Төгсгөлийн 10-р хэсэг

2.8K 277 19
                                    

Цаг харвал 1 цаг 30 минут болж байлаа. Би амжих хэрэгтэй... Түүнд хайртай тэр осолд түүний буруу байхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй...

Онгоцны буудалруу яаравчиллаа.

1 цаг 55 минут...

?: Сөүлээс Америкийн нэгдсэн улсын Лос-Анжэлес хотруу нисэх онгоцны зорчигчид суудлаа эзлэнэ үү.

Юмин бүртгэлийн хэсэгрүү гүйж очиод хүмүүсийн дундаас Крисыг хайтал тэр яг орж байлаа. Юмин: КРИС!!! КРИС

тэр даанч сонссонгүй. Юмин сүүлийн боломжоо алдахыг хүсээгүй учраас шууд л тусгаарлагч хашлагыг даваад түүний араас гүйлээ. Хамгаалагчид түүнийг барьж аваад гаргах гэж чирнэ. Юмин: БИ ОДОО Л ХЭЛЭХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ НАМАЙГ ОРУУЛЧИХААЧ ДЭЭ ГУЙЖ БАЙНА...

хэн ч түүний үгийг сонссонгүй. Юмин онгоцны буудлын гадаа газарт суугаад нисэж буй онгоцны араас харан уйлсаар үлдлээ. Тэр 2022 онд ирсэн тэр өдрөө энэ хүслээ хамгийн зөв гэж бодсон гэвч 7 жилийг алгассанаар тэр бас л маш үнэтэй зүйлсийг алгассан байлаа. Эхний хүслийн дараах өөдгүй хувиа хичээсэн нэр алдартай царайлаг Юмин түүнд аз жаргал өгөөгүй. Өөрийнхөөрөө сайхан амьдарсан насанд хүрсэн Юмин ч бас түүнд аз жаргал өгсөнгүй...

Уруу царайлан гэртээ иртэл Сэүн түүнийг хүлээж байлаа.Сэүн: код мэддэг болохоор ороод ирлээ.

Юмин: ммм ямар нэгэн хэрэг гараа юу? Хамаг юмаа аваад гарсан хүн

Сэүн: би чамд энийг хэлэх хэрэгтэй гэж бодоод ... Би маш том алдаа хийсэээн маш том дэндүү том..

Юмин: юу?

Сэүн нүдэнд гэмшсэн , харамссан бас дэндүү их ганцаардал тээсэн харцаар түүнрүү хараад: Эцэг эхийн чинь осолд би буруутай . Би нөгөө машины жолооч... Би зүгээр л халамцуу байсан. Энэ санамсаргүй зүйл болсон ч миний л буруу... Би л согтуу машин барих ёсгүй байсан юм. БИ сая цагдаад очиж хэргээ хүлээсэн.. чамд хэлэхээр ирлээ

Юмин түүнийг маш үзэн ядаж түүнийг барьж аваад байдаг бүх уур бухимдалаа гаргаж болох байсан ч Юмин тэгсэнгүй. Юмин: хэн ч хүн алахыг хүсдэггүй шүү дээ... одоо энэ бүхэн болоод өнгөрсөн чи хэлэхгүй байж болох л байсан..

Сэүн: үгүй ээ би ийм зүйл хийчихээд чиний хажууд байж чиний хайртай хүнрүү чинь өөрийнхөө найз руу хэргээ чихээд миний л буруу. Би чиний өмнө ийм юм ярих ч эрх байхгүй

Юмин: одоо яв даа энэ бүхний дараа чиний царайг хармааргүй байна...

Сэүн гарсаны дараа Юмин орон дээрээ хэвтээд: Сохён ааа

♥ Лаагаа буруу үлээсэн нь ♥ [дууссан]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz