За энэ фанфик маань дуусах их дөхөж явна аа. :)) Энэ парт дээр их олон асуудал гарч байгаа, хэрвээ Supernatural үздэггүй, юу болоод байгааг ойлгохгүй байгаа бол message үлдээгээрэй, чадахаараа тайлбарлая. :)
Фред P.O.V
Гриффиндорын нийтийн өрөөнд, ил зуухны хажууд тэр минь сууж байлаа. Яг л намайг дурлуулсан, намайг ухаангүй өөртөө татсан тэр нууцлаг, хальтхан харахад хүйтэн гэмээр ч сайхан сэтгэлтэй тэр охин. Миний Жейнни. Тэр надруу зөөлөн инээмсэглэж байв.
"Мерлиний нэрээр андгайлъя, чи үнэхээр үзэсгэлэнтэй юм аа" гэхэд тэр юу ч хэлсэнгүй инээсээр л байлаа. Би түүнрүү ойртоод тэврэхэд гэнэтхэн л бие нь яг үхсэн хүнийх шиг цэв хүйтэн болчихов.
"Жейн? Хээе?! Чи даарчихаа юу даа?" гээд хоёр хацрыг нь гараараа бариад эгцлэн хартал цочсондоо болоод түүнээс огцом холдлоо. Бурхан минь, түүний нүд?!!! Тас хар!!! Бас... бас уруул дээр нь миний хэзээ ч харж байгаагүй аймшигтай гэмээр инээмсэглэл тод байв. Тэр надаас аажмаар холдоход ил зуухны гал унтарж түүний хойно сүүдэр шиг гэмээр аварга том хар далавч урган гарлаа. Миний гараас түүний минь гар аажуухан мултарж, тэр надаас улам бүр холдсоор л байв. Би араас нь орилсон ч, байдгаараа хашгирсан ч, яаж ч хичээгээд түүнийгээ үлдээж чадсангүй.
Зүүднээсээ цочин сэрэхэд дөнгөж үүр хаяарж байлаа. Ямар гээчийн зүүд вэ? Тэр... тэр үнэхээр бодитой байсан. Түүний нүд, тэр хүйтэн инээмсэглэл... Тэр минь надаас холдоод явчихлаа гэж ямар их айв аа. Би бушуухан Жейннигээ олох хэрэгтэй. Тийм аймшигтай зүйл болохоос өмнө олох хэрэгтэй! Бид Лондонгийн захын тосгон дахь хаягдсан фермд сахиусан тэнгэр байсан гэмээр ул мөрийг олсон юм. Сонинд бичсэнээр бол тэндээс нүд нь юу ч үгүй шатчихсан гэмээр нэг эмэгтэйн цогцос олдсон гэснийг Дийн Кастиэль 2 уншчихаад энэ бол сахиусан тэнгэрүүдийн хийсэн ажил гэж хэлсэн юм. Маргааш бүх бэлтгэлээ базаагаад тийшээ явахаар болсон. Дийнд надаас дутахааргүй хэцүү байгаа бололтой өчигдөржин хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо виски уусан. Жейний авга ах өнгөцхөн харахад аймаар, хүчтэй, дэндүү чанга хүн шиг харагддаг ч цаанаа их эмзэгхэн юм шиг ээ... Намайг хамт байснаас хойш шөнө бүр л зүүдэндээ Сэмми, Сэмми гээд л бувтнаад байсан. Винчестерүүд ээ гэж... Дэндүү сонирхолтой хүмүүс юм даа?*** *** Маргааш *** ***
"Кас? Чи юу гэж бодож байна?" гээд Дийн дотор гаднаасаа шарагдчихсан юм шиг хүний цогцсыг харангаа Кастиэлээс асуулаа. Бид өнөөх газраас олдсон цогцсыг хотын моргоос үзэж байв. Сонин юм шүү, энэ магглууд үхсэн хүмүүсээ хөлдөөж яадаг байна? Дийн Кас хоёр сонин малгай, дүрэмт хувцастай магглуудад жижигхэн цаас харуулахад л тэднийг оруулсан. Харин би Жеймсийн үл үзэгдэх цувтай байсан учраас тэднийг дагаад орчихсон хэрэг.
"Баталгаатай байна аа, Дийн. Сахиусан тэнгэрийн хийсэн ажил байна."
"Мерлиний сахал гэж, ямар гээч новш нь болоод байгаа юм бэ? Жейнийг олоход хэрэгтэй юм олдов уу?" гэж намайг тэсвэр алдан хэлэхэд Дийн,
"Хараал ид, яг л хий үзэгдэлтэй хамт яваа юм шиг байх юм! Чи наад юмаа нөмөрчихсөн хойноо битгий юм ярьж бай!" гэтэл Кас гэнэтхэн,
"Дийн, чи энийг харсан нь дээр байх" гэлээ.
Тэр нөгөө үхсэн хүний гэдэсрүү зааж байв. Тэр хүний гэдэс, цээж бүх бие нь хутгаар сийчүүлчихсэн мэт болчихсон байлаа.
"Тэрнийг хэн нэгэн тамалсан бололтой. Тэр жирийн хүн биш байх аа, ямар нэгэн мэдээлэл хэрэгтэй болоод л ингэсэн байх. Дийн, чи юу гэж бодож байна? Охин магадгүй,,,??!?"
"Хараал идэг. Хараал идэг. Кас, энэ чинь үнэхээр буруу байна. Тэр... тэр дөнгөж 16хан настай! Тэр ийм аймшигтай зүйл хийж чадахгүй. Тэр чинь жирийн нэг охин шүү дээ. Тэглээ ч чи энийг сахиусан тэнгэр алсан байна гээ биз дээ?"
"Магадгүй охин хамтрагч олсон байх. Энд, Британид ийм юм хийгээд байхаар ангууч байхгүй, сахиусан тэнгэрүүдэд Америкт чи бид хоёр гэсэн сайхан бай байхад ийшээ ирж ийм хэрэг тариад байх учиргүй. Тэглээ ч охины сургууль эндээс тийм ч их хол биш. Энэ бүгд давхцал байх учиргүй, Дийн."
"Би баттай нотолгоо олтлоо итгэхгүй."
*** *** *** ***
Бид нөгөө үхсэн маггл олдсон газар ирчихээд байж байв. Дийн, Кас хоёр эргэн тойрныг шалгасаар байлаа. Харанхуй, хаягдмал, хуучин энэ байшин үнэхээр жихүүдэс төрүүлж байлаа. Тэр хоёр юу ч олоогүй бололтой, гэвч хайсаар л байлаа. Гэнэтхэн Дийн бид хоёрын ард,
"Сайн уу, хөвгүүд ээ." гэх Британи аялга сонсогдох нь тэр. Тэр дороо Дийний царай хувхай цайгаад явчихав.
"Краули..." гэж Дийн амандаа бувтналаа.
"Хуучны найзаа санаж байгаад баярлаж байна шүү. Хэдийгээр би харагдах байдлаа өөрчилсөн ч гэсэн таньж байх шив? За, тэгээд Хэрэмхэн, Кас хоёр минь хэр байна даа?" гэж өнөөх танихгүй эр хэлэхэд нь царайг нь харвал дуу хоолойндоо хэтэрхий залуудсан гэмээр, эрүүгээрээ жаахан сахалтай, хар хувцастай хүн зогсож байв. Тэр намайг бараг л байхгүй юм шиг аашилж байлаа.
"Чи энд ямар гээч новшоо хийж яваа юм, Краули! Жейн хаана байна???!!"
"Үргэлж л ийм эелдэг байх юм, Дийн. Жейн гэдэг чинь... Аан! Хандгайгийн охин байх аа? Муу охин байна лээ шүү. Муу. Сахиусан тэнгэрүүдтэй орооцолдоод л. Бодвол ааваасаа л сурсан байх даа?" гэхэд Дийн түүнийг заамдаж аваад,
"Амаа татаад асуултанд минь хариул! Энд, шал өөр биед орчихоод, Жейний талаар яриад, ямар санаатай байгаа юм, новш минь!!!" гэв.
"Намайг тавь, хэрэм минь. Тамын хаантай ийм муухай харьцана гэдэг чинь байж болох уу? Би чинь эх нутагтаа ирчихээд байна шүү дээ. Охин энд байсан. Тэр их муухай зүйл хийсэн. Чи хүсвэл түүний хаана байгааг, энд хэнтэй, юу хийж байсныг хэлж болох л юм."
"Краули. Чи зүгээр нэг хэлээд өгчихнө гэж байхгүй. Юу хүсээв? Ямар далд санаатай байгаа юм?" гэж Кас түүнд хэллээ.
"Өө, Кас минь. Чи ч намайг сайн мэдэх юм даа. Мэдээж би зүгээр хэлж өгөхгүй. Та хоёр надад түүний хэлснээс илүүг өгч чадах юм бол би тусална. Охиныг чинь аваад явсан сахиусан тэнгэр надад Льюсифер, Аббадоны дагагчдыг миний тамаас цэвэрлэж өгнө гэж амалсан. Харин та хоёр энэнээс өөр, энэнээс илүүг өгч чадах уу,,,,?"
"Зүгээр л юу хүсээд байгаагаа хэл."
"За тийм дээ, үнэд ороод яахав. Би яг л ижилхэнийг хүсч байна. Миний тамыг намайг дагадаггүй новшнуудаас цэвэрлээд л өг. Кас та хоёр хамтдаа овоохон хэдийг зүйл дуусгачихаж чадахыг мэдэж байна. Тэр сахиусан тэнгэртэй гэрээ хийчих гэхээр... Хмм... хожмын үр дагавар нь тааруухан гарчих гээд байгаа юм. Харин хуучны сайхан харилцаагаа бодоод та хоёрт бол итгэнэ ээ. За тэгээд юу гэж бодож байна? Тохирох уу?"
"Кас...??" гэж Дийн түүнрүү тусламж гуйсан аятай ширтэхэд тэр,
"Дийн, юу ч гэсэн би чамайг дагана аа. Гэхдээ энэ чинь Краули гэдгийг битгий мартаарай." гэлээ.
"Тохирлоо." гээд Дийн нөгөө Краули гэгчийн гарыг атгалаа.
"Сайн байна. Буцах гэж оролдвол юу болохыг мэднэ биздээ? Миний Жулиэт чамайг хаанаас ч олчихно. Чамайг эвгүй байдалд оруулахгүйн тулд үнсэх гээд яахав."
"Краули. Шууд мэдээллээ хэл. Тэр хаана байна!"
"Юунаас эхэлдэг юм билээ. Хмм... Юуны өмнө танай дүү чинь тэр сахиусан тэнгэрийн хувьд их хэрэгтэй, маш их хэрэгтэй хүн. Түүний анхаарлыг татаж, итгэлийг нь олчихоод их айхтар зүйл хийх гэж байгаа. Тэрийг гэхдээ би яасан ч хэлж чадахгүй нь. Та нар очоод өөрсдөө олж мэд. Тэр сахиусан тэнгэр охиныг надад даатгаад ээжийг нь алсан алуурчинд хүргэж өг гээд явуулсан. Санаа зоволтгүй ээ, тэр намайг байхгүйг анзаарахгүй. Яагаад гэвэл би очих ёстой газар нь хүргээд өгчихсөн. Тэр алуурчин гээд байгаа нь ч манай хүн л дээ. Их хүчтэй чөтгөр. Одоо ч тэнд ширүүхэн юм болж байгаа даа."
"Хараал идэг, Краули. Жейн хаана байна!?!?!?!?"
"Тайвшир гэм, Хэрэм минь. Тэр Ноттинг Хиллд хуучин сургуулийн хоосон байранд байгаа."
YOU ARE READING
Hogwarts
FanfictionШидтэний ертөнцийн 2дох дайн дуусч, Харри Поттер Хар Лордыг бүрэн түлхэн унагаасны дараа Хогвартс ч бас өөрчлөгджээ. Бидний сайн мэдэх дүрүүдийн хүүхдүүд одоо гол дүр. 6р дамжаанаасаа эхлэн Хогвартсад суралцах болсон Жейн Винчестер, Жорж Уизлигийн х...