*Begin Again*

1.6K 79 3
                                    


Би: Үгүй дээ хонгор минь! Би өөртөө амалсан дахиж хэзээч Солонгост эргэж очихгүй гэж! *шүүгээнээсээ даашинз гаргаж ирэх*

?: Тэгэлдээ Дүри! ммм гуйж байна ш дээ!!! *гараа хавсрах, хажууд ирэх*

Би: Миён чи намайг мэднэ үгүй гэсэн бол үгүй! *даашинзаа сольж өмсөх*

Миён: Ёооо Дүри гуйж байна... Ээж нэг шийдсэн бол намайг яаж эсэргүүцээд ч нэмэр байхгүй ш дээ би Тэхёнд ямар их хайртай билээ дээ өөр хүнтэй гэрлэж чадахгүй ээ!!! *хөлөө дэвслэх, уйлагнах*

Би: Эгч гуай бид хоёр ихэр ч тэд чинь бидний эцэг эх ялгахгүй гэж бодоо юу? *инээх, толгой сэгсрэх* Тэгсэн ч намайг чиний өмнөөс очиж тэр хүнтэй нь гэрлэ гэж хэлээд байгаа хэрэг үү?

Миён толгой дохин: ммм!

Би сонин харна: Юу вэ чи! *өндөр өсгийт өмсөж үзэх*

Миён: Гуйж байна гуйж байна!!! *гараа хавсрах* Дүри эсвэл чи тэр залууд нь очоод л жинхэнэ бүтэхгүй амьтан гэдгээ харуулчаад л буцаад ирээч дээ!!! *араас дагах*

Би: -_- Чи намайг бүтэхгүй амьтан гээд байгаа юм уу?

Миён: *нүдээ эргэлдүүлэх*

Би: Вуууааа ганц эгч нь намайг ингэж бодож байхаар бусад хүмүүс ч арга ч үгүй юм байна л даа!!! *гараа зөрүүлэн тэврэх*

Миён: Үгүй ээ ер нь бол чамайг хувь хүн талаас чинь тэгж боддоггүйг минь мэдэж байгаа биз дээ! Би зүгээр л чиний шоу цэнгээн архи тамхийг чинь л хэлж байна ш дээ... *доошоо харах*

Би инээн: Мэднээ! *санаа алдах* Тэдгээр зүйлсгүй бол би тэр өдрийг нэг ч хором мартаж чадахгүй! *инээх аядах* Жоохон өрөвдөлтэй л юм!!!

Миён: Уучлаарай! Дүри... *доошоо харах* Мэдсээр байж ийм юм ярьсанд! Тэгээд ч аль хэдийн 5 жил өнгөрчихсөн байна мартах цаг чинь болоогүй гэж үү? Тэр хүнийг тайван явуулах хэрэгтэй! Чи ч гэсэн өөр хүнтэй учирч жаргалтай амьдрах хэрэгтэй ш дээ!

Би инээмсэглэн: Харин ч мартвал тэр хүн гомдох биз! За эгч минь наад асуудлаа өөрөө зохицуул! *ирмэх, гарч явах*

Намайг Жүн Дүри гэдэг уг нь бол Жүн Мэри л дээ. Миний амьдрал зугаа цэнгэл, архи дарсаар л тодорхойлогдоно. Инээдтэй биш гэж үү? миний амьдралын үйл явц үргэлж нэгэн хэвийн өдрүүд өдөржин унтан орой нь шоу цэнгээн гэхдээ мэдээж энэ бүгд надад юу юунаас илүү амар амгаланг авч ирдэг юм шиг.

Энэ бүхэн үргэлжлээд аль хэдийн 5 жил өнгөрчихсөн байдаг. Гэр бүлийн хувьд аав минь хувийн гэсэн жижиг бизнес эрхэлдэг, ээж минь гэрийн сайн эзэгтэй ч шунал нь гүйцэгдэхгүй эмэгтэй. Харин эгч нэртэй бараг миний дүү ухаантай бүсгүй хуульчийн мэргэжлээр сурдаг найз залуу нь гэж нэг царайлаг залуу бий!!! Миний амьдрал нэг иймэрхүү одоо бол мэдээж заншил ёсоороо байнга ордог шөнийн цэнгээний газартаа ирж байна.

♋️Short Stories♋️Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon