2-р хэсэглэл

2.8K 119 7
                                    

Өглөөний цайгаа ууж дуусан Жүнхён бид хоёр хамтдаа хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр боллоо.

Жүнхён жолоо барьж ихрүүд болон би арын суудал дээр суун цэцэрлэгийн зүг хөдлөв.

Хёнү: Ээжээ та одоо бид гуравтай үргэлж хамт байна биз дээ?

Би инээмсэглэн түүний хацрыг эрхий хуруугаараа илэн: Тиймээ одоо Хёна Хёнү хоёроосоо хаашаа ч холдохгүй.

Хёна жижигхэн гараараа миний бэлхүүсээр ороон тэвэрч: Эргээд ирсэнд баярлалаа ээжээ! Аав таныг сахиусан тэнгэр шиг гэсэн та бол бидний сахиусан тэнгэр гэхэд охиноо зөрүүлэн тэврээд: Миний охин чинь жинхэнэ сахиусан тэнгэр байхгүй юу! *үнсэх*

Хёнү хошуугаа унжуулан: Ээжээ би бас~

Би түүний өхөөрдөм үйлдэл улам их хайр хүрэн хацарнаас нь барин урт унжсан хошуун дээр нь үнсэхэд тэр өхөөрдөм инээмсэглэн нөгөө талаас минь бяцхан гараараа ороон тэврэх нь үнэхээр гайхалтай.

Би яаж тэднийгээ орхиж явж чадсан юм бол? Тийм муу эмэгтэй байсандаа итгэж чадахгүй нь. Өдий хүртэл өсөж торнисон, анх мөлхсөн, анх хэлд орсон, анх алхсан үеүдийн хараагүй гэж бодохоор хоолой хорсон дотроо өөртөө дахиж тэднийгээ орхихгүй гэж тангараглаж байлаа.

Жүнхён толинд тэднийг харан баярлаж байсан ч дотроо бас л айдас тээн явж байлаа.

***

Хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд Жүнхён бид хоёр гэр лүүгээ харьж байхдаа

Би Жүнхён руу харан: Чи ажилдаа явах уу?

Жүнхён над руу хараад эргэн зам руугаа харан: Үгүй ээ ирэх долоо хоногоос орно.

Би толгой дохин бид цаашаа юу ч ярьсангүй. Би юу ч санахгүй байгаа болохоор юу ярихаа мэдэхгүй явсаар бид аль хэдийн гэртээ ирцгээсэн байлаа.

Гэртээ орж ирэн Жүнхён зангиагаа сулалсаар: Би ажлынхаа өрөөнд орлоо надад битгий саад болоорой!

Тэрний хэлсэн үг намайг яг л үл ойшоож байгаа мэт санагдсан ч энэ бүгд миний буруу шүү дээ! Би түүнийг нялх хүүхдүүдтэйн орхиод явчихсан. Магадгүй түүний хайр хөрснийг ч үгүйсгэж чадахгүй нь. Би өрөө рүүгээ орж хувцсаа солиод доошоо бууж Жүнхёнд кивиний жүүс шахан түүний ажлын өрөөний үүдэнд ирэн итгэлгүйхэн хаалгыг нь тогшлоо.

Жүнхён: За!

Би хаалга онгойлгон толгойгоо цухуйлган: Саад болсонд уучлаарай!

/Дууссан/ ♛He's my Joker, I'm the Queen♛ Onde histórias criam vida. Descubra agora