EP 2..

3.8K 186 1
                                    


Өдөр бүр давтагдаж байдаг шигээ өглөө эрт дургүйхэн босоод хувцасаа өмсөн ээжийнхээ хацар дээр үнсээд гэрээсээ гаран явлаа.Яагаад ч юм өнөөдөр тэр баячуудын их зантай хүүхдүүдийн сургууль руу явна гэхэд жаргалтай ч байх шиг,анх удаа л ийм байгаа минь энэ.Аавынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэж л би энэ сургуульд явдаг болохоор тэвчихээс өөр аргагүй байдаг юм.Гэтэл өнөөдөр бүх зүйл шинэ эхлэл шиг санагдах нь юуных юм бол? Нүүрэндээ зөөлөн инээмсэглэл тодруулсаар сургууль руу ороход өөдөөс минь ширтэх хүүхдүүдийн харц миний баяр баясалыг унтраах шиг болох нь тэр.Миний юу нь болохгүй байгааг мэдэхгүй юм зүгээр л тэд надад дургүй юм шиг аашладаг.Үнэндээ тэд надтай харицаж үзээгүй шдээ.Шүүгээ рүүгээ очин онгойлгоход дахиад л сэтгэлийг минь бусниулж орхих зүйл гарч ирэх нь тэр.Биеийн тамирыг хараал идэг...би бүх хичээл дээрээ сайн бас дургүй хичээл гэж байхгүй гэхдээ бие тамирыг зүгээр л хараал идэг.Биеийн тамирын хувцасаа харан санаа алдан зогсоход гэнэт хичээлийн хонх дуугарах нь тэр.Хэдэн дэвтэр номоо аван шүүгээгээ хаагаад клубынхээ өрөө рүүгээ явлаа.Би угаасаа л ийм хүн,хичээл эхлэсэнээс хойш биеийн тамир гэдэг хичээлд суугаагүй,дүр гарах бүрт л бүх хичээл өндөр байхад ганц биеийн тамир муу болохоор үргэлж дүнг минь хойш нь татаж байдаг гэсэн ч би одоо ч бие тамиртаа суухгүй хэвээр л...Сургуулийн 5 давхарт гарч ирэхэд бүх хүүхдүүд хичээлдээ орчихсон болохоор клубуудын өрөөгөөр хэн ч байхгүй байлаа.Миний явдаг клуб бол сургуулийн хөгжмийн тэр дундаа дууны клуб юм.Бас би өөрийн гэсэн амьд хөгжмийн хамтлаг байдаг.Би дуу сонсон,дуулах дуртай учир нь энэ надад хязгааргүй эрх чөлөө бас орон зайг өгч байдаг юм.Хаалгийг онгойлгон дотогш ороход өөдөөс минь өглөөний цоо шинэхэн салхи угтан авлаа.Дотор орон чимээ аниргүй өрөөнд гагцхүү миний л үйл хөдлөл сонсогдож байв.Хаалгаа хаагаад эргэн харлаа.Өрөөгөөр дүүрэн хөгжмийн зэвсэгүүд байх бөгөөд би ширээ рүү очин цүнхээ тавиад хажууд нь цүнхэнд хийж тависан гитараа аван сандал дээр суугаад хамгийн сайн мэддэг дуугаа тоглон дууллаа.Энэ л миний ертөнц,нүдээ анин дуугаа сэтгэлээсээ мэдрэн суухдаа хамгийн жаргалтай...хэдхэн мөрийг холбон дуулаад нүдээ нээх мөчид миний өөдөөс хэн нэгэн хүн хараад сууж байх нь тэр.Цочин бараг л сандалнаасаа уначихсангүй гэхдээ гэнэт тэр хүн өөдөөс минь харж суусанд цочисондоо биш хамгийн гол нь тэр хүн ханхүү Бюн Бэкхён байлаа.

Миний нүд томрон: х.ханхүү?

Бэкхён инээмсэглэн босож ирээд миний өмнө ирэн: бид чинь цачуу шдээ тийм байж зүгээр л Бэкхён гэж дууд

♣Ханхүүгийн анхны хайр♣ "COMPLETE"Where stories live. Discover now