Author's note: Сүүлийн парт байх болов уу гэж бодсон ч хуваахгүй бол арай урт болчих гээд байх шиг байна аа :D /comment&vote! :D/ Hope y'all enjoy it!
"За гэж хэлж яасан ч болохгүй!!! Жейн, намайг сонс. Битгий ийм аймшигтай алдаа хий л дээ. Гуйя!" гэж Дийн надад хэллээ. Тэр гартаа эртний гэмээр хачин бичигтэй жижигхэн хутга атгасан байв.
"АМАА ТАТ! ТА НАДАД ЯАХЫГ МИНЬ ЗААХ ЭРХГҮЙ!!! БҮХ ЮМ ТАНААС Л БОЛСОН! ТА Л БАЙГААГҮЙ БОЛ БҮГД ЗҮГЭЭР БАЙХ БАЙСАН!" гэхэд Кастиэл,"Үгээ бодоорой! Дийнд ямар ч буруу байхгүй!" гэдэг юм байна. Байнгын дагуултайгаа яваа юм биз. Энэ хоёр намайг яаж олсон юм бол оо?
"Дийн Винчестер. Ямар таатай юм бэ. Чамайг би энд уриагүй ч, яахав дээ, ирсэн чинь ч болж. Жейн чамаас үнэнийг сонсвол надад илүү итгэх биз." гэж Сьюриэл Дийнд хэлэхэд тэр,
"Новш минь чи амаа тат!!! Дүүгийн минь тархийг юу гэж угааж байсныг чинь би сонссон шүү!!!" гэв.
"Дийн би чамд анхааруулсан шүү. ХАНГАЛТТАЙ! СТУПИФАЙ!!!" гэхэд тэр арагш шидэгдлээ. Харин гарт нь байсан хутга нь Триссагийн хөл доор унав. Хачин юм даа, Дийний хажууханд сая нэг юм хөдлөх шиг болох юм?Дийнийг унахыг хараад Кас ухасхийсэн ч Сьюриэл түүний хоолойд нарийхан их хачин хутга тулгаж зогсоогоод,
"Сайн уу, дүү минь. Чи хөдлөөд хэрэггүй дээ, угаасаа намайг дийлэхгүй. Харин чи охин минь, наад худалч амьтныхаа амнаас үнэнийг сонс! Тэгээд дараа нь чи надад итгэх болно!" гэлээ.
"Дийн... тэрний хэлсэн бүгд үнэн үү?"
"Жейнни..."
"НАМАЙГ ТЭГЖ ДУУДАХАА БОЛИОД АСУУЛТАНД МИНЬ ХАРИУЛ!!! ҮГҮЙ БОЛ ЯАЖ Ч... ЯАЖ Ч ЧАДНА ШҮҮ!" гэхэд Дийн надруу гунигтайхан ширтсэнээ,
"Чи тэгж их хүсээд байгаа юм бол... тийм ээ, үнэн. Гэхдээ чи намайг сонс, энэ бүхнийг би чамайг хамгаалахын тулд л нуусан хэрэг!" гэв.
"Яалаа гэж... яасан гэж!!!! Хэн таныг намайг ийм аймшигтай хамгаал гэж гуйсан юм? ХЭН!!! Та үргэлж л ийм байсан. Үргэлж миний аав юм шиг дүр эсгэдэг!!! ААВ... ТЭР ОДОО БОЛТОЛ НОВШИЙН ТАМД БАЙСААР БАЙХАД, ТА ЯАЖ ӨГЛӨӨ БҮР ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ СЭРДЭГ БАЙНА АА? ЯАЖ????"
"БИ ТЭГДЭГГҮЙ!!! Би хэзээ ч тайван унтаж, тайван сэрж байсан удаагүй! Чи надтай Сэммигийн тухай л ингэж ярьж болохгүй юм шүү, Жейн. Би тэрнийг... бүх л насаараа хамгаалсаар ирсэн. Би Сэммигийн төлөө бүхнийг хийсэн. Чиний төлөө ч тэр. Гэхдээ чи сонс, Сэм чиний төлөө бүхнийг золиослосон! Чи тэр бүгдийг нь үгүй хийх гээд байна. Ийм юм хийж болохгүй!!!"
"Надад болох болохгүйг хэн ч заахгүй. Ялангуяа та!!! Та, ийм болохоор л аав маань үхсэн байх! Та ийм сул дорой болохоор л тэр! Харин би одоо түүнийгээ аврахын тулд зөвшөөрөх хэрэгтэй байх!!! Би таны боддогоос хэд дахин хүчирхэг!!!"
"Жейн, намайг сонс. Би чамайг сул дорой, хэн нэгнээр дутсан өрөвдмөөр амьтан гэж боддог болохоороо хамгаалдаг юм биш. Дүүгээ алдсанаасаа болоод сэтгэлийн шархаа нөхөх гэж ингэдэг ч юм биш. Яагаад... яагаад гэвэл чи миний гэр бүл болохоор л тэр!!! ЯАГААД ГЭВЭЛ БИ ҮРГЭЛЖ ГЭР БҮЛЭЭ СОНГОДОГ БОЛОХООР ТЭР!!!"
Гэр бүл гэнэ ээ... Яагаад тэрний хийсэн бүх буруу зүйл 'бид гэр бүл болохоор' гэдэг үгээр тайлбарлагддаг юм бол? Би Дийнд үнэхээр их хайртай байсан. Маш их. Аав нарын өдрөөр сургууль дээр ирдэг, сургуулийн автобусанд шоолуулдгийг минь мэдчихээд машинаараа ирж авдаг, надад буудах, өөрийгөө хамгаалаахыг зааж өгсөн тэр хүн бол Дийн. Гэхдээ энэ бүгд түүний надаас маш удаан нуусан энэ аймшигтай бүхнийг уучлахад хүргэж чадна гэж үү? Би түүнийг уучлалаа гэхэд бид өмнөх шигээ байж чадна гэж үү?
Гэтэл яг тэр мөчид түрүүхэн харагдсан шиг зурвасхан хөдөлгөөн Дийний хажууханд үзэгдээд газар Фредийн надад өгч байсан бөгж уналаа. Гэхдээ бөгж биш тэрний хажууд гэнэтхэн гарч ирсэн хүн намайг хамгийн их гайхашруулсан юм. Тэр хүн өөр хэн ч биш Фред Уизли дүрээрээ байлаа.
"Фред..."
"ЖЕЙН, ЗУГАТ!!!" гэж Дийн Фред хоёр зэрэг хашгиртал Фред бие дээрээ зурсан сонин цусан тэмдэг дээрээ дармагц Сьюриэл, Кастиэл хоёр ууршсан юм шиг л алга болчихов.
"Фред, яаж.? Юу-?" гэтэл тэр бушуухан гараас минь атгаад,
"Хурдан зугатах хэрэгтэй! Сахиусан тэнгэрийг диваажинруу нь буцаасан ч тэр эргээд ирж чадна. Хурдал!!!" гэлээ.
Тэр... намайг хайж ийм хол иржээ? Миний төлөө Хогвартсыг, бүр гэр бүлээ, шидтэний ертөнцийг ч золиослож... Тэр надад үнэхээр чин сэтгэлээсээ хайртай хэрэг үү??? Намайг өөрт нь тэгж аймшигтай муухай хандсаны дараа ч намайг хайрласаар байгаа гэж үү??
Гэтэл миний хоолойд түрүүхэн Дийний гарт байсан өнөөх сонин хутга тулгагдаад яг ард минь Триссагийн,
"Хөдлөх л юм бол энийг чинь алчихна шүү!" гэх нь сонсогдов. Тэр нөгөө гараа дохиод л Дийн Фред хоёрыг хананд хөдөлж чадахгүй болгоод шахчихлаа. Хараал идэг. Нөгөө чөтгөр. Бид хэтэрхий олон үйл явдлаас болоод тэрнийг мартчихсан байж.
"МУУ НОВШ!! ЧИ БАС ЭНЭ БҮХЭНД ХАМААТАЙ БАЙЖЭЭ!?!" гэж Дийнийг хашгирахад тэр инээд алдан,
"Тийм шүү. Сая хэтэрхий их 'драма' өрнөөд намайг бүгд мартчихаж. Гэхдээ би чинь энэ жүжгийн бас нэг гол баатар нь шүү дээ!" гээд намайг бас тэдэн шиг хөдөлгөөнгүй болгочихлоо. Үгэн бус шившлэг ашиглах талаар бодсон ч тэр бодлыг минь уншсан юм шиг л халааснаас шидэт савааг минь аваад хугалаад шидчихэв.
"Санасны чинь гарз шүү, бяцхан шулам минь. Сьюриэл ингэж их удаад байхыг бодвол диваажинд ах дүү нартайгаа асуудалтай байгаа бололтой. Гэхдээ энэ чинь бидэнд ярилцах цаг олгож байна шүү дээ! Би тэр тэнэгхэн сахиусан тэнгэрт ийм юм болно, чамайг бодлоо өөрчилнө гэдгийг сануулсан. Зүгээр л хүчээр за гээд хэлүүлчих гээд байхад тэр энэ ядаргаатай жүжгийг эхлүүлсэн. Чамайг авга ахынхаа болон Кастиэлийн хамгаалалтаас гараад Хогвартсруу явахад тэр бөөн баяр болоод шилтгээнд нэвтэрж чадах хүнийг Краулигаас асууж тохиролцоо хийсэн..." гэхэд Дийн,
"НОВШ МИНЬ, БИД КРАУЛИТАЙ ТОХИРОЛЦСОН!!! ЧИ ТЭРНИЙ ХҮН БИЗ ДЭЭ!!! АСУУДАЛ ГАРАХААС ӨМНӨ БИДНИЙГ ЯВУУЛ!!!" гэлээ. Хариуд нь Триссагийн бие дэх чөтгөр удаан гэгч нь аймшигтай муухай инээж байснаа,
"Би Сьюриэл дээр Краулигийн нэрээр ирсэн ч үнэндээ тэр жижиг гарын чөтгөрт захирагдах хүсэл огтхон ч байгаагүй. Би зөвхөн Льюсиферийн өшөөг авах зорилготой л ирсэн. Сьюриэл хоёр дах Льюсифер болж чадаагүй ч, надад Винчестерүүд байна. Бас охин минь, чиний энэ жижигхэн найзын чинь бие надад жинхэнэ бурхны бэлэг байсан! Түүний зовлон шаналал, цөхрөлийг шилтгээний хүч ч давж гараагүй юм! Тэр одоо ч энэ дотор байгаа. 'Фред, Жейн хоёрыг зүгээр орхи бла бла' гээд л уйлан гуйж байна!!!" гэв.
Би хөдлөх гэж байдгаараа хичээсэн ч юу ч болсонгүй. Дэмий л түүнрүү,
"БИ ЧАМАЙГ АЛНА ДАА!!!" гэж ориллоо. Тэр хариуд нь бас л инээснээ,
"Чи намайг яаж ч чадахгүй гэдгийг Сьюриэл чамд хэлсэн баймаар даа. Гэхдээ охин минь чи нэг зүйл дээр алдсан. Авга ахад чинь намайг хөнгөхөн алчих зэвсэг байсан юм шүү дээ. Энэ хутга..." гэснээ нөгөөх эртний хачин бичигтэй Дийний хутгыг заагаад,
"... намайг алж чадах цөөхөн зэвсгүүдийн нэг. Гэхдээ чи нэгэнт ашиглаж чадаагүйгээс хойш одоо хамаагүй ээ, энэ хутга сүүлчийн Винчестерүүдийн алах зэвсэг байх болно! Бас энэ хөөрхөн найзыг чинь." гээд Дийний цээжийг хутгаараа гүн гэгч нь зүслээ. Дийн хашгиралгүй тэссэн ч шарх нь аймшигтай харагдаж байв.
"Новш минь чи буруу хүнээ оролдож байна даа!!!" гэж тэр хашгирлаа.
"ДИЙНЭЭС ХОЛД!!! МУУ НОХОЙН ГӨЛӨГ... - " гэхэд тэр,
"Холдож яана гэж??? Одоо чи миний гарт байна шүү дээ! Винчестерүүд минь бас нэг хөөрхөн найзыгаа аваад иржээ. Энэ хөөрхөн залууг хараач ээ!" гээд Фредрүү эргэснээ,
"... Энэ Трисса гэж охин чамд үнэхээр сайн юм билээ шүү. Чи тэрнийг хаяснаас болж л тэр намайг дотроо оруулсан хэрэг." гээд Фредийг цохиж эхэллээ.
"Фред! ФРЕД!!! ТЭРНЭЭС ГАРАА ТАТ!!!" гэхэд тэр надруу эргээд,
"Охин минь, чи амаа татаж сурах хэрэгтэй." гээд хацрыг минь зүслээ. Дийн тэнд хараал тавин хашгирсаар л байв.
"Юу гээч, чи надад хангалттай их асуудал тарьсан. Гэхдээ танай ах чинь бүр ихийг. Тэр Льюсиферийг буцааж тамд хорьсон. Тийм болохоор тэр илүү их шаналах ёстой" гээд надруу улам бүр ойрсоноо,
"Энэ хөөрхөн дүү чинь чиний нүдэн дээр тарчилж үхэх болно." гээд хүзүүн дээр минь хутгаараа том гэгч нь зүслээ. Цус урсаж байгаа нь мэдрэгдэж байсан ч би түүний нүдрүү хараад,
"Трисс... Трисса, би чамайг наад дотроо байгаа гэдгийг мэдэж байна. Чи... тэмцэх хэрэгтэй!" гэхэд тэр,
"Найз чинь чамд хариулахгүй байна, охин минь!" гээд намайг цохилоо. Би ахиад түүнд,
"Трисс, чи чадна. Чи бол зоригтой Слизерн. Гуйя, наадхандаа ийм юм хийх боломж өгч болохгүй." гэлээ.
"Трисса энд байхгүй!!! Сонслоо ч тэр цөхөрсөн охин намайг зогсоож дийлэхгүй!!! Баяртай, Жейн Винчестер!!!" гээд хутгаа далайв.
Гэтэл гэнэтхэн Триссагийн нүдэнд миний Хогвартсад анх харсан тэр л охины жинхэнэ төрх үзэгдэх нь тэр. Надруу чиглэж байсан хутга эсрэг зүгт, Триссаруу өөрлүү нь чиглээд цээжинд нь зоогдлоо.
"ҮГҮЙ ЭЭЭЭЭ!!!!! ТРИССАААА!!!"
Цээжинд нь хутга зоогдсон чигтээ тэр газар уналаа. Маш их цус алдсан ч нүд нь нээлттэй, чичирсэн хэдий ч тасалданги амьсгаатай байв.
Үгүй ээ, Трисс. Үгүй!!! Би чамайг ингэхийг гуйгаагүй!!!!!! Бидний төлөө өөрийгөө ийм болгож болохгүй. БИТГИЙ, БИТГИЙ ҮХ Л ДЭЭ!!!
"Трисс... Трисса? Чшшш, чшшш... битгий санаа зов, бүх зүйл сайхан болно оо. Би чамайг аварна!!!" гэхэд тэр чичирсэн хоолойгоор,
"Орой... оройтсоон, Ж-жейн." гэж хэллээ.
Би түүний цусыг тогтоох гэж гараараа найдваргүй дарсан ч юу ч тус болохгүй байлаа. Нүднээс нулимс ямар ч завсаргүй урссаар л байлаа. Үгүй ээ, би түүнийг аврах ёстой. Түүнийг ингээд үхүүлчихэж чадахгүй, ЧАДАХГҮЙ!!!
"ДИЙН, ФРЕД!!! ЮУГАА ХАРААВ, ТУСЛААЧ!!!" гэхэд Фред урагш ухасхийсэн ч Дийн түүнийг зогсоогоод толгой сэгсэрлээ.
ХЭТЭРХИЙ ОРОЙТСОН.
"Би..... з-зоригтой байсан... уу?" гэж Трисса амьсгаан дундаа арай ядан хэлээд инээмсэглэн гараа өргөөд,
KAMU SEDANG MEMBACA
Hogwarts
Fiksi PenggemarШидтэний ертөнцийн 2дох дайн дуусч, Харри Поттер Хар Лордыг бүрэн түлхэн унагаасны дараа Хогвартс ч бас өөрчлөгджээ. Бидний сайн мэдэх дүрүүдийн хүүхдүүд одоо гол дүр. 6р дамжаанаасаа эхлэн Хогвартсад суралцах болсон Жейн Винчестер, Жорж Уизлигийн х...