♡♡Love Game♡♡

1.5K 76 0
                                    

Дунён ахлах сургуулийн коридор чимээ аниргүйд автана. Танхим бүрт сурагчид багшийн хэлснийг нэг бүрчлэн тэмдэглэж авч хичээлдээ анхаарцгаана. Төд удалгүй их завсарлагааны хонх жингэнэн чимээгүй байсан сургуулийн коридор хэдхэн хормын дотор хүүхдүүдийн хоорондоо ам уралдуулан ярих чимээгээр солигдсон байлаа.

Дани шанаагаа тулан цонхоор гаднах орчныг ширтэж үе үе хүндээр санаа алдана. Тэр нүднийхээ булангаар хажууханд нь ангийнхаа хөвгүүдээр хүрээлүүлэн инээмсэглэн суух тэр нэгэн хөвгүүн рүү хараад үл ялиг мишээл тодруулж байв.

Тэрнийг өөр зүйлд анхаарч байхад нүүрнийхэн урд нэг том нүүр орж ирэн: Юугаа тэгтлээ бодоод байгаа юм?

Дани том нүдлэн: Чи намайг айлгачихлаа Хани!

Хани урд талын ширээнд суун: Чи бид хоёрыг дуудаж байгааг сонсоогүй биз дээ!

Жуи Данигийн харж байсан зүг рүү харан: Хэнийг тэгтлээ оюун ухаанаа алдатлаа ширтээд байсан юм?

Дани: Юу хэнийг гэж? Би тэр химийн томъёонуудыг харж байсан юм! *сандрах*

Хани: Аяүүү чи яах гэж надад химийн багшийг сануулна вэ! *уйлах мэт дүр үзүүлэх*

Хани: Химийн багш яагаад тийм нойр хүрмээр удаан ярьдаг байнаа! Наль наль гээд хичээлийн турш амаа задартал эвшээлгэсээр байж таарлаа! *ширээ дэрлэх*

Дани: *инээмсэглэх*

Жуи шанаагаа тулан: Дунүн бид хоёр өчигдөр салчихсан!

Дани, Хани хоёрын нүд томрон: Салчихсан гэнээ?

Жуи долоовор хуруугаа уруулныхаа урд аваачаад: Чшш..,

Хани Дани хоёр 3-р салааны хойно ширээгээ дэрлэн унтах Дунүн руу хараад: Тэгээд л өнөөдөр найзуудтайгаа нийлэхгүй байгаа юм байна ш дээ..?

Жуи: Тэр өөрөө л салъя гэсэн би ч зөвшөөрсөн!

Хани: Яаа юунаас болж салсан юм бэ? Та хоёр чинь бараг 4 жил үерхэхдээ ганц ч удаа ам муруйж байгаагүй биз дээ!

Дани толгой дохин: Ммхан..!

Жуи: Тэр өөр хүнд сайн болсон гэсэн!

Хани бид хоёр шоконд орон итгэж ядсаар сууж байхад Жуи инээмсэглэн: Өөр хүнд сайн гэж байхад би бас зууралдаж араас нь гүйж гоншгоноод байх хүн биш ш дээ тэгээд л зөвшөөрсөн!

Би Жуи руу харан: Чи зүгээр үү?

Жуи: Зүгээр байлгүй дээ! Хар л даа би юу юунаас илүү эрч хүчтэй байна гэж хэлээд нүдээрээ инээн: Заза энийг мартацгаая! Дани чи яах гэж байна?

♋️Short Stories♋️Onde histórias criam vida. Descubra agora