"Дурсамж"

1K 47 0
                                    

Цас хаялсан намуухан үдшээр нэгэн бүсгүй гунигтайхан энгэртээ гараа зөрүүлэн алхана. Тэр бүсгүйн дэргэдүүр зөрсөн болгон эргэж харахгүй байхын аргагүй сайхан бүсгүй ч тэрний нүднээс уй гашуу, зовлон гуниг л мэдрэгдэж байв.

Бүсгүй бодол болон алхсаар нэгэн рестораны гадна ирлээ. Тэр ресторан руу нэг харж санаа алдан дотогшоо ороход цөөхөн хэдэн үйлчлүүлэгч л байна. Эмэгтэй өмссөн хүрмээ тайлж өгөөд рестораны хамгийн захын буланд очиж суухад зөөгч инээмсгэлсээр ирнэ: "Та юу захиалах уу? хатагтай" гэхэд эмэгтэй цонхоор гадаах орчныг ширтэнгээ "Та мэдэж байгаа" гэж намууханаар хэлэхэд зөөгч инээмсэглэн "Мэдлээ хатагтай" гэх нь эмэгтэй энэ рестораны байнгын үйлчлүүлэгч гэдгийг нь илтгэх шиг.

Эмэгтэй шанаагаа тулан шөнийн Сөүл хотыг ширтсээр нүүрэндээ үе үе хөнгөхөн инээмсэглэл тодруулах нь түүний дурсамжтай холбоотой байх! Удалгүй түүний захиалга ирнэ тэр захиалсан хоолонд сэрээгээ хүргэсэн ч амаадаа хүргэлгүй хэсэг харж суугаад тэр газраас гарч одлоо. Тэрнийг ресторанаас гарахад зөөлөн цас хаялана. Бүсгүй алхсаар гэртээ ирэхэд хөндий хоосон байх бөгөөд тэр үнэхээр ганцаардмал нэгэн бололтой! Бүсгүй өрөөндөө орон хувцсаа ч тайлалгүй орондоо шурган чимээгүй мэгшин уйлж эхлэх нь тэр. Тэр нэг бүтэн жилийн ганцхан энэ өдөр л нулимсаа хантлаа гаргаж энэ хорвоод гомдож бас зүхдэг.

Өглөөний нар цонхны завсраар бүсгүйн нүүр нь дээр тусахад бүсгүй гараараа нүүрээ хаана хэсэг хэвтэж байгаад босож усанд орно биеэ том алчуураар ороогоод толиныхоо өмнө сууж байхад тэдний хаалга дуугаран бүсгүйтэй тунчиг адилхан настай эмэгтэй цоохор даавуунд ороосон хачирнууд барьсаар орж ирэв.

Бүсгүй алчуураа аваад дээрээ нимгэн халаад өмссөн өрөөнөөсөө гарна гал тогоо руугаа орвол ээж нь хачирнуудаа хөргөгчинд өрж байв.

Бүсгүй: Ээжээ ингэж өөрийгөө зовоож хэрэггүй гэсэн шүү дээ! Таны өнгөрсөн долоо хоногт авч ирсэн хачир чинь дуусаагүй бараг хэвээрээ байгаа!

Ээж нь хуучин хачирнуудыг гарган шинэ хачирнуудын хөргөгчинд өрсөөр: Чи минь ямар бие султай билээ дээ шинэ ногоо үдэж байх хэрэгтэй! Ээжд нь хэцүү биш гээд байхад чи зүгээр л үлдээлгүй идэж байвал ээж нь баярлана.

Бүсгүйн дуу цаашаа орно: Ганцаараа хүн яаж ч ийм их хачрыг бархавдээ гэж хэлээд өрөө рүүгээ орж удалгүй ажил хэрэгч хувцаслан нүүрээ хөнгөхөн будаж уруулаа эрч хүчтэй улаан өнгөөр будсан байлаа.

♋️Short Stories♋️Où les histoires vivent. Découvrez maintenant