6-р хэсэг

2.2K 174 5
                                    

Юмин таг хөшиж орхих нь тэр . Юмин Инжоны оронд байхыг хүссэнээс биш түүнтэй солигдож түүнийг ийм өрөвдөлтэй шоодвор нэгэн болгохыг хүсээгүй шүү дээ. Юмин бушуухан гүйж очиод Инжоны юмнуудыг авч өгөх гэтэл Инжон аймшигтай муухай харж: гараа тат!! Наад заваан гараараа миний номонд хүрэх гээ юу?

Сэүн: хөөе!! Номын санч гуай! Миний эмэгтэйтэй аятайхан харьц!

Юмин яаж ч чадсангүй түүнээс холдлоо. Сэүн Юминыг хөтлөөд: хайраа явья наад сонин охиндоо туслах хэрэггүй угаасаа ааш муутай нь мэдсээр байж яах гэж туслах гэдэг юм бээ дээ

Юмин: [[Би ч бас ингэж харагддаг байхдаа]]өрөвдөлтэй харагдаад

Сэүн: өөрийгөө л ийм өрөвдөлтэй болгосон хүнийг тоох хэрэггүй.

Юмин нэг л сонин болчихов. Хэдий Инжоны оронд түүний амьдралаас амьдарч байгаа ч ааш зан хүн чанар эрдэм мэдлэг нь хэвээрээ Инжоных ч хэвээрээ учраас сайхан ч юм шиг эсвэл нэг л буруу байгаа мэт. Тэд явсаар Сэүний гэрт ирлээ.Сэүн ганцаараа орон сууцанд амьдардаг тэр нь тохижилт сайтай сайхан байр тул түүнийг нилээдгүй хангалуун амьдралтай гэдэг нь харагдаж байлаа. Юмин түүнийг баян айлийн хүү гэдгийг мэдэх ч ганцаараа амьдардаг гэдгийг мэдсэнгүй.

Сэүн Юминд ундаа аягалаж өгөөд : хоноод явна биздээ хайраа

Юмин: айн?

Юмины хувьд өдий 17 жил 9сар амьдрахдаа гэрээсээ өөр газар хонож үзээгүй үзье ч гэж бодож байгаагүй гэтэл Сэүн ичиж санаа зовсон шинжгүй ингэж асуусанд цочирдох шиг. Юмин дугарч амжаагүй байтал Сэүн үргэлжлүүлэн: Би ээж ааваас чинь өдөр зөвшөөрөл авчихсан болохоор санаа зоволгүй хоно!

Юмин бүүр ч цочирдлоо . Түүний ээж аав зөвшөөрсөн. Сэүн зөвшөөрөл авсан. Тэгэхээр тэдний үерхэлийг ээж аав нь мэддэг гэсэн үг. Юмин: би солих хувцасгүй яахийн бээ

гэтэл Сэүн: юу яриад байнаа? чиний хувцасны бараг тал нь манайд байгаа шүү дээ. Тэгээд ч чи манайд байхдаа бараг дотуур хувцастайгаа явдаг юм чинь солих хувцасаар яах гээ вээ

Юмин ууж байсан ундаандаа хахаж цацаад : өнөөдрөөс би дотуур хувцастайгаа байхгүй ээ

Сэүн : хайр нь ямар чиний нүцгэн байхыг хараагүй биш зүгээрдээ

Инжон Сэүн 2ын харилцаа Юмины бодож байснаас хэдэн арван мянга дахин гүнзгий хурц бас халуухан бололтой. Магадгүй Юмины эрүүл мэндийн хичээл дээр л үздэг тэр юмыг тэд аль хэдийнээ хийчихсэн байх. Юмин: аан

♥ Лаагаа буруу үлээсэн нь ♥ [дууссан]Where stories live. Discover now