Жүнхёны ажлын нэг давхарын кафед түүнийг хүлээн сууна. Бидний анхны болзоо болохоор маш их сандарч байн байн гүнзгий амьсгаа аван сууж байхад Жүнхён ч яарсаар над дээр гүйж ирлээ...
Би инээмсэглэн: Сайн уу!
Жүнхён: Хэл чимээгүй энд юу хийж яваа юм?
Энэ яг л дүрэлзэж буй гал руу ус цацах мэт намайг унтрааж байлаа. Гэхдээ би бууж өгөхгүй гэж өөртөө амалсан шүү дээ!
Би инээмсэглэн: Гэнэтийн бэлэг барих гээд бас чамтай өдрийн хоол~
Жүнхён бид хоёрын яриаг таслан түүнийг хэн нэгэн дуудахад цаанаас үнэхээр дэгжин ихэмсэг бүсгүй зогсож байлаа.
Би Жүнхён руу харахад тэр үл ялиг бөхийн: Сайн байна уу захирлаа.
Эмэгтэй бидний урд ирэн инээмсэглэсээр: Ён инженер энд байсан байхнээ таныг хайж байлаа.
Захирал гэх эмэгтэй намайг анзаарсан бололтой над руу хараад Жүнхён руу харан: Хүнтэй уулзаж байсан юм уу?
Жүнхён: Та надтай ямар хэргээр?
Миний чих шуугин гомдох шиг л боллоо. Тэр намайг танилцуулсанчгүй яг л байхгүй мэт... Гэхдээ би гомдох эрхгүй шүү дээ. Тэр одоо ч гэсэн надад уурлаж байгаа би тэрнийг хүүхдүүдтэйн хаяад явсихсан шүү дээ. Дотроо Жүнхёнд буруу өгөлгүй бүх нүгэлээ өөрөө үүрэн өөрөө өөрийгөө зэмлэн уруулаа хазан зогсож байхад
Жүнхён: Би ажил ихтэй байгаа болохоор гэртээ очоод ярилцъя!
Бүх зүйл бүтэлгүйтхээс өмнө түүнийг зогсоох гэсэн ч тэр аль хэдийн өнөөх захирал гэх бүсгүйтэй яваад өгсөн байлаа. Дэмий л цүнхнийхээ оосроос чанга атган доод уруулаа хазан уйлахгүйг хичээн зогсож байлаа.
***
Жүнхён руу тарах хүртэлт чинь хүлээж байя! гэж мессеж явуулаад компанийхан хажуу талын кофешоп-д орж ванилла латте авч суулаа.
Ганцаараа хий дэмий гудамжаар холхих хүмүүсийг ширтэн суусаар 2 ч хар кофе ууж дуусгасан байв. Гадаа ч бүрэнхий болж бугуйндах цагаа харахад 6 цаг болоход 2 минут дутуу байлаа.
Хурдхан шиг пальтогоо өмсөн Жүнхёны ажлын үүдэнд очиход тэр яг ажлаасаа гарч ирж байв.
Би түүнийг харсан даруйдаа гар даллан: Жүнхён!
Жүнхён ч намайг харан хамт явсан хүмүүстэйгээ салах ёс хийн бөхийгөөд миний урд ирэхэд
YOU ARE READING
/Дууссан/ ♛He's my Joker, I'm the Queen♛
FanfictionГол дүр: Ён Жүнхён, Ён Мирён/Хан Хюжи, Ён Хёна, Ён Хёнү, BEAST Үйл явдал: Хан Хюжи тэр бол өнчин охин. Бусад шиг амьдрахын тулд өдөр бүр хичээж бас дахин хичээн ажил голлолгүй хийдэг байсан тэр нэгэн бороотой өдөр авто осолд орсноор үйл явдал эхлэнэ...