EP 1..

8.2K 266 2
                                    


Би: баяртай менежирээ гэж хэлээд бөхийсөөр кафегээс гаран явлаа.Хэсэг зуур яваад дээд тэнгэр рүү харвал одод бүдэг бадаг гэрэлтэж байлаа.Би тэнгэр рүү харах дуртай,тэд надад тайвшралыг өгдөг юм.Зуны үдэш сэрүүхэн салхинд эргэн тойрноо харан явахдаа би дуртай.Би бол энгийн л нэг ахлах сургуулийн охин.Гэхдээ миний сурдаг тэр ахлах сургууль бусад сургуулийг бодоход дэндүү өвөрмөц,тансаг сургууль,учир юу вэ? гэвэл миний сургууль Солонгосын дээд зэрэглэлийн баячууд,өв залгамжлагчдын хувийн сургууль.Би тийм ч баян хүн биш л дээ,5 жилийн өмнө аав минь хорвоогийн жамаар мөнх бусыг үзүүлэхэд ээж,ах бид 3 Сөүлд нүүж ирсэн юм.Аав минь намайг Сөүлийн баячуудын энэ үнэтэй тансаг ахлах сургуульд сургахыг хүсэж мөнгө цуглуулж,намайг сургах хүсэлтай байсан юм.Харин би аавынхаа тэр бяцхан хүслийг биелүүлэхээр шийдэж өдөр шөнөгүй хичээсээр тэр сургуульд тэтгэлэгтэй сурах боломжтой болсон.Хэрвээ тэтгэлэггүй бол би хэзээ ч тэр сургуулийн босгийг давж чадахгүй шүү дээ.Бид тийм ч ядуу,хэцүүхэн амьдардаггүй ч тэр сургуулийн хувьд,төлбөрийг нь төлнө гэдэг хэзээ ч биелэхгүй зүйл билээ.Ээж бид хоёрыг түшиж тулах ах минь байгаад би үнэхээр их баяртай бас жаргалтай байдаг.Гэхдээ би оройн цагаар цагийн ажил хийн ааж,ахдаа тусладаг юм.Үе үе тэнгэрийг ширтэн явсаар гэрийнхээ үүдэнд ирлээ.

?: Кан Сэин "орилох"

Би гэнэт миний нэрийг дуудан орилох хоолойнд цочин: аааааа "орилох" бурхан минь убба

Кан Минхёг миний төрсөн ах,үргэлж хаа нэгтэйгээс нуугдаж эсвэл араас гэтэж намайг цочиож байдаг юм.Гэтэл би яагаад үргэлж мэдсээр байж цочдог юм бол?

Минхёг инээсээр: би чиний энэ царайнд дуртай,үргэлж инээдтэй царай гаргах юм аа

Харин би энэ цочихдоо гаргадаг энэ царайны хувиралыг үзэн яддаг.Учир нь өмнө нь намайг хэд хэдэн удаа цочиохдоо зургийг нь даран одоо тэрүүгээр сүрдүүлдэг юм.Сургуульд чинь очиод энэ зургийг чинь тараана эсвэл сошиол ертөнцөөр тавина гэх мэтээр.

Би түүн рүү муухай хараад эргэн гэр рүү орохоор орц руугаа орлоо.Араас Минхёг убба хамт явья хөөе гэх мэтээр орилж байсан ч би тоосонгүй.Тэрээр аль хэдийн их сургуулиа төгсөөд ажилын байранд гараад ажиллаж байгаа атлаа яагаад одоо ч хүүхэд хэвээрэй байдаг байна аа.Заримдаа надаас ч дүү шиг ч байна.Тэрээр хажууд элдэв бусын нүүр хувиргал гарган намайг элдэв үгээр дуудан намайг шоглох боловч би түүнд огт нүүр өгсөнгүй.Би үргэлж ингээд байдаггүй л дээ мэдээж заримдаа түүнтэй тоглож суух үе ч байна.Гэртээ орж ирээд хувцасаа солин ээж оройн ээлжинд гардаг болохоор бидэнд оройн хоол хийж тавиад явсан хоолыг нь идэхээр ширээнд суулаа.Минхёг убба хажууд хоолоо хүчтэй дуу гарган хоолоо идэж байлаа.Энэ миний хамгийн дургүй зүйл,хажууд минь хоол идэхдээ дуу гаргаж аяга халбагаа дуугарахад би хамгийн дургүй.Гэтэл Минхёг убба мэддэг мөртлөө ингээд байгаа нь намайг өдөж буй хэрэг юм.Би нүдээ анин түүнийг болихыг хүлээн тэвчин сууж байлаа.

♣Ханхүүгийн анхны хайр♣ "COMPLETE"Where stories live. Discover now