1-р хэсэглэл

5.4K 182 6
                                    

To the left to the right

Зөв зам нь аль нь вэ?

To the left tho the right

Шулуун зам нь аль нь вэ?

To the left to the right

Баян нөхөр минь чи хаана байна? *дуулах*

Замын голоор ганцаараа дуулан өчигдөрхөн орсон ажлаасаа халагдсанаа тэмдэглэн дэвхцэж байлаа. Үнэндээ бол би гунигтай байна. 22 жил амьдрахдаа ганц ч удаа сайн сайхан зүйлсийг олж харсангүй. Бурхан намайг мартсан байх... Хан Хюжи гэх хүнийг дэлхий дээр бүтээснээ ор тас мартсан байх... Ажлаасаа халагдахдаа авч гарсан тал шил архиа үүргэвчнээсээ гаргаж ирэн шилээр нь балгахад хоолой хорсгож байсан ч сэтгэлийн минь гомдолыг бага ч гэсэн тайлж байх шиг...

Шөнийн 2 цаг энэ зам дээр ямар ч машин ямар хүн алга... Ганцхан би яг л миний адгийн амьдрал шиг... Хичээх тусам улам сорих энэ новшийн амьдралд дахин хэзээ боломж олдох бол...

Ганцаараа замын хоёр тал зүг рүү харан амандаа өнөөх л зуршил болсон дуугаа дуулан явж байхад ямар нэгэн хурц гэрэл намайг ирж хүчтэй мөргөх нь тэр...

Бурхан гэж байдаг болов уу?

***

Би хаана байнаа... Бүх зүйл манан татаж байсан ч гэнэт л хэн нэгний жижигхэн зөөлхөн гар хацарт минь хүрч байлаа...

?: Тэр зүгээр үү? *шивнэх*

??: Зүгээр юм шиг байна сормуус нь хөдлөөд байна! *шивнэх*

?: Тэрний сормуус яг чинийхтэй адилхан юмаа~

??: *уулга алдах, амаа дарах* Тийм байна... Уруулын хардаа уруул нь чамтай адилхан нимгэн юм байна...

???: Хёна, Хёнү та хоёрыг тэрэнд битгий ойртоорой гэж хэлсэн байхаа гэсээр гаднаас царайлаг нүдэнд дулаахан залуу орж ирэхэд ор нь дээр ухаангүй хэвтэх бүсгүй хажууд сууж байсан бяцхан хоёр хүүхэд хурдхан гэгч буланд байх буйдан дээр очин томоотой сууцгаалаа...

Гараа аажмаар хөдөлгөхөд хэн нэгний дуу чихэнд бүдэг бадаг сонсогдож байлаа...

???: Сэрчихсэн үү? Эмчээ~ Эмчээ~~~

?: Би тэрнийг өнөөдөр ухаан орон гэж чамд хэлсэн биз дээ? *шивнэх*

??: Би үлээсэн болохоор л тэр ухаан орчихлоо... *шивнэх*

Хажуухан хэн нэгэн шивнэлдэцгээж харин би гэдэг хүн нээрээ ч санахгүй байна. Юу болоод байнаа... Би эмнэлэгт яагаад эмнэлэгт байгаа юм бол? Нүдээ аажим аажмаар гэрэлд дасган эргэн тойрноо харахад урдхан талд минь хоёр хүүхэд над руу цоо ширтэн сууж байлаа. Тэд хэн бэ? Удалгүй сүр сархийсээр эмч сувилагч нарыг орж ирэн миний нүд рүү гэрэл тусгаж өвдөг рүү минь ямар нэгэн багажаар цохиж байлаа...

/Дууссан/ ♛He's my Joker, I'm the Queen♛ Where stories live. Discover now