Би түүний араас чимээгүйхэн л алхана. Жинён анх удаа энэ замаар явж буй мэт ийш тийш байнга харж, ажиглаж явах нь намайг гайхшируулж байлаа.Тэр эргэж ч харалгүй, нэгэн хэмээр алхсаар бид сургууль дээр ирлээ. Тийм ээ, миний зөв байж! Би үнэхээр эрт найдвар тээхээ шахсан байна шүү!
Ёнми хажуунаас гүйж ирэн мөрөөр тэврээд : Та хоёр хамт ирж байгаа гэхэд яасан хөндий явцгааж байх юм?
Би санаа алдаад : Хамт ирээгүй болохоор л тэр!
Ёнми над руу гайхсан харц шидээд, шууд л Жинён дээр очин хөнгөн түлхээд : Өглөөний мэнд!
Жинён түүн рүү ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр хараад : Таних билүү?
Тэр ийн хэлээд шууд л сургууль руу орчхов. Бид хоёр дэмий л бие биен рүүгээ гайхширсан харцаар харан зогсоцгоолоо. Удалгүй хонх дуугарч, Ёнми бид хоёр бэлтгэл дээр уулзахаар тохирч анги анги руугаа явцгаалаа.
Ангийн үүдээр орон, түүний хажууд суух эсэхдээ эргэлзэн зогсож байтал Жинён над руу гараараа даллан- Даён!
Тэр яг л намайг өнөөдөр анх удаа харж буй мэт аашлах нь дургүйг минь хүргэж байлаа. Энэ надаар тоглоод байгаа юм байх даа? Ямартай ч, түүний хажууд суун зөрүүлэн мэндлээд, чимээгүй л эхний цагийн хичээлээ гарган суулаа.
Жинён - Сайхан амарсан уу? Өнөөдөр бэлтгэл дээр ирэх юм уу?
Би түүн рүү хөмсгөө зангидан хараад, асуултанд нь хариулт өгөхгүй байхаар шийдэн дуугүй л урагш харан суулаа. Тэр хажуунаас олон зүйлс асууж байсан ч би тэвчсээр эхний цагийн багш орж ирэхэд л Жинён дуугүй болон бид хичээлдээ анхааран сууцгаалаа.
Тэр ямар нэгэн жижигхэн дэвтрийг анхааралтай уншиж байхыг ахин анзаарав. Өмнө нь хичээл дээр мөн л энэ дэвтрийг эхнээс нь уншиж байсан санагдаж байна. Яагаад ахин дахин эхнээс нь уншаад байдаг юм бол?
Эхний цагийн хичээл завсарлаж, дараа дараагийн хичээл дээр ч Жинён мөн л өнөөх дэвтрээ үргэлжлүүлэн уншсаар байлаа. Өнгийж харъя гэсэн ч нүгэл үйлдэх гээд буй мэт санагдаад байсан тул дэмий л сонирхож суусаар хичээлийн цагуудыг дуусгав. Жинёнтой цуг заал руу явах замд тэр нэг чихэндээ чихэвчтэй хэвээр байгаа харагдлаа.
- Хөгжимд тийм их дуртай юм уу?
Жинён инээмсэглээд - Тийм.
YOU ARE READING
...Sixty minutes...
Romance...60 минут...60 секунд...60 доль... Хүний хамгийн жаргалтай мэдрэмжийн дээд цэг хайр, зовлонтой мэдрэмжийн доод цэг бас хайр байх.