Тэр биднийг санаж байгаад баярлан Жэбом бид хоёр бие биен рүүгээ инээн Ёнмигийн зүг явцгаав. Хэн нэгэн шийдэнд гацааж орхисон бөмбөгийг авахаар Жинён, Жэбом хоёр ноцолдоцгоож байх хооронд би Ёнмигийн хажууд очин талбайн торон хашлагыг налан газарт суув.
Би түүнтэй яг юу гэж яриа өдөхөө мэдэхгүй, хашлагат гацсан шороонуудыг хуруугаараа ийш тийш хөдөлгөж байлаа.
Ёнми санаа алдаад : Найз бүсгүйтэй юм байна лээ. Би тэрийг нь ч мэдэхгүй тэнэг амьтан шиг надад боломж байгаа гээд л хий мөрөөдөөд гүйгээд байж.
Би түүний сэтгэл санааг хэрхэн дэмжихээ мэдсэнгүй. Ийм асуудал дээр хүнд ер нь яг юу гэж хэлбэл дээр байдаг юм бол... Би шороотой хуруугаа гөвөөд : Хэзээ найз бүсгүйтэй болсныг нь мэдэхгүй юм чинь, өөрийгөө тэнэг гэх хэрэггүй ээ. Дурлал ямар хүнийг ялгах биш. Чи энэнд, би тэрэнд гэж бид өөрсдөө ялгаж чадахгүй шүү дээ. Хэрвээ чи тэнэг бол би ч тэнэг. Чамд дурлаад, өөр хүнийг бодож шаналж байхад чинь араас чинь гүйж байгаа Жэбом ч тэнэг.
Ёнми бага зэрэг инээмсэглээд : Тэгвэл бид бүгдээрээ л тэнэг юм байна.
Шийдэнд гацсан бөмбөг доош унахад Жэбом, Жинён хоёр баярлаж бидний зүг шидэхэд Ёнми босч аваад тэд гурав тоглож эхлэв. Би ч суусан газраасаа өндийлгүй тэднийг ширтэн сууна. Харц минь Жинён дээр ирэн тогтов.
Бидний хувь тавиланг зурдаг хэн нэгэн байдаг болов уу? Хэрвээ байдаг бол түүнд минь яагаад ийм хувь заяа зурж байгааг асуух юм сан. Яагаад заавал хайртай бүхнээ, дурсамж бүхнээ мартах ийм өвчин түүнд өгч байгаа юм? гээд амыг нь асуух юм сан. Би гэхдээ хэний төлөө ойрд ингэж их дээд тэнгэрт гомдоллоод байгаагаа ойлгохгүй юм. Түүний төлөө юу эсвэл түүнд дурласан өөрийнхөө төлөө юу... Түүнийг өрөвдөөд байгаа юм болов уу түүнээс хойш үлдэх өөрийгөө өрөвдөөд байгаа юм болов уу...Хүмүүс ер нь их хувиа хичээсэн байх юм. Хүн үхэхэд хүртэл үлдсэн нь "Би яах юм?" гэж асуудгийг нь бодохоор л. Амьдрал заавартайгаа ирдэг байсан ч болоосой, тэгвэл арай л амар тайван амьдрахгүй юу.
Жэбом-н "Болгоомжтой!" гэх дуунаар ухаан орвол урдаас минь бөмбөг ирж байхыг хараад босох гээд мунгинаж байтал Жинён урдуур минь орон бөмбөгийг нуруугаараа хаагаад над руу инээмсэглэлээ. Түүний оронд би мартах өвчтэй байсан ч болоосой гэж хүсч байсан үеэсээ уучлалт гуймаар санагдав. Учир нь би энэ инээмсэглэлийг хэзээ ч мартахыг хүсэхгүй байна.Хэрвээ хэн нэгэн намайг үхэхийнхээ өмнө нэг хоромд юуг хармаар байна гэвэл "Над руу харах энэ харц, намайг гээд инээх түүний энэ инээмсэглэлийг" надад харуулаач гэж гуймаар...
YOU ARE READING
...Sixty minutes...
Romance...60 минут...60 секунд...60 доль... Хүний хамгийн жаргалтай мэдрэмжийн дээд цэг хайр, зовлонтой мэдрэмжийн доод цэг бас хайр байх.