Chapter 10: Keep her safe.That's the deal.

875 57 3
                                    

"Надад итгээд шилтгээнд үлд. Би Диана, Бобби 2г заавал олно" гэсэн Дийний захиаг гартаа атгачихаад чичирч зогслоо. Ээжээс сураггүй удсан учраас Дийнрүү захиа бичтэл тэр ингэж хариулах юм. Тэгэхээр ээж түүнтэй ч гэсэн холбоо бариагүй гэсэн үг болж таарлаа. Намайг яаж ээждээ санаа зоволгүй энд үлд гэсэн юм бол? Түүнд Трисса, тэрний доторх чөтгөрийн талаар хэлээгүй болохоор л тэр шилтгээнийг аюулгүй гэж бодож байгаа хэрэг. Үнэндээ гаднаас ялгаа алга. Тэр чөтгөр хэзээ ч юм намайг унтаж байхад хоолойг минь боогоод алчихаж болно шүү дээ!! Энэ бүхнийг ганцхан Фред л мэдэж байгаа. Тэр галзуу хүнийх шиг ярианд минь итгэсэнд ямар их баярласан гэж санана. Фред Уизли гэж...Анх тэр байдаг л нэг ядаргаатай, тоглоом наргианаас өөр юм мэддэггүй, шалиг нөхөр юм шиг л санагддаг байлаа. Тэгтэл одоо миний хувьд ийм чухал хүн болчих гэж. Амьдрал ч гэнэтийн зүйлсээр дүүрэн юм даа. Түүний надад өгсөн бөгжийг би гараасаа огтхон ч салгадаггүй. Фред ч зүүлтийг минь байнга зүүдэг. Жижигхэн ч гэлээ бидний дунд үүссэн бүхний чухал гэрчүүд нь энэ бөгж, зүүлт хоёр ч юм шиг.

Трисса ба чөтгөрийн талаарх асуудал дээр ямар ч ахиц гараагүй хэвээр. Би Триссаг унтаж байхад нь хэд хэдэн удаа тарнийн шившлэгээр тэр чөтгөрийг гаргаж /exorcism/, буцаагаад тамруу явуулах гэж оролдсон ч юу ч болоогүй. Тэгэхээр тэр зүйл Триссийн дотор, Хогвартсын шидийн нөлөөлөлд дарагдаагүй яг бүтнээрээ байгаа тэр үед нь л шившлэгээ унших хэрэгтэй бололтой. Харин тэр үеийг нь олно гэдэг л асуудал. Чөтгөрийн урхи /devil's trap/ орон доор нь мэдэгдэлгүй зурдаг ч юмуу? Гэхдээ Хогвартсын энэ их шидийн нөлөөлөл дунд үйлчлэх болов уу даа... Гэхдээ аавын маань хачин хий үзэгдэл яагаад гарч ирээд байсныг энэ тайлбарлахгүй байна. Тэр чөтгөр шилтгээнээс жаахан л хол оршдог, бас л шидтэнүүдийн сууринд, тэгээд бүр бодит байдлаас өөр юм надад харуулах ямар ч боломжгүй. Хүч нь ч хүрэхгүй.

Энэ бүхэн Триссатай яаж яваад холбогдчихсоныг нь мэдэх гээд өдрийн тэмдэглэлийг нь уншиж үзэхэд түүнийг улам л өрөвдлөө. Тэр намайг анх харсан өдрийнхөө тухай догдлон бичиж, намайг өөртэй нь сэтгэлээсээ харьцсанд баярлаж, цаашид ч найзууд байхыг хүсч байна гэж бичсэн байсан. Харин түүнээс хойшхи тэмдэглэлүүд нь дэндүү сэтгэл өвтгөмөөр байлаа. Өглөө сэртэл хувцсаа ч солиогүй унтсан байснаа гайхаж, хичээлээ ч, надтай хамт байснаа ч санахгүй байна гэсэн байв. Тэр чөтгөр түүний биед орох гарах нь ямар ч цаг хугацааны мөчлөггүй байдаг гэдгийг түүний өөрийнхөөрөө байж, өдрийн тэмдэглэлээ бичсэн он сараас нь олж мэдсэн юм. Тэр новш миний хажууд, миний сайн найзын биеийг эзэмдчихээд, надаар ингэж тоглоод байгаад нь уур хүрч байна. Би Триссагаа ч ээжийгээ ч аюулгүй байлгах болно оо.

HogwartsOnde histórias criam vida. Descubra agora