8. Бодлын шивнээн

9 2 0
                                    

"Сайн уйлаад ав гэсэн юмсан.." тэр чимээгүй зогсох намайг тэврэлтээсээ салгасаар "..ммм?"

"Би чимээгүй уйлдаг." энэ бүх зүйлсийн дараа миний хэлж чадах зүйл энэ л байх аж. Үнэхээр би хүний дэргэд уйлж чаддаггүй.

Түүний санаа алдах дуулдсаар "Зүгээр юм уу? Яагаад уйлсан юм?"

"Мэдэхгүй байна.." би одоо ч түүн рүү эгцэлж харж чадахгүй байгаагаа гайхаж байлаа.

"Харь гаригийн хүн." тэр хэлсээр эргэн тойрноо харан "..сургууль бараг л хоосорчихсон байна. Хүмүүс хараагүй болохоор санаа зовох хэрэггүй ээ. Надад хэл л дээ. Яагаад уйлсан юм?"

"Би хэлсэн ш дээ. Мэдэхгүй байна."

"Яа У Тэхи..." шат руу ангид байсан охид алхаж байгаа сонсогдсоор би түүнийг орхин шат уруудан гүйж эхэллээ. Яагаад ч юм энэ нөхцөлд түүнтэй байгаа минь л асуудал тарих юм шиг санагдаж байна.

"Бомгю...яваагүй байгаа юм уу?"

"А-аан. Тийм ээ.." Бомгю түүнийг орхин гүйсэн Тэхигийн зүг санаашран ширтсээр түүнтэй яриа өдөх охидод тийм ч их анхаарал хандуулахгүй байх аж. Саяхан л У Тэхи түүний дэргэд бүр хэтэрхий ойр байсан байхад ахиад л зугтчихсанд сэтгэл нь гонсойж байлаа.

"Хамт гарах уу? Хүлээж байх уу?"

"Бомгю..? Хөөе сонсож байна уу?"

Сая л нэг юм анхаарлаа хандуулан "Айн?"

"Хамт гарцгаах уу?" чихнийхээ араар урт бор үсээ хийн инээвхийлэх охин руу Бомгю ширтсэн чигтэй "Хийх юм байна. Түрүүлээд явж бай даа. За баяртай." хариулт сонсолгүй анги руугаа гүйх аж.

"Юу вэ? Хачин амьтан. Хариулт ч сонсохгүй явчих шив." бор үст ширэв татав хийн түүний дэргэд чимээгүй зогсох охин "Явцгаая аа Аёон."

Бомгю ангидаа орж ирэн хоёр охины шивнэлдэх яриаг анхаарахгүй байж чадсангүй.

"Түрүүн сонсчихсон бол яах уу?"

"Сонссон ч Аёон яаж ч чадахгүй гэж хэлсэн ш дээ. Угаасаа тэр юу ч хийж чадахгүй."

"Юу шивнэлдээд байгаа юм?"

Бомгю авах гэж байсан цүнхээ түр үлдээгээд хөмсөг зангидан ширтэх аж.

"А-айн?"

"У Тэхиг ярьж байсан биз дээ? Хариулаач!"

EuphoriaWhere stories live. Discover now