3. Хачиг

12 3 0
                                    

Өглөө бас өглөө. Өглөө л гэхэд би ахин нэг удаа амьдарч бас ахин нэгэн энгийн өдрийг өнгөрүүлнэ. Миний элэгдсэн англи хэлний ном хүртэл надтай ахиад л нэгэн өглөөг эхлүүлэхдээ хуудсаа ч дэлгэж чадахгүй болтлоо ядарчихсан байх шиг санагдана. Тэр болдог бол яваад өгөхийг хүсэж байгаа байх. Нугалж, урж, хүссэнээрээ тодруулж, бичиж байгаагаас минь залхаад ядарсандаа нэг л өдөр зугтчихвий. Үүнийг хүсэж байгаа нь харин ном бид хоёр л байх биз.



"Кан Тэхён мөн үү?" хаанаас ч билээ би Кан Тэхён гэх сурагч хажуу ангид минь сурдаг гэдгийг санасаар олж очихдоо хоосон ангид ганцаар суун ширээ дэрлэн унтах сурагчийг олж харсан юм. Би онгорхой хаалгыг тогшин түүнийг өндийхөд ийн асуугаад гараад ир хэмээн дохилоо.

"У Тэхи?"

"Шууд гол яриандаа оръё. Чи нөгөө тэмцээн шиг юманд нь орох юм уу?"

Тэр над руу гайхан харсаар бас нойрмог нүд нь надад хэтэрхий унтаа санагдах аж.

"Ямар хэрэг байгаа юм?"

"Надтай нэг баг болчих. Үнэхээр энэ тэмцээнд нь түрүүлэх хэрэгтэй байгаа юм.."

"Яах гэж?"

Би түүний асуултанд аль болох эвтэйхнээр хариулах гэсээр ядарч орхив.

"Зүгээр л чи хийдгээ хий. Би хийдгээ хийнэ. Ялахад л хангалттай. Мөнгийг нь чи өөрөө авсан ч болно."

"Зуун сая вон уу?"

"Тийм ээ. Зүгээр л бид тархиа ашиглаад наймаа хийж байна л гээд бодчих."

Үүний минь хариуд тэр хэсэг бодож байгаад бид түүний сахиусан тэнгэрийн санаа шиг шийдвэрээр тохиролцон саллаа. Кан Тэхёнд бүх мөнгөө авах нь онцгүй учраас бид дал гучаар хуваахаар болж мөн хэцүү үед нь тусалж байхаа амлав.

"У Тэхи!" ангидаа орж ирсэн даруйд  Чүэ Бомгю хашхирсаар өмнө минь ирэв. 

"Би сая чамайг Тэхёнтой ярьж байна гэж сонслоо. Үнэхээр дайн эхлүүлмээр байгаа юм биз дээ?"

"Чамд яг ямар сүнс нь шүглэчихсэн юм бэ? 102-т жагсдаг хүнтэй би баг болоод хэзээ ч ялахгүй."

Би түүнийг зөрөн дэвтэр номоо далд хийсээр харин тэр ахин өмнө минь ирж зогсоод "Шударга бус байна. Кан Тэхён та хоёр нэг баг болчихвол угаасаа хэн ч ялж чадахгүй."

"Тийм учраас л бид нэг баг болсон." цүнхээ үүрсээр түүнийг зөрөн алхаж эхлэхэд Чүэ Бомгю "Би сургуулийн захиргаанд гомдол гаргана даа." хэлсээр надаас түрүүлэн ангиас гараад явчхав.

EuphoriaWhere stories live. Discover now