"Хэн бэ? Хэн нэгт вэ?"
Сургуулийн мэдээллийн самбарт өлгөсөн дүнгийн жагсаалтын урд сурагчид бужигналдан нэг нэгнийгээ түлхэх нь харагдана. Зарим сурагчид баярлаж, харин зарим нь бухимдан уурлаж, гундуухан буцах аж.
"Мэдээж У Тэхи нэгт. Тэр ч үнэхээр сайн юм аа.."
"Үнэхээр байраа алдахгүй нь бололтой. Ингэж их хичээсэн байхад би эхний аравт ч орж чадсангүй. Гэтэл У Тэхи хоёр жил эхний байраа алдсангүй шүү.."
"Аймаар юм аа..."
Хар үсээ дээш нь шууж гартаа зузаан номнууд тэвэрсэн сурагч охин шилээ тэгшилсээр самбарын зүг алхах аж. Сурагчид түүнийг харсаар зай тавьж өгөн охин удаан гэгч нь алхалсаар самбарт тулан ирж нэг харчхаад удалгүй олныг зөрөн шатаар өгсөж эхлэв.
"Удаан ч харахгүй байх шив..."
"Угаасаа хайх ч шаардлагагүй юм чинь. Нэгт байгаа гэдгээ мэдэж байгаа байлгүй."
Шивнэлдэх охидын голоор хар үс нь бага зэрэг ургаж нүднийх нь урдуур орсон өндөр сурагч бөхийн орсоор "Атаархаж байна уу? Ингэж хүнийг араар нь муулаад байлгүй явж хичээлээ хийцгээгээч.."
Охид хоолойгоо зассаар түүнийг хурдхан гэгч нь орхиж явав. Хар үст олныг зүсэн зайчилсаар гараа халаасандаа хийн тоомжиргүй самбарыг ширтэс хийгээд удалгүй өнгөрөн шатаар өгслөө.
"Чүэ Бомгю хэдэд байгаа болоод ингэж итгэлтэй алхаад байгаа юм?"
Дүрэмтийнхээ цагаан цамцны ханцуйг хойш нь шуусан сурагч шатны бариул тулсаар хар үстийг хойноос нь ширтэх аж.
"Тэнэг юм чинь хамгийн сүүлийн байранд орсон байлгүй.."
Аварга өндөр сурагч ийн хэлсээр толгой сэгсэрнэ.
"Тэнэг."
***
Нэг. Энэ бараг л төрснөөс минь хойш намайг дагаж байгаа тоо байх.
"У Тэхи хэзээ харих вэ?"
Багш үүдээр шагайсаар би бодож байсан бодлогоосоо хөндийрөн түүн рүү харлаа.
"Дөрөв гуч гээд сургуулиас гарна."
Харин тэр хоолойгоо засан толгой дохиод "Аан бас дүнгээ харсан уу?"
YOU ARE READING
Euphoria
Roman pour AdolescentsОрчлон ертөнц гэрэлтэж байхад би сүүдрийн чөлөөнд нарыг эрж, хүйтэн гол гаталсаар тэндээ живж байв.