Миний талаас
Хөлнөөс минь зууран тасралтгүй ээжээ гэж дуудах бяцхан хүү рүү том нүдлэн харсаар хүмүүсээс санаа зовон эргэн тойрноо харахад хүн бүр над руу харж байлаа.
Би хүмүүс рүү харан инээх аядаад хүүгийн гарыг тавиулаад доош суун хүүгийн мөрнөөс барин: Эгчийн дүү эгч нь ээж нь бишээ! *инээмсэглэх, нулимсын арчих*
Хүү уйлан миний хүзүүгээр тэврэн: Үгүй ээ та миний ээж~ *уйлах* Ээжээ!!!
Хүзүүнээс минь зүүгдэх хүүгийн гарыг тавиулах гэж хичээн: Миний дүү ээжээсээ төөрчихсөн юм уу? Эхлээд эгчийгээ тавьчих эгч нь ээжийн олоод өгье!
Хүү хүзүүгээр минь улам чанга тэврэн толгой сэгсрээд: Үгүй ээ ээжээ та Хёнү Хёна хоёроос дахиж явахгүй гэчихээд яагаад ийм удаан алга болж байгаа юм бэ? *уйлах*
Хүмүүсээс санаа зовон хүзүүгээр минь чанга тэврэн уйлах хүүг тайвшруулах гэж нуруун дээр нь зөөлөн товшин: За ойлголоо ойлголоо миний дүү одоо тайвшир ммм~
Хүүгийн нурууг зөөлөн илэн тайвшруулж байхад энэ мэдрэмж нэг л танил дотно санагдаж байлаа. Гэнэт нүдний өмнө хачин дүр зураглал зурсхийн орж ирэхэд хүүг тайвшруулж байсан гар минь сульдаж гөлрөн сууж байхад хэн нэгэн хүүг надаас угз татах нь тэр.
Би цочин гайхсаар дээш харвал Жүнхён хөмсгөө зангидан зогсож байв.
Жүнхён: ЁН ХЁНҮ! ЧАМАЙГ БИТГИЙ ГАНЦААРАА ХОЛ ЯВ ГЭСЭН БАЙХАА!!!!! *уурлах*
Хүү уйлан над руу явах гэхэд Жүнхён түүнийг татаж зогсоон: ЁН ХЁНҮ!!!!! *уурлах*
Хёнү уйлан: ААВ МУУХАЙ! ААВ МУУХАЙ! ЭЭЖИЙГ ГАДААД ЯВСАН ГЭЖ ХЭЛСЭН МУУХАЙ!
Хёнү над дээр гүйж ирэн хөлнөөс минь тэврэн: ЭЭЖЭЭ БИ ААВТАЙ БАЙМААРГҮЙ БАЙНА. ХЁНА БИД ХОЁР ДЭЭР ХҮРЭЭД ИРЭЭЧ! ЭЭЖЭЭ!!!! *уйлах*
Хүү рүү харан эргэн Жүнхён руу харахад Жүнхён ууртай гэгчин Хёнүг татан: ЁН ХЁНҮ!!!! ААВЫНХАА ҮГЭНД ОРОХГҮЙ БОЛ ЯАНА ГЭЛЭЭ????
Хүү над руу харан гомдолтой уйлан ээжээ гэж дуудах нь зүрхийг минь дэндүү их эмзэглүүлж байлаа.
Жүнхён хүүг тэврээд над руу харан үл ялиг бөхийгөөд: Уучлаарай! гэж хэлээд цаашаа яваад өгөх нь тэр.
Хүү одоо ч гэсэн уйлан түүний над руу харах харц би яг л ээж нь юм шиг. Нэг мэдэхэд тэдний хойноос ширтэн нүднээс минь нулимс урсаж байгааг сая л анзааран нулимсаа арчаад дахин тэдний хойноос ширтэхэд хүүхдийн уйлах дуу холдож сонсогдохгүй болоход эргэн тойрноо харвал хүмүүс над руу гайхан харцгааж байв.
ESTÁS LEYENDO
/Дууссан/ ♛He's my Joker, I'm the Queen♛
FanficГол дүр: Ён Жүнхён, Ён Мирён/Хан Хюжи, Ён Хёна, Ён Хёнү, BEAST Үйл явдал: Хан Хюжи тэр бол өнчин охин. Бусад шиг амьдрахын тулд өдөр бүр хичээж бас дахин хичээн ажил голлолгүй хийдэг байсан тэр нэгэн бороотой өдөр авто осолд орсноор үйл явдал эхлэнэ...