EP 4..

3.2K 172 1
                                    

Бэкхён бид хоёрын тухай холбоотой гэсэн мэдээлэлүүд гарсан ч надад хамаагүй.Энэ мэдээлэл үнэн биш юм чинь яавал гэж энэнээс ч аймшигтай цуурхал гарж л байдаг шүү дээ хэмээн өөртөө хэлэн явж байсан ч бодит байдал дээр ийм байгаагүй юм.Сургуулиас гарахад хүн бүр намайг харж,ажил руу явж байх замд ч хүмүүс над руу эргэн харж шивнэлдэж зарим нь бүр намайг ажлаа хийж байхад минь хүртэл зургийг минь авч байсан.Яг л санасаар минь одоо ч гэр рүүгээ харьж байх замд тайван орхихгүй байна.Автобусанд суун явж байхад эргэн тойрноор минь дүүрэн хүмүүс намайг ширтэж байлаа.Тэд нарыг тоохгүй гэсэндээ утсаа гаргаж ирэн харвал дахиад л миний тухай мэдээлэл байх нь тэр.

"Ирээдүйн хатан энгийн нэгэн айлын охин үү?" хэмээх гарчигны доторхыг нь уншихаас айн шууд л далд хийлээ.Энэ үнэхээр юу болоод байгаа юм бэ? миний бодолоос хэтэрчих шиг боллоо тийм үү? ганц тэр эхний цуурхалаас тогтохгүй одоо ингэж гарч ирээд миний амьдралдаад оролцоод үнэхээр юу болоод байгаа юм бэ? Яг одоо Солонгос даяар миний амьдралын талаар уншиж байгаа гэж бодохоор айдас төрөх шиг л болж байв.Гэхдээ Бэкхён яагаад юу ч хийхгүй байгаа юм бол? Бодолд дарагдан суухдаа сая л нэг ухаан орон эргэн тойрноо харвал миний буух ёстой буудал дээр ирсэн байлаа.Автобуснаас буун гэрийнхээ зүг алхаж байхад хэн нэгэн дагаад байгаа юм шиг эсвэл энд тэндээс зураг дараад байгаа юм шиг санагдан айдаст автсаар гэр рүүгээ хурдан хурдан алхсаар орж ирлээ.Гэтэл байрны гадаа бас үүдэнд хэсэг хар хувцас,хар шилтэй залуус зогсох бөгөөд би хэсэг зогсон гэрээ мөн эсэхтэй эргэлзэн эргэн тойрноо харвал яах аргагүй манай гэр мөн байлаа.Гэхдээ яагаад энэ хүмүүс манай гэрийн үүдэнд байгаа юм бол? хажуугаар нь толгой дохин өнгөрсөөр гэртэй орлоо.

Би: би ирлээ "орилох"

Минхёк над руу гүйж ирэн хоёр хацарнаас минь барин духан дээр нь үнсэж эхлэх нь тэр.

Би түүнээс холдохоор хичээн: убба

Минхёк над руу харан: чи бол манай гэрийн нар сар од минь юм шүү,ах нь дүүдээ хайртай,манай гэрийн аврагч,ахыгаа харж хандаж байгаарай ах нь дүүгээ заримдаа зовоож,дээрэлхдэг ч гэсэн чамдаа хайртай хэмээн нэг амьсгаагаар хэлсэн ч би түүний үгийг ядах юмгүй ойлгож байлаа.

Би түүн рүү гайхан харсаар: убба "инээх" юу яриад байгаа юм?

Минхёк: нааш ир хэмээн дагуулсаар том өрөө рүү ороход Бэкхён болоод түүний хажууд тас хар хослол өмссөн залуу сууж байлаа.Энд юу болоод байна аа? Бэкхён яагаад манайд байгаа юм? бас энэ хар хослолтой хүн бэ? Би Бэкхён асуулт асуусан харцаар харвал тэрээр гэм хийсэн хүүхэд шиг доош харан хуруугаараа тоглох ажээ.

♣Ханхүүгийн анхны хайр♣ "COMPLETE"Where stories live. Discover now