Бүх зүйл хоосон оргиод байна...цээжин дотор хөндүүрлэж байна.Бэкхёны намайг үл тоох харц,хажуугаар минь чимээгүй хүйтэн хөндий зөрөх нь хүртэл аймшигтай байна.Би үнэхээр дуралчихаж тийм үү? Би сүүлд Бэкхёнд үгүй гэж хэлсэнээс хойш тэр надтай огтхон ч харицахгүй байгаа.Би түүний ганц үг хэлэхийг,сайн уу гээд инээмсэглэхийг нь хүлээдэг үнэхээр тэнэг юм.Тэр намайг ашиглаж байгаа шүү дээ,хааны ширээний төлөө намайг ашиглах гэж байгаа гэтэл би үгүй гээд хэлчихсэн байхад тэрэнд одоо би ямар хэрэгтэй гэж.Бүхэл өдөржин,өдрийн цайны цагаар ч ангиасаа гаралгүй ангидаа хичээлээ хийж суугаа нэрийдлээр Бэкхёныг бодон сууна.Би галзуурчихсан юм уу? үнэхээр Кан Сэин чи үнэхээр Бэкхёнд дурладаг солиотой юм аа.Санаа алдан сандалаа налан суугаад нүдээ анилаа.Толгой дотор минь Бэкхён үзэгдэж,нүдэнд минь Бэкхёны инээмсэглэж буй төрх харагдана.Бэкхён чи үнэхээр намайг гарах гарцгүй болгож байх шив гэхдээ одоо ч миний хариулт үгүй.Утсаа гаргаж ирэн сошиол ертөнцөөр аялаж суухад нэгэн мэдээ гарж ирэн намайг ухаан алдуулах шахах нь тэр.
"Бюн Бэкхён ханхүү удахгүй сүй тавина" гэх гарчиг зүрхийг минь зогсоох шахсан юм.Би түүнд үгүй гэж хэлсэн тэгэхээр тэр өөр хэн нэгэн охинтой сүй тавина гэсэн үг.Нүдэнд минь учир битүүлэг нулимс цийлэгнэх нь тэр.Кан Сэин чи яагаад уйлах гээд байгаа юм? Бэкхёны өмнөөс баярлах хэрэгтэй биш гэж үү? тэр удахгүй гэрлээд тэгээд хаан ширээнд суух нь байна шүү дээ...баярлаж байна бас өвдөж байна.Зүрхээр хөндүүр оргиж,яг л уйлах гээд байгаа юм шиг санагдаж харамсах сэтгэгдэл төрж байна.Кан Сэин чи магадгүй одоо л хийхгүй бол хэзээ нэг өдөр үхэтлээ харамсах байх.Би хурдхан шиг ангиас гаран гүйсээр Бэкхёны ангийн үүдэнд ирлээ.Гэхдээ тэр тэнд алга,өөр хаана байж болох уу? Нээрээ тийм,тэнд байх ганц газар гэж бодсоор шууд дээш гүйн хөгжмийн клубын өрөөнд ирлээ.Тийм ээ яг л бодсоноор минь хөгжмийн өрөөнөөс төгөлдөр хуур дуугарч байна гэхдээ энэ удаа өөр аялгуу байсан юм.Би удаанаар хаалгийн онгойлгон дотогш орвол тэрээр нухацтай гэгч нь доош харан төгөлдөр хуураа тоглож байлаа.Ард нь зогсон түүний дуусахыг нь хүлээж байхад тэр ухаан санаагаа алдсан юм шиг л тоглож байв.Би түүний дуучин болохыг хүсдэг гэж хэлж байсныг саналаа.Тэр үнэхээр урлагт хайртай бололтой...
Бэкхён хөгжимөө тоглож дуусаад намайг ард нь байгааг мэдсэн бололтой эргэж харан: өө уучлаарай энэ чиний өрөө билүү? "босох"
Би доош харан: чи ямар эмэгтэй олсон юм?
Бэкхён над руу хараад: одоохондоо олоогүй л байна гэхдээ би ямар ч охин дээр очиод гуйсан надад үгүй гэж хэлэх охин байхгүй л болов уу харин надаас татгалзсан анхны охин чи юм шүү "над руу заах"
YOU ARE READING
♣Ханхүүгийн анхны хайр♣ "COMPLETE"
FanficМиний хувьд хэзээ ч хүрч чадахгүй оргил мэт.... Тэр залуу бол тэр хол орших хаант улсын хаан...харин би жижигхэн тосгоны жирийн л нэг охин. ...