1-р хэсэг

4.3K 215 7
                                    

Би: өнөөдөр миний төрсөн өдөр ирээрэй

?: за больдоо очиж яах юм?

гээд миний өгсөн урилгыг базаад хогын савруу чулуудаж орхилоо. Тэгээд надруу харж хэлээ гаргачихаад яваад өгөв. Миний урилгыг хэн ч авсангүй. Уул нь өнөөдөр би 18 нас хүрч байгаа юм. Тэгээд төрсөн өдрөөрөө гэртээ том хэмжээний үдэшлэг зохиохоор төлөвлөж өчигдөр шөнөжин сууж маш их урилга бичиж дуусгасан. Гэтэл өнөөдөр миний урилгыг хэн ч авсангүй. Заза хичээлийн дараа сургуулийн гадаа зогсож тараахаас даа гэж бодсоор Юмин ангируугаа уруу царайлан орлоо.

Юмин улсдаа нэр нөлөө бүхий томчуудын хүүхдүүд сурдаг алдартай том ахлах сургуулийн сурагч бөгөөд өөрийн бүрэг ичимхий ноомой зангаасаа болж үргэлж сургууль бүрт байдаг алдартай хөөрхөн охидууд хөвгүүдэд дээрэлхүүлдэг.

Түүнийг гадна байдлаас нь дүрсэлвэл шүдний аппарадтай нүдний шилтэй , төрөлхийн буржгар бор үстэйгээс гадна нэг ч удаа хөмсөгөө янзалж үзээгүй тул 2 хөмсөг нь нийлэх шахсан , бас сэвхтэй . Ээж аав нь ч хуучинсаг хүмүүс тул түүнд сургуулийн дүрэмт хувцас болох богино юбка тайлтай нарийхан хүрэм биш өвдөг өнгөрсөн урттай юбка, тэг дөрвөлжин ямар ч хуниас тайл гоё ганган оруулгагүй хүрэм өмсгөдөг. Тэгэхээр түүнийг хүүхдүүд яаж дээрэлхэхгүй байх билээ.

Гэхдээ түүнд бас сайн талууд бий. Юмин маш ухаантай онц сурдаг сурлагаараа сургуульдаа нэгт ордогоос гадна IQ-гын түвшин нь үеийнхээ хүүхдүүдийнхээс 2 дахин илүү, улсын Математик физикын олипиадын 3 удаагын аврага, шатрын олон улсын зэрэгтэй гэгчлэн олон олон давуу талууд бий. Харамсалтай нь тэдний сургуулийн залуус математик биш фитнесс сонирхдог , номын сан биш гоо сайхны салоноор эргэлддэг охидуудыг илүүтэйгээр сонирхдог болохоор түүнийг хөвгүүд ч нээх тоодоггүй.Тиймээс Юмин хэзээ ч хүнтэй үерхэж үзээгүй. Гэхдээ түүнд сайн хүн байгаа. Харамсалтай нь мэдээж тэр хөвгүүн Юминыг өөрийнх сургууль ч гэж мэдэхгүй мэддэг байсан ч эмээ стилтэй номын хэнээтэй хамгийн гол шүдний аппарад нүдний шилтэй түүнийг тоохгүй биз.

Хичээл тарах хонх дугармагц Юмин өнгө алаглуулан будсан хэдэн урилгаа бариад сургуулийнхаа үүдэнд гарч зогсоод тарааж эхэллээ.

Энэ үед

Инжон: ёооё миний хумс хугарчихлаа

Сони: тэрийг хараа нөгөө тэнэг чинь нэг юм тараагаад байна

Инжон: ямар тэнэг?

Сони: яагаав танай ангийн нөгөө эмээ

♥ Лаагаа буруу үлээсэн нь ♥ [дууссан]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon