Гэртээ орон хөргөгчнөөсөө хүйтэн ус авч уунгаа, гал тогоондоо хэсэг саяын болсон зүйлсийг эргэцүүлэн суулаа. Тэр яагаад намайг хаяад явчхаж байгаа юм бол? Сүүлд хэлсэн үг минь түүнд таалагдаагүй юм болов уу? Надтай эелдэг харьцаж байгааг нь тохуурхал гэж хүлээж авсан болохоор тэр үү? Гэхдээ бүр өөд өөдөөсөө харж амьдардаг гэдгээ мэдсээр байж надаас гэрийг минь асуухаар тоглож байна л гэж бодно шүү дээ. Тэглээ гээд хүнийг харанхуй шөнө, гудамжинд хаяад явчихдаа яах вэ дээ!
Оройжин түүний тухай бодсоор өглөөг угтав. Хөшгөө нээвэл тэр урьдын адилаар ширээнийхээ урд суун, ямар нэгэн зүйл ярьж буй харагдана. Би хөшгөө буцаан хаагаад, хичээлдээ бэлдэв. Гадагш гарахад Жинён яг урдаас гарч ирж таарсан ч би тоолгүй урд нь гаран сургуулийн зүг аль болох хамгийн хурднаараа алхан явлаа. Тэр миний ардаас ирж ямар нэгэн юм асуулгүй, надаас хэдэн алхмын ард явсаар бид сургууль дээр ирцгээв.
Хичээл дээр бид ямар ч яриа өрнүүлсэнгүй. Манай анги эрт тарсан учир Ёнмигийн ангийн гадаа сагсны бэлтгэл рүү нь хамт явахаар хүлээн зогслоо. Арваад минут хүлээсний эцэст Ёнми нэг хөвгүүнтэй инээлдсээр гарч ирээд над руу харан : Намайг хүлээж байгаа юм уу?
Би нүдээ эргэлдүүлээд : Надад танай ангиас таньдаг хүн гэвэл чи л байдаг.
-: Одоо нэгээр нэмэгдлээ. Намайг Жэбом гэдэг, өнөөдөр шилжиж ирсэн юм.
Ёнмигийн хажууд зогсож байсан хөвгүүн ингэж хэлээд над руу гараа сунгав. Би ч мишээгээд урдаас нь нэрээ хэлээд бид хамтдаа заал руу явцгаалаа.
Ёнми, Жэбом хоёр сагсны тухай ярьж би хажууд нь яг л үл үзэгдэгч шиг байсаар зааланд ирэхэд Жинён аль хэдийнээ бэлтгэлдээ орчихсон байлаа. Би түүнийг аль болох харахгүйг хичээн явсаар суудалдаа очин урамгүйхэн суухад Жинён над дээр гүйн ирэв.
Жинён - Чамайг хүлээж байлаа.
Би түүн рүү харахгүйгээр цүнхээ ухан, номоо гаргаж ирээд : Яах гэж?
Жинён - Ярилцах гээд л...
Сандарсандаа сүүлд ямар хуудас уншиж байснаа олох гэж мунгинаж байтал Жинён номыг минь гарнаас аваад нугалсан хуудсыг гаргаж өгөөд - Надад уурлачихсан юм уу?
Би хурдхан шиг номоо буцаан аваад : Үгүй!
Бид хоёрыг ийнхүү эвгүй байдалд байцгааж байхад Ёнми, Жэбом хоёр хувцас солих өрөөнөөс бидэн дээр ирцгээв. Тэднийг танилцаж байх хооронд дасгалжуулагч орж ирэн Ёнмигийн царай гэрэлтсээр цааш гүйхэд Жинён, Жэбом хоёр араас нь явцгааж би ганцаараа номоо барьсаар үлдэв.
YOU ARE READING
...Sixty minutes...
Romance...60 минут...60 секунд...60 доль... Хүний хамгийн жаргалтай мэдрэмжийн дээд цэг хайр, зовлонтой мэдрэмжийн доод цэг бас хайр байх.