7. Ойлгомжгүй зүйлс

11 3 0
                                    

Мөрөөсгөл, мөрөөдөл. Хагас дутуу ирсэн амтлаг зүүднийхээ араас гүнзгий амьсгал авсаар сэрэхдээ би үүнийг нүдээ нээх хүртэл минь л зуурч авч үлдмээр дулаахан зүүд байсан гэдгийг ухаарах аж. Сэрснийхээ дараа л ахиад хэзээ ч энэ зүүдийг зүүдлэхийг хүсэхгүйн дээр шунаж, шунасныхаа төлөөсийг аньсыг минь даган урсах нулимс бүрээрээ төлнө.

Би тэврүүлж байсан. Ахынхаа энгэрт наалдсаар, ахин хэдэн арван жил ч хэзээ ч уйдахааргүй магадгүй миний өдийг хүртэл тайвшралын минь ундарга гэж нэрийдсээр байгаа сэнгэнэсэн гааны амттай найзаас минь ч илүү намайг аргадаж өгөх зөөлөн үнэрийг би бодит биш ч гэлээ уушгиа дүүртэл үнэрлэж байсан. Би тэндээ уусаж бас тэгэхэд л шунаж эхэлсэн байв.

Ах бид хоёр хэзээ ч таагүй харилцаатай байгаагүй. Тэр хэдий миний хичээж хичээж олж авсан амжилтыг хуруугаа хөдөлгөх төдийд, бодох санах ч зүйл үгүй өөртөө авч чадах байсан ч би хэзээ ч түүнд атаархаж эсвэл өширхөж байгаагүй юм. Харин эсрэгээрээ тэр миний бахархал тэгээд аврагч байлаа.

Магадгүй би түүнтэй байсан цаг хугацааныхаа хагаст нь уйлж бас аргадуулж өнгөрөөсөн хэдий ч би зүгээр л түүнийг нэг л өдөр надаас яваад өгнө гэдгийг огт тааж чадаагүй. Тэр итгэлийг минь алдаж амлалтдаа хүрч чадаагүй тэгээд л би энд байна. Түүнийг магадгүй орлохоор, түүн шиг төгс нэгэн болохоор хичээж, хангалтгүй байгаагийнхаа төлөө хааяа ирэх тарчлаантай хэдий ч салмааргүй намайг тасралтгүй өвтгөх зүүднийхээ мухарт өвдгөө тэврэн уйлах тэр нэгэн болсон биз.

Гүнзгий гэгч нь амьсгал авахдаа би яагаад ч юм унтарчихсан утсаа барьсаар сандран орноосоо бослоо. Би сэрүүлэг минь дуугараагүй бас хөшгөө хааснаас болоод ядаж нарны байрлал хараад хэдэн цаг болж байгааг хэлж чадахгүй байгаадаа цухалдаж байв. Хэзээ миний утас унтарсанг мэдэхгүй ч гэлээ би нулимс минь урсаагүй ч эхэр татах өөрийгөө гайхна.

Юунд ингэтлээ шаналаад байгаа юм? У Тэхи. Бүх зүйл зүгээр байхад.

Уяаг нь татахад онгойх хөшигний цаанаас нар дөнгөж л цухуйх агаад би магадгүй долоон цаг болж байгаа гэх таамаг дэвшүүлсээр ханын цаг харахдаа үүнийгээ баталчих аж.

"Тэнэг юм У Тэхи..." амандаа бувтнасаар би өчигдөр шөнөжин өнөөх '123' групп руу Чүэ Бомгюгийн явуулсан бараг л хорин богино бичлэгийг үзсэндээ одоо харамсах аж. Зүгээр л би үүнийг донтуулдаг гэдгийг мартчихаж. Эрт босч хичээл хийх байсан нэг цаг минь ингээд нойр болоод хувирчихсанд би өөртөө урам хугарч, ээж мэдвэл яах талаар бодсоор угаалгын өрөө орлоо.

EuphoriaWhere stories live. Discover now