✽Харамсал✽

1.2K 46 0
                                    

Хаврын нэгэн сайхан орой...

Чихэвчээ хийгээд дуртай дуугаа тултал нь чангалан өөдөөс үлээх сэвшээ салхинд сэтгэл дүүрэн алхах би гэдэг хvн, олон хүнтэй газар байх дургуй, ганцаараа тааз ширтээд хэвтэх хэдий дуртай ч би дураараа, жинхэнэ энэ хорвоо дээрх найзуудтайгаа нийлхээрээ галзуугийн эмнэлгээс оргоо юу гэлтэй галзуу болдог. Миний тэр юугаар ч сольшгүй найзуудыг Сура, Хари, Жэхи гэдэг. Харин намайг Амжүн гэдэг.

Салхинд тэнгэр ширтээд нүүрэндээ инээмсэглэл тодруулан xoтын хүн багатай гудамжаар явж байтал миний яг зам дагуу хэдэн хөвгүүд зогсож байлаа. Харин би гэдэг хүн олон хүнтэй газар байх дургуй болхоороо ч тэр юмуу, тэр болгон хөвгүүдтэй орооцолдоод байдаггуй болоод ч тэр юмуу? Тэр хүүхдүүдийг хараад миний инээмсэглэж байсан царай хормын төдийд хувиран хөмсгөө хамаг байдгаараа зангидаад гудамжны эхэнд бөөгнөрөн зогсох хөвгүүдийн дундуур доошоо харсаар зөрлөө. Дотроо намайг битгий дуудаасай гэж хэдэн мянган удаа залбирч байсан ч миний хүссэнээр болсонгүй.

Хойноос мөрөн дээр хэн нэгэн тогшиход нүдээ эргэлдүүлэн эргээд харвал нэгэн алаг давхраатай нүдтэй хөвгүүн байлаа.

-Уучлаарай, дугаараа өгөөч. Манай найз чамтай танилцмаар байна гэж хэллээ.

Тэр үгийг нь би сонсоод "найз гэнэшив. Эр хүн л юм бол өөрөө ирээд авна биз. Өөрөө ирсэн ч би өгөхгүй юм чинь" гэж дотроо бодсон ч гаднаа их л хvйтэн хөндий хүн болж харагдах гэж хичээгээд ямар ч нүүрний хувьралгүйгээр

-Би танихгүй хүнд дугаараа өгдөггүй л дээ гэж хэлээд урагш алхлаа.

Харин тэр дахиж араас минь зууралдаж шалгаасангүй.

Түүнд нь ч баярлаад сааданд очиж суун элсэн ширхэгүүдийг ажиглан сууж байтал хажууд нэг шар үстэй, өөр нэгэн царайлаг хөвгүүн ирж суусан байлаа.

Тэрүүхэн тэндээ хэсэг гайхаж сууснаа би тэр 2 луу хараад

-Яасан гээд асуутал

-Аан ххэ дугаараа өгөөч гэхэд нь би гэдэг хүн өнөөх ширүүн төрхөө гарган ихэмсэг гэгчин

-Би танихгүй хүнд дугаараа өгдөггүй гэж хэлээд сандал дээрээс босон гэрийн зүг алхаж байтал өнөөх хөвгүүн араас дагаж ирээд

-Тэгвэл чи надад утсаараа ганц залгуулчих гэв

Би түүнийг миний утсаар өөрийн утас луу залгаж авах гэж байгааг мэдэж байсан ч дотроо өөрөө бас тийм ч дургүй биш байлаа ххо. Би түүнд утсаа өгөхөд тэр нэг дугаар хийгээд дуудуулж байснаа таслаад буцаагаад надад утсыг минь өгөв.

♋️Short Stories♋️Where stories live. Discover now