[3 сарын дараа]
Тэр миний эргэн тойрноос алга болоод гурван сарын хугацаа өнгөрөв. Өвлийн жавар орчихсон тул хүмүүс бүгд л гадуур ийш тийш яаран алхацгаана. Би ч тэдний нэгэн адилаар сургуулийн зүг хамгийн хурднаараа явж байлаа. Өдөр бүр л анги руу орохдоо Жинёнийг сууж байх юм болов уу хэмээн горьдсон өдөр өнөөдөр ахин нэгээр нэмэгдэв.
Хичээл таран, гадагш гарахад сургуулийн үүдэнд Жинёний ах зогсож байлаа.Яг л түүнийг харчихсан мэт зүрх минь хурдтай цохилж, нүдээрээ түүнийг ахынх нь эргэн тойронд хайв. Тэр сургууль дотор байгаа юм болов уу гэсэн асуулт өөртөө тавин буцан дотогш орох гэснээ эргэн ахынх нь зүг гүйн очоод : Ах аа, Жинён хамт ирсэн юм уу? Жинён хаана байгаа юм?
-: Миний дүүг одоог хүртэл бодож байгаад баярлалаа, Даён! Хичээл ном нь сайн уу?
Би Жинёний ахын мэндийг нь ч мэдээгүйдээ санаа зовон, хоолойгоо засаад : Би сайн. Та сайн уу? Таны эмнэлэг дээр очиход хаачихсан байсан.
-: Ах нь гадаадад байсан юм аа. Гурван хоногийн өмнө ирсэн. Хоёулаа энүүхэнд кафед орж суугаад тайван ярилцъя.
Бид кафед орон захиалгаа өгчхөөд суудал олон сууцгаалаа.Би Жинёний тухай асуух гээд байж ядаж байхыг түүний ах анзаарсан бололтой -: Гадаадад байдаг найзтайгаа ярилцаад тэрний эмнэлэг рүү Жинёнийг эмчилгээнд дагуулж явсан юм.
Би толгойгоо үл ялиг дохиод юу гэж хэлэхээ эргэцүүлэв. Сандарсандаа зөөгчийг бидний захиалгыг ширээн дээр гүйцэд ч тавьж амжаагүй байхад нь аван хэд хэд балгаад : Тэгээд үр дүнтэй байсан уу?
-: Хүссэн үр дүн гараагүй ч бусад эрүүл мэндийн үзүүлэлтүүд нь дээрдсэн.
Би амьсгаагаа зөөлөн гаргаад : Жинён намайг санаж байгаа юу?
-: Ах нь тэр тухай яг асуугаагүй ч, ажиглаад байхад санаж байгаа юм шиг байсан. Гэхдээ миний дүү бас горьдож болохгүй шүү.
Би толгой дохиод, нулимсаа арай хийн барьж байлаа. Жинёний ах хэсэг чимээгүй сууж байгаад -: Жинён эндээс явснаас хойш бид нартай ч нээх сайн ярихаа байж, хоол ундандаа ч муу, нэг л гунигтай байдаг болсон. Тэгээд ах нь чамаас нэг хэцүү зүйл гуйх гээд...
Би ууж байсан жүүсээ доош тавихад, Жинёний ах хоолойгоо засаад -: Жинёнийг буцаагаад энд авчрахыг хүсэж байгаа юм. Чамайг дүүг маань мартаагүй байгааг мэдээд асууж байгаа юм шүү. Гэхдээ чамд хэцүү, түүнийг мартах гээд хичээж байгаа бол тэгэх шаардлагагүй ээ. Чи цэвэр өөрийгөө бодсон шийдвэр гаргах ёстой шүү.
YOU ARE READING
...Sixty minutes...
Romansa...60 минут...60 секунд...60 доль... Хүний хамгийн жаргалтай мэдрэмжийн дээд цэг хайр, зовлонтой мэдрэмжийн доод цэг бас хайр байх.