8-р хэсэг

2.6K 158 5
                                    

Юмин Инжоныг ийм болсонд гайхаад зогсож байтал Инжоны утас дугарч тэр утсаа аваад: Ханиа хуралтай байна шдээ!!! Бага охиноо цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд хүүгээ сургуульд нь өгөөрэй! Эээ Тао миний бялуухааан

Юмин: Бурхан минь Тао Инжон 2 суужээ????

Гайхмаар байсан ч тэрнээс илүү инээдтэй санагдана. Түүний хамгийн дургүй 2 хүн суучихсан нэг нь өөрийнх нь доор ажиллаж бас болоогүй 2 хүүхэдтэй болсон гэхээр үнэхээр хөгжилтэй.
Юмин: за тэгээд танай нөхөр хүүхдүүд сайн уу?
Инжон: өө манай 4 сайн сайн

Юмин: 4?

Инжон: аанхан 3 хүүхэд бас Тао

Юмин: аан тийм шүү дээ хэхэ

Инжон: захирал та өнөөдөр нэг л сонин байна шүү

Юмин: зүгээрээ

Удалгүй бусад албан тушаалтнууд орж ирж хурал эхлэхэд бэлэн боллоо. Юмин ч суудалдаа сууж туслах ажилтан болон ахлах дизайнерууд шинэ цуглуулгаа танилцуулж байтал хаалга онгойж өндөр царайлаг жинхэнэ COOL залуу орж ирээд: Уучлаарай хоцорчихлоо. Онгоцноосоо буугаад байдаг чадлаараа хурдан ирсэн ч хоцорчихлоо.
Юмин: байзаарай энэ чинь Крис...
Бүх хүмүүс босон мэндэлж Крис ч хурлийн ширээний араар явсаар Юмины урд ирж зогсоод гараа дэлгэлээ. Крис: Сайн уу Андаа АЛИВ ТЭВРЭЕ!

Юмин түүнийг ийн сайхан залуу болсонд гайхсаар суудлаасаа өндийн түүнийг тэвэрлээ. 7 жилийн дотор хорвоо дэлхий ч орвонгоороо эргэжээ гэж тэр бодно. Крис түүний хажуу талын ширээнд суугаад: за надад дуулгах шинэ содон мэдээ мэдээлэл юу байна?

Инжон: Дэд захиралаа би жирэмсэн болсон

Крис: дахиад уу?
Гэж урам нь хугарсан янзтай хэлтэл Инжон: хаха тоглосон юм даа дэд захиралаа

Юмин: Дэд захирал???

Арай гэж хурал нь дуусаж Юмин Крис 2 Юмины өрөөнд орж ирлээ. Юмин суудалдаа суугаад юу ярихаа мэдэхгүй байтал Крис: Сэүн та 2 сайн уу?

Юмин: дажгүй ээ

Крис: Сэүнтэй уулзчихаад явнаа

Юмин: ХААШАА?

Крис: чи их өөр байна шүү . Би Америкад амьдардаг болоод 2 сар болж байна. Компанихаа хуралд сууж бас сайн найзыгаа харах гэж л би энд ирдэг шүү дээ

Юмин: тийм шүү дээ

Крис: энэ удаад найз нь овоо хэд хонох байх тэгэхээр Сэүн та 2тоо хэд хэд уулзаж амжнаа гэсэн үг

♥ Лаагаа буруу үлээсэн нь ♥ [дууссан]Where stories live. Discover now