Би эргэж харан: Бюн Бэкхён намайг зүгээр орхи,би аль хэдийн чамд хариугаа хэлсэн шдээ
Бэкхён: тэр миний хүссэн хариулт байгаагүй
Би: тэгвэл би чиний хүссэн хариултыг өгөх хүн биш юм байна гэж хэлээд эргэн урагшаа хурдан алхсаар явахад Бэкхён араас минь ширтээд үлдсэн нь мэдрэгдэж байлаа.Би аль хэдийн түүнд хариугаа хэлчихсэн.Мэдээж миний хариулт бол үгүй.Би зүгээр л чадахгүй нь,тэр ханхүү байсан ч би хэзээ ч бодлоо өөрчлөхгүй.Яагаад заавал би гэж? хурим гэдэг тоглоом юм уу? хатан болно,хааны удамд орно гэдэг бүгд надад таалагдахгүй байна.Би зүгээр л өөрийнхөө энгийн амьдралаар амьдрамаар байна.Үнэндээ хуримын даашинз өмсөөд хэдхэн цаг л Бэкхён дэргэд байхад болно харин дараа нь Бэкхёныг хаан суудалд суухаар нь л сална.Энэ тийм ч хэцүү зүйл биш тийм биз дээ? гэтэл яагаад Бэкхёнд гомдох сэтгэгдэл төрөөд байгаа юм бол? магадгүй би энэ мэдрэмжээс болоод үгүй гэж байгаа байх.Гэхдээ одоо ч миний хариулт ижилхэн.Үгүй бол үгүй шүү дээ.Хичээл таран өнөөдөр кафе амардаг өдөр болохоор ганц өдөр хичээлээ хийгээд эрхтэн гэртээ харьж амрахаар шийдэн сургуулийн номын сангийн зүг явлаа.Цонхноос хол сүүдэрт харанхуйд орших нэгэн ширээн дээр суун цүнхнээсээ дэвтэр номоо гаргаж ирэн сууж байхад хэн нэгэн алхсаар миний ширээний хажууд ирлээ.Би харахгүй байсан ч мэдэж байна.Бюн Бэкхён чамайг үзэн ядаж байна...
Би түүн рүү харан: одоо бас юу хүсээв?
Бэкхён: тийм гэсэн хариулт,хэлэх хүртэл чинь би чамаас салахгүй
Би: тэгвэл үүрд надаас битгий салаарай "хүйтэн хэлэх"
Бэкхён гэнэт нүд нь гэрэлтэн: чи зөвшөөрч байгаа юм уу?
Би: юу? би хэзээ тийм гэж хэлсэн юм
Бэкхён над руу заан: чи сая тийм гэсэн утгагүй үг хэлсэн,үүрд надаас битгий салаарай
Би түүний тэнэгийг гайхан санаа алдаад: ямар ч байсан одоо ч миний хариулт үгүй шүү гэхэд Бэкхён өөдөөс минь харан суух нь тэр.
Би: чи ямар ажилгүй юм бэ? яв л даа
Бэкхён: одоо надад хатан,эхнэр олохоос өөр чухал ажил алга
Би инээгээд: тэгвэл өөр газраас хай гэж хэлээд муухай хараад доош харан хичээлээ хийж эхэллээ.Цаг гаран өнгөрч байхад одоо ч Бэкхён урдаас минь гөлрөн сууна.Би хэрүүл хийхээс тэвчиж,өөрийгөө барин гүнзгий амьсгаа аван хичээлээ хийсээр аль хэдийн дахиад 1 цаг өнгөрсөн байлаа.Дээш харан нүдээ анин суниагаад Бэкхён руу харвал тэр ширээ дэрлэн унтаж байлаа.Түүний тайван унтаж байгааг ширтэн,сайн сонсвол тэрээр үл ялиг чимээгүй хурхиран унтаж байх нь тэр.Доош ширээ дэрлэн царайг нь сайн ажвал би царайлаг гэдгийг нь мэдэж байсан ч ийм царайлаг,дур булаам гэж бодоогүй.Би тэнэг байх аа,яаж ийм залууд үгүй гэж хэлдэг юм бэ? гэхдээ л би түүнд гомдож байна.Анхнаасаа намайг ашиглах гэж надад ойртож,найзууд болсон,одоо ч намайг ашиглах гэж хажууд минь дагаад явж байгаа нь таалагдахгүй байна.Үгүй ээ үгүй,Кан Сэин чи дэндүү их зүйл хүсээд байх шиг байна.Миний хамгаас ихээр айж байгаа зүйл бол би түүнд дуралчихвал яах вэ? тэр надад хайртай болох болов уу? эсвэл түүний хэлсэнээр үнэхээр түүнийг хаан суудалд суулгаад салах юм гэж үү? Миний хэзээ ч очиж чадахгүй тэр ертөнц бол чи...100 жил явсан ч чи надаас хол.Чимээгүйхэн босоод ширээнээсээ дэвтэр номоо аваад чимээгүйхэн шиг алхан түүнийг ширээн дээх орхин сургуулиас гарлаа.Гадаа гарж ирэхэд бүрхэг харанхуй тэнгэр,нарыг халхлан гадаа харанхуйлж байв.Гадаа ширүүн салхитай,бороо орохыг илтгэн үл ялиг чийг үнэртэж байлаа.Шууд л автобусны зүг яван буудал дээр нь автобусаа хүлээн сууж байхад урд Солонгосын далбаатай тас хар машин ирэн зогслоо.Дахиад л чи биш шүү Бюн Бэкхён.Би өөр тийшээ харан сууж байхад машины урд суудлаас түүний хамгаалагч нь бууж ирэх нь тэр.Ха тийм дээ,Бюн Бэкхён чинь ханхүү байтал яагаад өөр бууж ирнэ гэж...
YOU ARE READING
♣Ханхүүгийн анхны хайр♣ "COMPLETE"
FanfictionМиний хувьд хэзээ ч хүрч чадахгүй оргил мэт.... Тэр залуу бол тэр хол орших хаант улсын хаан...харин би жижигхэн тосгоны жирийн л нэг охин. ...