!!!LUCKLESS!!!

1.3K 50 0
                                    

Азгүйтэл

Би эргэн тойронд байсан хүмүүсээс уучлалт гуйн бөхийсөөр үүд рүү алхаж байтал харалгүй шилэн хаалга очоод мөргөчихөв! "Бурхан минь миний толгой" толгойгоо илсээр хаалгаар гартал дүннннн би нэг хүний цээж мөргөн хойшоогоо савж яг унах гэж байтал хэн нэгэн бэлхүүснээс минь бариад авчихав... "Бурхандаа талархая! Хүүү!!!"

Тэр хүн намайг босгоод: Хатагтай зүгээр үү?

Би ч толгой минь аймшигтай өвдөж байсан болохоор толгойгоо барьсаар: Тиймээ баярлалаа гэж хэлэн бөхийгөөд дээш өндийн тэр хүний царайг харахад "Бурхан минь миний урд үнэхээр бүр үнэхээр царайлаг залуу над руу зөөлөн инээмсгэллээрээ инээн зогсож байна"

Залуу зөөлөн инээмсгэлээрээ инээмсэглэхэд хацарт нь хонхорхой үүсэн тэр нь түүнийг улам л царайлаг харагдуулана... Намайг тэр залуу руу гөлөрч байтал цаанаас манай багын ахлах гүйж ирэн: Ишин захирлаа зүгээр үү? "Захирал гэнээ... Бурхан минь!" Уучлаарай! Уучлаарай! (бөхийх) Яаа Хан Чэёон юу хийгээд байгаа юм уучлалт гуйгаач! ахлах миний толгойноос барин 90 градиус бөхийлгөлөө...

Ишин инээмсэглэн: Зүгээрдээ Ким ахлахаа харин манай ажилчин л гэж хэлээд над руу харан: Зүгээр биш байгаа байх сая шил мөргөчихсөн шүү дээ! гэхэд би ичсэндээ нүүр минь улайн болдог бол газрын гаваар л ормоор байна...

Ахлах бөхийн: Уучлаарай захирлаа!

Ишин инээмсэглэн: Зүгээр дээ! захирал ахлах бид хоёрын хажуугаар зөрөн алхаад эргэж харан: Нээрээ толгой дээрээ мөс тавьбал хавдахгүй байх гэж хэлэн цаашаагаа туслахуудтайгаа яваад өгөв...

Алхах надруу нухацтай харан: Хан Чэёон чи ганц өдөр ч гэсэн бүтэлгүйтэхгүй байж чадахгүй юу! (толгойгоо барих) бурхаан та энэ хүнд аз гэдэг зүйлийг ядаж чигчий хурууны хумсны толион чинээ хайрлахгүй!!! (толгойгоо сэгсрэх)

Би ярвайсаар: Авга ахаа!!!

Ахлах амыг минь дараад: Яааа золиг минь хаана яаж дуудаад байгаа юм! (шивнэх) ахлах гараа аваад: Ажил дээр Ахлахаа гэж дуудаж бай гэсэн яасан! Ажилчид аягүй бол чам шиг азгүй амьтныг намайг арын хаалгаар оруулсан гэж цуураад (дээшээ хуруугаараа заагаад) тэнд байгаа хүмүүсийн чихэнд хүрээд (хойлоогоо хэрчиж үзүүлэх) хоёулаа хамтдаа хусагдах биз!!!

Би муухай царайлсаар: Миний азгүй байгаан миний буруу юм уу? Аав ээжийн л буруу ямар өдрөө үйлдчихсэн юм ёстой нэг... (гонгинох)

♋️Short Stories♋️Donde viven las historias. Descúbrelo ahora