Өөрөө тоглодоггүй хэрнээ заал дүүрэн цуурайтах энэ бөмбөг болон шүгэлний дууг багаасаа л сонсож ирж дээ. Гаднах орчныг харах цонхгүй, халаалт байхгүй ч хүүхдүүдийн амьсгалаар бүлээцсэн энэ өрөөний хана дагуулан тавьсан урт сандлуудын дундхан хэсэгт очин суугаад уран зохиолын багшийн үүрэг даалгавар болох "нэг хүүхэд арван ном аян"-д өгөгдсөн зохиолуудын хамгийн эхэнд байрласныг нь номын сангаас хүүхдүүдтэй уралдан байж авсан тул өмнөө дэлгэв.
- Спорт ханхалсан энэ сүрлэг зааланд минь юун номны үнэр үнэртээд байна?
Том цүнхээ хажууд минь тавьсан хүн бол миний энэ зааланд бараг өдөр бүр ирдэг шалтгааны эзэн болох багийн минь найз Ёнми.
- Уран зохиолын --
-: Ёнми!?
Би шууд яриагаа зогсоон түүнийг түлхэн шивнэх төдийд: Наашаа ирэхээс нь өмнө явж үз!
Түүний дасгалжуулагч бараг манай тив дэлхийн хамгийн муухай ааштай хүн. Гэртээ очсоны дараа ч түүний хашхирах дуу чихэнд минь цуурайтдаг. Ёнми хувцсаа солихоор цүнхээ аван гүйж байх хооронд, анхны хашхиралтаас нь болж чихний шуугиан арилаачгүй байхад ахин нэг чанга дуу чихийг минь бүрхэн авч хэсэгтээ дүнгэнэв.
-: Жинён!?
Хаалганы зүг харвал цэвэрхэн хувцасласан, цагаан царайтай, дунд зэргийн өндөртэй, нүүрэндээ дүүрэн инээмсэглэл тодруулсан хөвгүүн гүйсээр хувцасны өрөө рүү орлоо. Ёнми түүнтэй зөрөн гарч ирээд шууд л бусадтайгаа нэгдэн заал тойрон гүйлээ. Би унших гэж дэлгэсэн номныхоо гарчгийг ч уншаагүйгээ анзаарав. Гэсэн ч анхаарал минь хувцасны өрөөний зүгээс холдож өгөхгүй байлаа. Шинэ хүүхэд юм байх даа? Өмнө нь огт харж байгаагүй болохоор улам л сонирхол минь төрөөд байв.
Утас минь дуугарч хэсэг хугацаанд заалнаас гарах хэрэгтэй болов. Буцаад дотогш ортол яг урдуур минь өнөөх хөвгүүн гүйж өнгөрлөө. Би хэсэг хугацаанд хаалганаас холдож чадахгүйд хүрэв. Тэр хажуугаар минь хурдтай өнгөрсөн ч түүний үнэр хийгээд амьсгал тэр газарт үлдсэн мэт би тэрхэн үеийг ахин дахин мэдрэхийн тулд түр саатаж байлаа.
-: Хаалга хаагаач, Даён!!!
Хурдхан гэгч нь хаалга хаагаад суудал руугаа явлаа. Ёнми-с болоод энэ дасгалжуулагчид багаасаа л шалтгаантай, шалтгаангүй загнуулж ирсэн хэрнээ хоолойноос нь одоог хүртэл айж цочих юм. Зааланд бичлэг хийх хориотой байдаг тул би өнөөх хөвгүүний зургийг дасгалжуулагчаас нууцаар авах гэж ном утас хоёртойгоо ноцолдсоор тэдний бэлтгэл дуусч би сарнисан хэдэн зураг болон уншаагүй үрчийсэн номтой л үлдэв.
YOU ARE READING
...Sixty minutes...
Romance...60 минут...60 секунд...60 доль... Хүний хамгийн жаргалтай мэдрэмжийн дээд цэг хайр, зовлонтой мэдрэмжийн доод цэг бас хайр байх.