2. Чүэ Бомгю

18 4 1
                                    

Хамаатай, хамаагүйн хооронд надад мянган эргэлзээ ирж би бодолдоо хөвсөөр хааяа хачин их уйтгарладаг. Өглөө бүр надад энгийн санагддаг ч хааяа би зугтмаар бас олмоор байдаг. Юу гэдгийг нь ч мэдэхгүй.

Чүэ Бомгю

Хаанаас эхлэх ёстойг нь мэдэхгүй байгаа ч дүнгийн хуудасын хамгийн эхэнд бичигдсэн У Тэхи гэх нэртэй нэгэн надад их хачин санагддаг байлаа. Тэр манай анги. Дүрэмтээ нямбай гэгч нь өмсөөд үсээ шуун дээрээ боодог шилтэй охин. Ангийн охидод адлуулж, хорон үгсэд өртдөг хэр нь ганц ч үг хэлдэггүй үнэхээр л хачин охин. Зарим хөвгүүдийн нууцхан эрдэнэ хэдий ч ярианаас нь сонсох нь ээ хүрч чадахгүй тийм хол нэгэн шиг санагдана. Найзууд болмоор байсан юм. Тэр хэний ч ярихыг хүсдэггүй эсвэл хэнтэй ч ярихыг хүсдэггүй тэр охинтой найзууд болмоор яагаад ингэж их хичээдгийг нь асуумаар санагдсан.

"Нэг баг болох уу? У Тэхи?" тэр асуултанд минь хариулалгүй над руу удтал ширтсэнээ цааш харж дэвтэр номоо далд хийж эхэллээ.

"Би дэмий зүйлд цагаа үрдэггүй.."

Тэр хэлсээр цүнхээ үүрэн ангиас гарав. Хачин юм аа. У Тэхи.

Би түүний араас яаран цүнхээ үүрсээр гарахад тэр шатаар буухаар эргэж байв.

"Зуун сая вон ч бага мөнгө биш шүү."

Тэр над руу харийн биет харж байгаа юм шиг л хачин ширтэн "Надад хамаагүй." хэлсээр доош буух аж.

"Надад хамаатай. Бас надад үнэхээр сайхан санаа байна."

Би түүнийг намайг сонсохыг гуйсаар бид аль хэдийн үүдний хэсэгт ирсэн байв. У Тэхи шүүгээнээсээ гутлаа аван сольсоор над руу ширүүн харж "Би яарч байна. Намайг зүгээр л тайван байлгаад өг. Надад наад баг  чинь үнэхээр хамаагүй болохоор явж үз."

"Чи бодоод үз л дээ. Чи үнэхээр ухаантай. Би харин жаахан л ухаантай. Хэрвээ хоёулаа нэг баг болчихвол үнэхээр хамгийн сайн оноог нь аваад бүр мөнгөтэй болно гээд бод доо."

Тэр босон цүнхээ үүрсээр "Мэдлэгийг мөнгөний төлөө олж авна гэдэг тэнэг зүйл."

"Бүгд л тэгдэг У Тэхи. Сурсан зүйлс чинь, тэгэж их хичээсэн хичээл зүтгэл чинь зүгээр л бүгд мөнгөний төлөө байдаг юм."

EuphoriaWhere stories live. Discover now