Жүнхён эмнэлгийн коридорт хоёр тийш холхино. Түүний гараа зөрүүлэн атгах нь сандарч байгааг нь илтгэж байлаа. Мирёныг зүгээр багаасай гэж залбирч байсан ч дотор нь бүх зүйлээ саначихсан байхвий гэсэн айдас нуугдаж байв.
Гикван сандарсаар түүний өмнө гүйж ирэн: Жүнхён юу болсон бэ? Яагаад гэнэт????
Жүнхён уруул чичрэн: Гикван!
Гикваны санаа зовон сандарсаар: Юу болсон юм бэ? Хурдан хэл л дээ! Мирён яагаад гэнэт ухаан алдчихсан юм?
Жүнхёны нүд айдсаар дүүрэн: Т-Тэр мэдчихсэн~
Гикван: Юуг вэ? Юуг мэдчихсэн гэж?
Жүнхён Мирёны хэвтэж байгаа өрөө рүү гунигтайгаар ширтэн: Бүгдийг~
Гикван ойлгож ядан зогсож байгаад удалгүй бүгдийг ойлгон нүдэн томрон аман хагас ангайсаар: Арай~
Удалгүй Мирёны хэвтэж байгаа өрөөнөөс эмч гарч ирэхэд Жүнхён тэрний юу хэлэхийг чимээгүй чагнажГикван эмч дээр гүйж очин: Эмчээ тэр яаж байна?
Эмч Жүнхён рүү харан: Гэнэтийн цочирлоос үүдэлтэй түр зуурын шоконд орсон бололтой. Гэхдээ Жүнхён тэр эмнэлгээс гараад 2 сар ч бололгүй дахин хүрээд ирлээ. Бид түүнийг сэрсний дараа дахин томографын зураг авсан дээр байх~
Эмчийг явсаны дараа Гикван Жүнхён руу харан: Орохгүй юм уу?
Жүнхён Гикван руу итгэлгүйхэн харан Мирёны өрөө рүү хөлөө зөөж ядан дотогш ороход Мирён ор нь дээр дусал залгуулан унтаж байлаа.
Жүнхён Мирёны хажууд очиж суун тайван унтах түүний царай руу ширтэн нүдэнд нь нулимс хуралдахад Жүнхён Мирёны гараас атгаж толгой гудайлган: Уучлаарай! *шивнэх* Хийсэн бүх зүйлд минь уучлаарай!
Жүнхёны нулимс эмнэлгийн пелтан шалан дээр дусаж тэр зөвхөн уучлаарай гэдэг үгийг давтан шивнэж байв.
Эхнэрээ өөд болсноос хойш мөс болж хөлдөж орхисон түүний зүрхийг энэ богинохон хугацаанд хайлуулж өөртөө дурлуулсан эмэгтэй, огт танихгүй хүний эхнэр хүүхдүүдийн ээж гэж өөрийгөө бодон хийгээгүй хэргийнхээ төлөө өөрийгөө буруутган түүнээс уучлалт гуйж байсан өрөвдөлтэй эмэгтэй.
Нар мандаж шувуудын ширгээн цонхны цаанаас сонсогдоход Жүнхён толгойгоо дээш өргөн харвал Мирён одоо ч гэсэн тайван унтаж байлаа.
Жүнхён нүдээ нухлан хойшоо эргэж харахад Гикван буйдан дээр суугаагаараа унтаж байв.
YOU ARE READING
/Дууссан/ ♛He's my Joker, I'm the Queen♛
FanfictionГол дүр: Ён Жүнхён, Ён Мирён/Хан Хюжи, Ён Хёна, Ён Хёнү, BEAST Үйл явдал: Хан Хюжи тэр бол өнчин охин. Бусад шиг амьдрахын тулд өдөр бүр хичээж бас дахин хичээн ажил голлолгүй хийдэг байсан тэр нэгэн бороотой өдөр авто осолд орсноор үйл явдал эхлэнэ...