Өндөр өсгийт,бариу даашинз,худал инээмсэглэл нүүрэндээ угласаар ядарч байна.Цэвэрхэн нүүрэндээ хэзээ ч түрхэж байгаагүй будгаа түрхэхдээ надад эвгүй санагдаж байлаа.Хурим болсон тэр өдрөөс хойш байнгийн энийг нүүрэндээ түрхэж,олны өмнө гарах юм гэж үү? үнэхээр аймшигтай.Өнөөдөр би гэр бүлтэйгээ ордонд морилж хаан хатан хоёртой танилцсан.Дэлгэцийн цаанаас хардаг би тэднийг байгаагаар нь харсан.Гэхдээ хамгийн гайхалтай нь тэд бидэнтэй уулзахдаа улсын хаан хатан гэдгээр бус жирийн нэгэн аав ээж гэдэг утгаар танилцсан юм.Хатан бидэнд өөрийнхөө гараар хоол хийж өгөөд л үнэхээр гайхалтай хүмүүс байсан.Харин дараа нь хэвлэлийн бага хурал болон бидний хурим хийх өдрийг зарласан юм.Бэкхён маш хурдан хаан суудалд суух учиртай болохоор бидний хурим ч бас хурдан болно.7 хоногийн дараа...үнэндээ би маш их догдолж байна.Харин Бэкхён бид хоёрын хувьд бид тэр өдрөөс хойш огт үг дуугараагүй.Би яаж чи надад дуралчихаж гэж хэлж чадав аа? тэр үедээ юу бодож байсан юм бэ Кан Сэин? Бэкхён надад сайн...энэ үнэн болов уу? худлаа байвал,өөр ямар нэгэн шалтгаанаар зүрх нь цохилсон бол? үгүй ээ үгүй тийм байх ёсгүй,би зүгээр л Бэкхёныг надад сайн гэдэгт итгэж байна.Гэхдээ би одоо ч тэр охин Бэкхён хоёрыг хардах сэтгэл минь хэвээрэй байгаа,хэн ч хайртай залуугаа алдахгүй байхыг хүснэ биз дээ?
Би машинд орж ирэн суугаад шууд л гутлаа тайллаа.
Бэкхён хажууд суун: ядарч байна уу?
Бид хэдэн хоног дуугүй байсаны эцэст Бэкхён түрүүлж ам дуугарлаа.Түүний бие хажууд минь байсан байхад ингээд надтай ярихад нь би түүнийг санаад сая нэг тайвшрах шиг болох нь тэр.Бэкхён чи намайг үнэхээр өөртөө дурлуулж хайрлуулж чадаж байна гэхдээ чи намайг хайрлаж чадах уу?
Бэкхён: юу бодож байгаа юм?
Би түүн рүү харалгүй цонх руу хараад: чамайг надад хайртай болов уу гэж
Бэкхён хэсэг чимээгүй байж байгаад: надад итгэхгүй байна уу?
Би толгойгоо сэгсрээд өөр үг дуугарсангүй.Үнэндээ би итгэхгүй байна,надад хайртай гэдгээ батлах зүйл хэрэгтэй байна.Би ийм олон мэдрэмж мэдэрдэг шиг тэр ч бас тэгэж мэдэрдэг болов уу? Гэнэт Бэкхён гарнаас минь татан өөр рүүгээ харуулаад нүд рүү минь ширтсээр хацарнаас минь барьж байлаа.
Бэкхён: би чамд хайртай гэж хэлээд над руу удаанаар дөхсөөр түүний ягаан зөөлөн бас чийглэг уруул надад мэдрэгдэх нь тэр.Би түүний үнсэлтийг мэдэрсээр нүдээ анин зүрх минь хүчтэй цохилож байлаа.Уруулыг нь удаанаар үнсэж байхдаа би түүний уруулнаас амт биш хайрыг мэдэрч байсан юм.Тийм ээ тэр надад хайртай юм байна.Би яг одоо ямар их жаргалтай байгааг чи мэдэхгүй дээ...удалгүй би түүнээс салан шууд л ичин доошоо харлаа.Энэ миний анхны үнсэлт байсан,анхны үнсэлтийн минь эзэн Бюн Бэкхён.
YOU ARE READING
♣Ханхүүгийн анхны хайр♣ "COMPLETE"
FanfictionМиний хувьд хэзээ ч хүрч чадахгүй оргил мэт.... Тэр залуу бол тэр хол орших хаант улсын хаан...харин би жижигхэн тосгоны жирийн л нэг охин. ...