Толгойгоо барин том нүдэлсээр орны ардаас толгойгоо цухуйлгахад эрэгтэй эмэгтэй хүүхэд өвдөг дээрээ суун над руу тонгойж харан: Ээжээ зүгээр үү?
Ээжээ гэнээ? Юу болоод байнаа бурхан минь өчигдөр шөнө архи уучихаад хаана ирчихсэн юм бэ? Юу ч санахгүй байна! Өчигдөр юу болсоныг санах гэж хичээн толгойгоо барин эргэн тойрноо ажиглахад урд нь харж байсан ирж байсан ч газар юм шиг. Орны ардаас өндийн урд минь ор нь дээр завилан суух хоёр хүүхэд рүү харахад эрэгтэйн Жүнхёны хүү байлаа.
Би хүү рүү харан: Чи чинь?
Тэр хоёр босож ирэн хоёулаа хүзүүнээс минь зүүгдэн: Ээж эргээд ирчихлээ! *хацар дээр үнсэх* Ээжээ бид хоёр таныг ямар их санасан гээч!
Би том нүдлэн гөлрөн зогсож байхад хүүхдүүд ам уралдуулан намайг ээжээ гэж дуудан хацар дээр үнсэж намайг хөлөөрөө ороон надаас зүүгдэж байлаа.Миний амьсгал боогдон: Х-Хүүхдүүдээ! Х-Хүүхдүүдээ м-мин-ий а-амьсгал~ гэж арай ядан хэлэх гэж оролдож байхад
?: Ихрүүдээ тэр амьсгалж чадахгүй байна!
Би дуу гарсан зүг рүү толгойгоо эргүүлэн харвал Гикван орлогч захирал гартаа аягатай халуун кофе барин зогсож байлаа.
Би сэрснээсээ хойш л гэнэтийн зүйлстэй их тулгарч байна. Яг одоо эрүү минь шалтай наалдах нь. Би эднийд юу хийж байгаа юм бэ?
Хюжигийн ам хагас ангайн Гикван руу гөлрөн зогсож байхад ихрүүд Хюжигээс холдоод хойш эргэж харан: Гикван самчунннннн! ЭЭЖ БУЦААД ИРЧИХЭЖ! *инээмсэглэх*
Гикван инээмсэглэн: Та хоёр явж аавыгаа сэрээж бай!Хүүхдүүд Гикваны өмнө гүйж очиход Гикван доош суун тэр хоёрт ямар нэгэн зүйл шивнэж байв.
Гикван ихрүүдийн чихэнд ойртон: Ах нь ээжтэй ярих юм байна! *шивнэх* Та хоёр аавдаа ээж нь ирсэн гэж хэлэлгүйгээр очоод сэрээгээрэй за юу? Гурвуулаа аавд нь гэнэтийх бэлэг барьцгаая! *шивнэх*
Хюжи одоо ч гэсэн шокноосоо гарч чадахгүй нүдэн бараг л аяганаасаа гарах нь холгүй ангайн зогсож байлаа.
Ихрүүд өрөөнөөс инээлдэн гүйн гарч Гикван Хюжи рүү харан: Гайхаж байгаа биз дээ? *инээмсэглэх*
Хюжи: *гөлрөх*
Гикван хаалга хаагаад ор нь дээр суун Хюжи рүү тайвнаар инээмсэглэн: Толгой чинь өвдөж байгаа байх эхлээд энэ халуун кофег уучих! гэж хэлэн Хюжи рүү аягатай кофегоо сарвайхад
YOU ARE READING
/Дууссан/ ♛He's my Joker, I'm the Queen♛
FanfictionГол дүр: Ён Жүнхён, Ён Мирён/Хан Хюжи, Ён Хёна, Ён Хёнү, BEAST Үйл явдал: Хан Хюжи тэр бол өнчин охин. Бусад шиг амьдрахын тулд өдөр бүр хичээж бас дахин хичээн ажил голлолгүй хийдэг байсан тэр нэгэн бороотой өдөр авто осолд орсноор үйл явдал эхлэнэ...