EP 8..

3.5K 192 19
                                    

-Сэиний талаас-

Би сургууль даа дээрхлүүлээд байдаг сул дорой охин биш бас дээрхлээд байх охин ч биш.Харицах нь нэг нь харицаж явдаг охин гэтэл Бэкхён болоод тэр гэрлэлтээс болоод би одоо сургуулийнхаа од охидын нэг болчихсон.Хүн бүр намайг ширтэн,танил,танил биш ч бай бүгд надтай мэдлэн,гэрлэхээсээ ч өмнө Кан овогтой биш Бюн овогтой болчихсон.Хүн бүр л надад долигонож,худал инээмсэглэж байхад хүн бүр Бэкхёнтэй яаж харицдаг нь ойлгомжтой.Ингээд бодоход Бэкхён дэндүү өрөвдөлтэй ч юм шиг.Сургуулийн ард модны сүүдэрт хэсэг сууж байхдаа утсаа гаргаж ирэн мэдээлэл уншин сууж байхад Бэкхён болоод нэгэн охины зураг гарч ирэх нь тэр.Бэкхён тэр охиныг орой нэгэн залуугаас аварсан юм байна.Мундаг залуу шүү,бахархаж байна.Гэхдээ надад нэг л зүйл таалагдахгүй байна.Тэдний нэгнээ ширтэж инээмсэглэж байгаа нь...Сургуулиас гаран явж байхад Бэкхёныг нэгэн охинтой инээмсэглэн ярьж байхыг харлаа.Яагаад ч юм Бэкхёныг инээмсэглэл өөр харагдаад байх юм? Дэндүү дотно харагдаж байна,цээжинд ямар нэгэн зүйл гацсан юм шиг болох нь тэр.Би Бэкхёныг хардаад байгаа юм уу? үгүй ээ Сэин энэнд хардах зүйл байхгүй шдээ,тэр охин Бэкхёнд баярлалаа гэж хэлэх гэж ирсэн ч байж болно шүү дээ.Гэхдээ надад таалагдахгүй байна,хамт байгаа нь ингээд инээмсэглэж байгаа нь ч таалагдахгүй байна.Дургүй хүрмээр юм.Тэднийг удаан ширтэж байхад хүртэл хэн нь ч намайг анзаарсан шинжгүй ярин инээлдэж байлаа.Тэднийг ингээд ширтээд байвал уйлах гээд байсан болохоор гэр рүүгээ харихаар эргэхэд яг урд минь нэгэн өндөр залуу зогсож байх нь тэр.

Би цочин: аааа бурхан минь цочих гэж

?: өө уучлаарай

Тэрээр ин өндөр,дэлдэн чихтэй,ооны рекламд тоглож байгаа юм шиг шүдээ гарган инээмсэглэдэг залуу байлаа.Гэхдээ их царайлаг юм аа...

?: би чамтай уулзаж болох уу? цаг байна уу?

Би өөр рүүгээ заан: надтай юу? яах гэж?

?: аан нээрээ тийм,намайг Пак Чанёол гэдэг,Бэкхёны найз

Одоо санаж байна,тэр Бэкхёны найз бас тэдгээр зүйлсийг хэлж өгсөн залуу.

Би: аан сайн байна уу? "бөхийх" гэхдээ Бэкхёнтэй биш надтай яах гэж?

Чанёол инээгээд Бэкхёны зүг харахад нь би даган харвал Чанёол ард минь зогсон толгой доошлуулан: тэр Бэкхёныг хар л даа байж байгааг нь...инээж байгааг хар л даа тэнэг хүн шиг л инээж байгаа биз дээ...зогсож байгааг нь өөрийгөө модел гэж бодоод байгаа юм уу хаашаа юм

♣Ханхүүгийн анхны хайр♣ "COMPLETE"Where stories live. Discover now