►
{Би үргэлж ямар нэгэн зүйлийг санаж байгаа үедээ л дуугаа хурааж эсвэл тэмдэглэлээ бичихийг хичээдэг. Аль болох л тэр үйл явдал болсны дараа шууд л бичиж тэмдэглэхийг зорьдог. Тэгэхгүй л бол хэзээд ч, хэдийд ч мартчихаж болох учраас. Миний амьдралд нэг их чухал зүйлс тохиолдоод байдаггүй учир үнэхээр "санах ёстой" гэсэн зүйлсээ л ярьж бичдэг байлаа. Гэвч ойрд түүнийг харснаас хойш бүхий л жижиг зүйлсийг бичиж, тэмдэглэж, ямагт санаж байхыг хичээдэг болсон. Энэ нь надад их дарамт болж байгаа ч, түүнтэй хамт байх нь намайг анагаах мэт л байдаг. Магадгүй түүнийг алдахгүй гэсэндээ ингэж их хичээл зүтгэл гаргаж байж болох юм.}
{Түүнийг Даён гэдэг...Даён...Даён. Би тэмдэглэлийн дэвтрийнхээ нэг нүүрэн дээр дүүрэн түүний нэрийг бичсэн. Түүнтэй байхдаа үргэлж дуу хураагуураа хамт сонсоостой явдаг болсон. Энэ нь түүнд таалагдахгүй байгааг гадарласан ч, өөр яалтай билээ дээ. Түүнтэй ярилцаж байхдаа тэмдэглэлийн дэвтрээ уншаад байж чадахгүй шүү дээ. Түүнтэй дотно болох тусам түүнийг улам л санахыг хүсэж байна.}
{Тэр надаас холдохыг хүсэж байна. Намайг өөрөөр нь тоглоом хийж байна гэж ойлгосон бололтой. Энэ мартах, мартагдах бүхэн тоглоом байсан ч болоосой...}
Дуу хураагуур унтрав. Тэр үүнээс цааш ямар нэгэн зүйл яриагүй байлаа.Би суудлаасаа босон яахаа мэдэхгүй хоёр тийш холхиж эхлэв. Би яг ямар зүйл мэдэрч байгаагаа ойлгохгүй, толгой минь задрах дөхөж байлаа. Гэнэт гарнаас минь түүний дуу хураагуур мултарч, эргэн харвал Жинён өндийгөөд суучихсан - Сонссон уу?
: Үгүй!
Энэ мөчид би худлаа ярих нь зөв гэж дүгнэв. Буруу зөвийг нь мэдэхгүй ч тэр надад мэдэгдэхийг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой мэт санагдсан юм.
Тэр миний хариултыг сонсоод, санаа нь амарсан байдалтай амьсгаагаа гаргаад - Чи энд юу хийж байгаа юм?
: Чамайг сахиж байна.
Тэр дуу хураагуураа цүнхэндээ хийнгээ - Баярлалаа, одоо гэртээ харьж амар даа!
Би яахаа мэдэхгүй хэсэг зогсож байгаад аргагүйн эрхэнд гадуур хувцсаа аван, гарах хаалга руу алхаж эхлэв. Тэр энгийн зөөлөн дуугаар надад хэлсэн ч яагаад ч юм үнэхээр хүйтэн санагдсан. Түүнээс ядаж л биеийнх нь байдлыг асуух ч зориг надад байсангүй.
Гэрийнхээ үүдэнд ирэхэд Ёнми хүлээж байх нь тэр. Би хурдхан шиг түүний өмнө очоод : Ийм орой юу хийж байгаа юм?
YOU ARE READING
...Sixty minutes...
Romance...60 минут...60 секунд...60 доль... Хүний хамгийн жаргалтай мэдрэмжийн дээд цэг хайр, зовлонтой мэдрэмжийн доод цэг бас хайр байх.