурчихаж мэднэ шүү. Ялангуяа Гриффиндортой тоглож байгаа ийм чухал тоглолтон дээр бол багтаа тус хүргэхийн тулд чадах бүх л сэтгэл зүйн дайралтаа хийж таараа.
Манай багийн цорын ганц асуудал гэвэл манай хайгч Гриффиндорын хайгчийн хаана ч хүрэхгүйд л байсан юм. Тийм учраас би 2 довтлогчийгоо боломж олдох бүрт Норманруу /Гриффиндорын хайгч/ бладжерийг илгээ гэсэн юм. Харин тэр хоёрыг ингэх тоолонд Фред чадварлагаар бладжерийг зогсоож Норманыг хамгаалсаар байлаа. Цагирагруу ойртох тоглогчдийг зогсоох бладжер байхгүйг ашиглан манайх дахин хоёр ч удаа цагирагт квоффлыг оруулж, Гриффиндор ч анхныхаа оноог бас авчээ. 30-10. Яг үнэнийг хэлэхэд Фред үнэхээр гай болж байлаа. Намайг ингэж бодож ч дуусаагүй байхад ордон шуугиад ирлээ. Хоёр хайгч алтан шаргал хушга шиг жижигхэн бөмбөгийн араас хурдлан нисэх нь харагдав. Снитч гараад иржээ. Норманруу манай 2 бладжер явуулсан ч ... Юу болсон гэж санана! Фред өмнүүр нь ороод цохиулчихлаа. Хайгчаа хамгаалах гээд цохиж амжихгүй болохоор өмнүүр нь орж байх юм. Тэр шүүрнээсээ унасан ч нэг их өндөрт байгаагүй болохоор их гэмтээгүй гэж найдахаас... Эцэст нь манайх ахин 2 квоффл оруулсан ч яг сүүлийн мөчид Гриффиндорын хайгч снитчийг барилаа. 160- 50-аар хожигдчихлоо. Манай багийн гутамшигтай хожигдлоос гадна өөр зүйл бас санааг минь зовоож байв. Фред. Талбайруу гүйгээд очтол багийнхан нь ч бас тойроод зогсож. Намайг хажууд нь очиход Фред,
"Жейнни минь дээ, Жейнни минь. Тэр хоёр довтлогч чинь намайг тоглолтын туршид ядрааж орхилоо. Намайг өрөвддөггүй хэрэг үү?" гээд худлаа өрөвдөлтэй царай гаргав.
"Мартаж үз дээ. Тоглолт дуусчихсан. Харин чи зүгээр үү?" гэхэд
"Хөл л хугарсан бололтой. Хатагтай Помфри шөнийн дотор бороолуулчихна даа. Санаа зоволтгүй."
"Чи ч гэсэн намайг өрөвдөөгүй бололтой. Чи бладжерийн урдуур ороогүй бол Норман сничтийг барихгүй байсан юм. За за, тоглолт дууссан болохоор мартая даа. Хурдхан эмнэлэгрүү явъя" гээд түүний хөлд чиг мод тавих шившлэг хэрэглэн боогоод Вүүд бид 2 хоёр талаас нь түшин эмнэлэгрүү явав. Яг түүнийг түшээд явж байтал нүдний буланд нэг зүйл харагдлаа. Бурхан минь... Нөгөө хий үзэгдэл! Тас хар нүд, цусанд будагдсан бие! Яг тэр мөн!!! Хараал ид гэж, шилтгээнээс ердөө хэдхэн метр л хол байна шүү дээ!!! Түүнийг хараад би биеэ барьж чадалгүй дуу алдахад Фред ойлгосон бололтой надруу ширтэх нь харагдав. Би айж байсан ч эцсийн хүчээ шавхан Фредийг эмнэлэгт хүргэчихээд дэргэд нь суухад айснаасаа болж гар минь салгалж, хөлс чийхарчихсан сууж байлаа. Тэр гараас минь атгаж,
"Жейн, өрөөрүүгээ яв. Би зүгээр ээ. Өрөөндөө ороод амар." гэхэд толгойгоо дохиод салгалсан амьтан эмнэлгээс гарлаа. Би үнэхээр яахаа мэдэхгүй нь! Гэтэл энэ удаа ч тэр хий үзэгдэл надад танил санагдсан. Яагаад тэр билээ?

HogwartsKde žijí příběhy. Začni objevovat