9-р хэсэг

2.2K 147 3
                                    

Крис: чиний төлөө чамтайгаа хамт байхын тулд чинийхээ SUPER баатар байхын тулд би өдрөөс өдөрт илүү хичээж байгаа

Юмин: хайртай шүү

Крис: би ч бас чамдаа хайртай
Гэж хэлээд уруул дээр нь зөөлхөн үнсэж эхэллээ.

Одоо үе

Юмины дуртай дуунууд эгшиглэж хамгийн таатай тухтай орчинг бүрдүүлж байлаа. Юмин бүгдийг мэддэг чаддаг гайхалтай хүчирхэг бүсгүй ч тэр стэйкний махыг зүсэж чаддаггүй. Үүнийг нь мэдэх Крис түүний захиалсан стэйкийг жижиглэн хэрчиж өглөө. Юмин : баярлалаа

Крис: зүгээрдээ надад ингэх гоё байдаг

Юмин: мах хэрчих үү ? Хэхэ

Крис: хаха үгүй дээ чиний төлөө ямар нэгэн зүйлийг хийхэд

Юмин: хөөх бидний анх цуг бүжиглэж байсан дуу байна алив бүжиглэцгээе

Гэсээр Крисын гараас татан суудлаасаа бослоо. Рестораны том танхим бараг тэр чигтээ хоосон байсан тул бүжиглэхэд амар цэлгэр бас их романтик байдаа. Крис Юмины гараас атган нөгөө гараараа бүсэлхийгээр нь тэврээд : за эхэлцгээе

Юмин инээмсэглэн толгой дохилоо.
Дуу хурдан хэмнэлтэй цоглог дуунд тааруулан тэд хурдан хурдан хөдөлж нааш цааш явж хамтдаа инээлдэн урьдны сайхан үедээ иргээл оччихсон мэт жаргалтай байлаа.

Крис Юмины өмнө баатар мэт байж ганцхан түүний бахархал хайрыг хүртэхийн тулд сүүлийн 7 жилийн туршид маш олон зүйлийг сурч мэдэж тэр бүхэн нь ч түүнийг олны танил алдартай нэгэн болгосноос гадна хайртай бүсгүйтэйгээ хамтдаа "K & Y" компаниа байгуулж амжилттай яваа билээ.

Хэмнэлтэй цоглог дууны дараа намуухан симфони эгшиглэж эхлэв. Яг л тэдний аз жаргалтай сайхан үеийг дуусгавар болгосон нууцлаг нэгэн асуудал шиг.Юмин: заа сууцгаах уу?

гээд суудалдаа суухаар эргэтэл Крис түүнийг гараас татан өөрлүүгээ огцом эргүүлж тэврээд : түрүүн хэлсэн зүйлээ мартаагүй биз дээ

Хэмээн уруул дээр нь удаан бас зөөлөн халууханаар үнсэж эхэллээ. Юминд таалагдсан ч зүрх сэтгэлийнх нь гүнээс ямар нэгэн хурц үзүүртэй зүйл ойрхон ойрхон нэгэн хэмээр хатгах мэт мэдрэмж төрнө.
Тэр Крисыг ямар нэг юманд буруутгаад , тэр асуудлаасаа болж зүрх сэтгэл нь хөндүүрлэж байгааг мэдэрсэн ч чухам тэр асуудал юу болохыг санахгүй байгаа хэвээр л...

Юмин: одоо би харьсан дээр байхаа .

Крис: тийм дээ нөхөр чинь хүлээж байгаа

♥ Лаагаа буруу үлээсэн нь ♥ [дууссан]Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin