5. Уурлаад бай!

13 1 0
                                    

Хязгаар бас үл таних мэдрэмж




Хувиа хичээсэн нэгэн гэдгээ Кан Тэхёний амнаас сонссон өглөө бидний хэн хэн нь дуугаа хурааж сургуулийн зүг ганц ч үг дуугаралгүй явсаар анги ангидаа орсон юм. Би энэ мэдрэмж юу гэдгийг ойлгохгүй байгаа ч хэсэгтээ л Кан Тэхёний жимийсэн уруул мөн төв царайлсан тэр харцыг толгойдоо ахин дахин тоглуулж хичээлийнхээ шинэ сэдэвт тийм ч их анхаарч чадаагүйдээ багахан урам хугарсаар тэр өдрийн хичээл дуусав.

🝊🝊🝊

Бие даалтын цагийн үеэр Кан Тэхён, Чүэ Бомгю, Хюнинг Кай нар амралтын өрөөнд цуглан сууна. Тэхён үе үехэн хаалга руу харсаар санаа алдаж утсаа аван цагийн өмнө Тэхи рүү явуулсан зурвасаа ширтэх аж.

-Цагийн дараа амралтын өрөөнд цуглана шүү. Ирээрэй.

Хариу явуулаагүй ч тэр түүнийг ирэх байх гэсэн итгэлээ алдсангүй.

"У Тэхи хаана байгаа юм?" Бомгю элгээ тэврэн хөмсөг зангидах бол Тэхён ахин хаалга руу харсаар санаа алдан "Ирнэ ээ.."

"Үнэхээр л их зантай юм аа.." Кай ийн шивнэсээр утсаа оролдоно.

"Тэр тийм биш ээ.."

Бомгю дуугаа хураан хэсэг суусны эцэст ширээ цохисоор босч ирэн "Бүтэхгүй нь. Би очиж дуудлаа.."

"Хүлээ-" Тэхёнийг үгээ хэлж дуусаагүй байтал хаалга зөөлөн онгойсоор Тэхи үүргэвчээ тэврэн орж ирэв.

"Хурдан ярьцгаая." Тэхи ийн хэлсээр ширээ тойрон суух тэдэнтэй нэгдэх аж.

Тэхён баяртай нь аргагүй алгаа ташин "Болж байна. Чамайг ирнэ гэж мэдээд байсан юм.."

Бомгю тоохгүй байгаа мэт аашилж байсан ч инээмсэгдэх аядаад "За яахав..."

У Тэхи

Амралтын өрөөний гадна ирчхээд би орох эсэхтэй эргэлзэн хэсэг зогслоо. Буцаад явах ёстой юм шиг санагдаж гэсэн ч бас дотогшоо ороод ярилцмаар бусадтай дотносмоор тийм сонин мэдрэмж бүрхэнэ.

Ганцхан л удаа хуваариа мартчихаж болох болов уу? Ганцхан л цаг би бусадтай ярилцаж болно биз дээ?

Ээж мэдвэл яах бол гэдэг бодлоос үхтлээ айж хаалганы бариулд гараа хүргэн больсоор зогсоход өрөөн дотроос "Бүтэхгүй нь. Би явж дуудлаа." гэх хоолой сонсогдох нь тэр.

EuphoriaWhere stories live. Discover now