25~L.O.V.E~18

1.8K 71 0
                                    

?: Энжү! Энжү!

Энжү толгой дээгүүрээ хөнжлөө давуулаад ээжээ одоо тавхан минут ммм!

Ээж дахин миний нэрийг дуудан хөнжлийг минь татаад: Энжү миний охин босоорой! Өвөө эмээ хоёр нь ирсэн чамайг буугаад ир гэж байна.

Би унтаа байдалтай нойрмоглосоор: Ээжээ! Эмээ өвөө хоёрыг ирсэн гэж намайг хуурч хайраас минь салгах гэж байна уу?

Ээж болгоомжтой гэгчин: Энжү эмээ чинь гарч ирж байх шиг байна босоорой охин минь!

Гэнэт Энжү гэх танил хирнээ үргэлж бие арзайлгаж байдаг хоолой сонсогдоход орноосоо год хийнэ бостол ээж гялс орыг минь засаад намайг угаалгын өрөө рүүгээ ор гэж гараараа дохио өглөө.

Би гялс угаалгын өрөө рүүгээ гүйж орно шүршүүр гоожуулаад үсээ норгон толгойгоо арчсаар гарч ирэхэд ээж орны хажууд номхон зогсож эмээ миний ор нь дээр сууж байлаа.

Би үсээ алчуураар ороогоод: Сайн байна уу эмээ!

Эмээ намайг дээрээс нь доош хараад ээж рүү харна: Охин хүүхдэд ямар гэдэг хувцас өмсгөчихсөн юм! Ямар жоохон хүүхэд биш дээ!

Ээж чимээгүй зогсож байхад би: Надад энэ нь тухтай байдаг юмаа эмээ!

Эмээ над руу хараад эргэн ээж рүү харна: Охиндоо том хүмүүсийн яриан дундуур орж бай гэж заагаа юу?

Ээж чимээгүй зогсож байгаад над руу харан толгой сэгсрэхэд гараа чанга атган зогслоо. Эцгийг минь өөд болсноос хойш үргэлж хатуу үгээрээ дарамтлах эмээ. Ээжийг минь өнчин өрөөсөн гэж гадны хүн мэт хандах өвөө. Тэднийг тайлагдашгүй холбоосоор холбосон би Пак Энжү!

Өвөө эмээгийн урдаас харж суун хажууд өөрийнхөө гэрт өглөөнийхөө цайг тайван ч ууж чадалгүй чимээгүй зогсох ээжийгээ хараад хичнээн их уур хүрэн тэдэнд гомдож дургүй хүрч байгаа ч юу ч хийж чаддаггүй өөртөө илүү их дургүй хүрч байв.

Учир нь намайг ямар нэгэн юм хэлэх бүрт тэд ээжийг минь зэмэлдэг болохоор арчаагүй байдлаар чимээгүй байхаас өөр арга үгүй!

Өвөө: Дараа долоо хоногт 18 хүрч байгаа болохоор чамд танилцуулах хүмүүс байна. Бас дараа сараас бидэнтэй амьдрах болохоор бэлтгэлтэй байгаарай!

Би тэдний гэнэтийн шийдвэрт гайхсаар: Та нартай хамт амьдран гэнээ? Гэхдээ ээж яах болж байна ганцаараа амьдарч чадахгүй шүү дээ!

Эмээ ээж рүү харан: Чи одоо түүний ирээдүйг сайн сайхан байгаасай гэж хүсэхгүй байна гэж үү? Бидэнтэй хамт амьдарвал тэр илүү их зүйлийг хийж чадна.

♋️Short Stories♋️Dove le storie prendono vita. Scoprilo ora